Төрийн аудитын байгууллагаас “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны санхүүгийн тайланд аудит хийж, дүнг танилцууллаа. Тус төв нь 2025 онд үндсэн таван зорилтын хүрээнд 54 ажил, арга хэмжээ төлөвлөн ажилласан. Нийт ажил, арга хэмжээний жилийн дундаж гүйцэтгэлийг 95 хувьтай хэмээн дүгнэжээ. Тодруулбал, 2025 онд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах чиглэлээр томоохон ажлууд гүйцэтгэж, нийслэлийн 176 уулзвар, гарцад нийт …
Нийслэл
April, 2026
-
24 April
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах туршилтын ажлыг эхлүүллээ. Бороо их хэмжээгээр орох үед гэр хорооллын шороон замаас төвийн асфальтан замтай нийлдэг хэсэгт шавар, чулуу хуримтлагдаж, замын эвдрэл үүсдэг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор эвдрэл, гэмтэлтэй уулзвар, замуудад ус шингээн зайлуулах сайжруулсан замыг хийж байна. Эх сурвалж: Ulaanbaatar.mn
-
23 April
“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын хүрээнд “Агро-Сити” эдийн засгийн тусгай бүсийн дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ. Төслийн хүрээнд цахилгаан хангамж, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээ болон газар зохион байгуулалтын цогц төлөвлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байна. Цахилгаан хангамжийн шийдлийн хүрээнд нийт 25.5 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам татах, шинээр 3 дэд станц төлөвлөх, …
-
23 April
Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Астана хотын К.Куанышбаевын нэрэмжит Казах үндэсний хөгжимт драмын театрын тайзнаа анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо сонирхууллаа. Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева нар нээлээ. Сайд нар соёл, …
-
23 April
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа
Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг үе шаттайгаар буулгаж, нийт 6.5 га талбайг чөлөөлсөн. Энэ талаар БГД-ийн Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг чөлөөлж нийтийн эзэмшилд аваад байна. Чөлөөлсөн талбайг оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулсан. Цаашид тохижилтын ажлуудыг …
-
23 April
“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
Улаанбаатар хотод 1966, 1988, 1994, 2003, 2009, 2023 онд тохиосон хүчтэй үерүүд давтагдах магадлал ихэссэн гэх судалгаа гарсан. Тухайлбал, 2023 оны их үер нь сүүлийн 50 жилд тохиосон хамгийн хүчтэй үерүүдийн нэг болсон юм. Иймд үерийн эрсдэлээс сэргийлэх, инженерийн дэд бүтцийг шинэчлэх зорилгоор 366.2 км урт үерийн хамгаалалтын суваг, 23 км урт үерийн хамгаалалтын даланг шинээр барихаар төлөвлөж буй. Эдгээр …
-
23 April
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хоног үлдлээ
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цагт хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 13 мянга гаруй иргэн оролцохоор бүртгүүлээд байна. Энэ жилийн хувьд хагас болон бүтэн марафонд гүйх оролцогчдын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бүртгэлийг марафон болохоос гурван долоо хоногийн …
-
23 April
Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн. Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал, 220/110-ын КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын явц 95 хувь; Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувь; Үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажил 82 хувь; …
-
22 April
ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛД НИЙСЛЭЛИЙН ЗҮГЭЭС 250 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ШААРДЛАГАТАЙ БӨГӨӨД ҮҮНИЙГ ҮНЭТ ЦААС ГАРГАХ ЗАМААР ШИЙДВЭРЛЭНЭ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж, есөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хот 2027 онд дотоодын үнэт цаас гаргаж, шаардлагатай томоохон төслүүдийг санхүүжүүлэх тухай асуудлыг онцлон хэлэлцэв. Уг саналыг НИТХ-ын Ээлжит VII хуралдаанд хэлэлцүүлэхээр дэмжлээ. Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бодлогын баримт бичгийн хүрээнд нийслэл 2027 онд нийт 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт …
-
22 April
“Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Өнөөдрийн /2026.04.22/-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийг хуулт хяналтын байгууллагаас шалгаж дуустал тодорхой хугацаагаар зогсоож байгааг шийдвэрлэлээ.“Туулын хурдны зам” төслийн асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд буй. Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар тэдний дэвшүүлэн тавьсан үндэслэлүүдийг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэн хүлээж …
-
2 April
Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант арга хэмжээ зохион байгуулагдлаа
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээний хүрээнд “Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм идеатон” уралдаант арга хэмжээ зохион байгуулагдав. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Шинэ технологи, инновац нь зөвхөн судалгаа, лабораторийн үр дүнгээр …
-
2 April
Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо 450-500 байна
Элсэлтийн ерөнхий шалгалт хоёр сарын дараа эхэлнэ. 2026-2027 оны хичээлийн жилд томоохон их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам, элсэлтийн шалгалтын босго оноог шинэчлэн тогтоожээ. Боловсролын яамаас Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 450-500 байхаар тогтоосон байна. Түүнчлэн дээд боловсролын сургалтын байгууллагын орон нутаг дахь харьяа салбар сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд дэд бакалавр болон бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт …
-
2 April
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд (AI) суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тус чатбот нь өмнө нь монгол, англи, хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг байсан бол энэ оны гуравдугаар сард нэмэлт хөгжүүлэлт хийснээр бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой боллоо. Ингэснээр гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын …
March, 2026
-
31 March
Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно
Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж байна. Тэрбээр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар хурдтай, шуурхай ажиллана гэдгээ илэрхийлсэн. Гэвч бодит байдал дээр Засгийн газар солигдох бүрт сайд нар дагалдан солигдож, түүнийг дагасан улс төрийн томилгоонууд өрнөдөг. Шинэ баг бүрэлдэхэд дор хаяж 2-3 сар ажлын уялдаа, туршлага суух хугацаа шаардагддаг …
-
25 March
Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана
Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгахаар тогтлоо Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 75 дугаар захирамжаар байгуулсан “Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл