Нийслэл

May, 2026

  • 5 May

    ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

    Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2025 оны байдлаар 12.6 тэрбум кВт.ц хүрч, өмнөх оноос 8.6 хувиар нэмэгдсэн байна. Үүний 60 гаруй хувийг Улаанбаатар хот дангаараа хэрэглэдэг. Дотоодын эх үүсвэрийн хүрэлцээ хангалтгүй байна. Тиймээс 2024 онд Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд бонд арилжаалж, нийт 300 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц, 50 МВт хүчин …

  • 4 May

    Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд 200 хүүхдийн цэцэрлэг нэмж байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн онд Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон улсын хөтөлбөртэй “Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авч, улсын сургууль болгосон. Харин энэ жил Эрингийн баруун талын объектыг түрээслээд дараа жил худалдаж авах …

  • 4 May

    Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн уулзалт болов

    ​  Sustainable Resilient Ecosystem and Agriculture Management (STREAM+) төслийн хүрээнд Ойн менежментийн төлөвлөгөө (ОМТ) боловсруулах Ажлын хэсгийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус уулзалтаар – Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, санал солилцлоо – Аймгийн түвшний ОМТ боловсруулах аргачлал, техникийн зарчмуудыг хэлэлцлээ – ОМТ боловсруулах Ажлын хэсэг байгуулах асуудлыг шийдвэрлэлээ – Оролцогч талуудын хамтын ажиллагаа, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлов. Уулзалтад …

  • 4 May

    Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

    Нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замчдын байр орчимд хотын дарга болон нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, холбогдох албаныхан ажиллалаа. Тухайн байршилд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай болгоно. Мөн барилгын хажуугийн тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар …

  • 4 May

    Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол боллоо

    Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр хэлэхдээ Засгийн газар татварын дарамтыг бууруулж, шударга татварын тогтолцоог бий болгох, баялаг бүтээгчдээ дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх бодлого барьж ажиллаж буйгаа илэрхийлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгчдөдөө талархал илэрхийллээ. Шинэ Засгийн газар байгуулагдаад нэг сар болж …

  • 1 May

    Краудфандингийн шилдэг төслүүд олон нийтээс хөрөнгө оруулалт босгож эхэллээ

    “Санаанаас зах зээл рүү” хамтын санхүүжилт олгох хөтөлбөрт шалгарсан гарааны компани болон энтрепренерүүдийн шилдэг, инновацлаг 16 төслийг Fundea.mn платформд байршуулж, олон нийтээс санхүүжилт татаж эхэллээ. Эдгээр төслүүд нь дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 11-ний хооронд олон нийтээс нээлттэйгээр санхүүжилт босгох юм. Ингэснээр төслийг хөгжүүлэхэд зах зээлээс бодит үнэлгээ авах, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ турших бодит боломжийг бүрдүүлж байгаа …

  • 1 May

    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр \2026.04.30\ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдал, эдийн засаг, бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсүүдийн бодлого, экспорт, импортын бүтээгдэхүүний чанар, стандарт болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, даван туулах чиглэлээр харилцан санал солилцож, цаашид …

  • 1 May

    Гурвалжингийн гүүрний доогуурх 600 метр урт авто зам барина

    Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар энэ онд Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний доогуурх 600 метр урт авто зам барина. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Гурвалжингийн гүүрний урд хэсэгт буцаж эргэх боломж бүрдэж, замын хөдөлгөөний ачаалал буурч, бусад төлөвлөж буй авто замуудтай уялдах ач холбогдолтой юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайванаас тодрууллаа. НЗХГ-ын …

  • 1 May

    Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина

    Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик хүртэлх 12.55 км урт авто зам барина. Өнөөдрийн байдлаар замын трасст өртөж буй нэгж талбаруудыг чөлөөлөх бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч шалгарсны дараа барилгын ажлыг эхлүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто …

April, 2026

  • 30 April

    Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа

    Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Энэ онд “Гадаад даян” ХХК гэрээний дагуу нийт 91 ширхэг тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар 60 ширхэг тусгай зориулалтын техникийг нийлүүлээд байна. Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд шаардлагатай тоног …

  • 30 April

    Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

    Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж буй Солонго-1 орон сууцны хорооллоос Архивчдын гудамж буюу Нисэхийн авто зам хүртэл хоёр эгнээ бүхий 570 метр авто зам барина. Үүнтэй холбоотойгоор НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус авто замыг барих гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарсан. Авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс өмнө дулааны болон цэвэр усны шугамыг шилжүүлэх, хүчитгэх …

  • 30 April

    Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

    Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс дэх Нео сити хотхоныг дайран өнгөрч Нүхтийн авто зам хүртэлх дөрвөн эгнээ бүхий 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлыг хийх юм. Энэ талаар НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ …

  • 30 April

    Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

    Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлнө. Мөн дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй болно. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой байна. Зорчигч та дараах боломжуудаас өөртөө тохируулан ашиглаарай. UB card аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломжтой, Та QR ашиглан төлбөрөө төлөх …

  • 30 April

    Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

    Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дэлхий нийтээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих уриан дор дуу хоолойгоо нэгтгэдэг. Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийг зодож шийтгэхийг нийгмийн бүх орчинд хориглож, энэ чиглэлд бодит ахиц гаргасан. Ингэснээр хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлсэн дэлхийн …

  • 30 April

    Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна

    Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр Шүүх шинжилгээний ерөнхий газар руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж буй. Тодруулбал, хоёр байршилд тээврийн хэрэгсэл, нэг байршилд явган хүн нэвтрэх боломжтой нийт гурван гүүрэн байгууламж барьж байгаа юм. Ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгч “Рэд копс” ХХК-ийн захирал Л.Цогтбаатар “Өнөөдрийн байдлаар газар шорооны ухмалын ажил …