Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 18–нд 09.00 –24.00 цагийн хооронд ажиллаж, 02 дугаар сарын 19, 20, 21–нд амарч, 02 дугаар сарын 22-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 02 дугаар …
Нийслэл
February, 2015
-
11 February
Нийслэлд ажил эхлэх цагийн шинэ хуваарийг даваа гарагаас мөрдөнө
Улаанбаатар хотод 1,2 сая гаруй иргэн амьдардгаас 70 хувь нь буюу 850 мянган гаруй иргэн хол, ойроос шалтгаалан нэгэн зэрэг өглөөний 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцдог байна. Энэ нь тухайн цагт нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг ихэсгэж, түгжрэл үүсгэдэг тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Нөгөөтэйгүүр төрийн байгууллага, их, дээд сургуулийн ихэнх нь хотын төв орчмоор байрладаг тул иргэдийн 30 …
-
11 February
Сар шинээр 757 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр шинийн 1, 2, 3 буюу 02 дугаар сарын 19, 20, 21–ний өдрүүдэд өглөөний 08.00 цагаас 22.30 цаг хүртэл баярын хуваариар, шинийн 4 буюу 02 дугаар сарын 22–нд ердийн амралтын өдрийн хуваариар 08.00 – 22.30 цагийн хооронд үйлчилгээнд явна. Үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын 10 чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, тролейбус, туслах …
-
11 February
Сул шороон хөрс бүхий гудамж, талбайг тохижуулна
Нийслэлийн Засаг дарга “Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай” А/123 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж, талбайг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгон тохижуулах ажилд тавигдах загварыг боловсруулж …
-
11 February
Сар шинийн худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмж
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сар шинийн баярыг тохиолдуулан Чингисийн талбайд худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдэд эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлттэй мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ бүхий сүү, цагаан идээг худалдах, хүнсний худалдаа эрхлэгчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байх, эрүүл мэндийн дэвтрээ биедээ авч явах, баталгаатай жин хэмжүүрээр худалдаа эрхлэхийг …
-
11 February
Нийслэлд хоёр цэцэрлэг үүдээ нээлээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 05 дугаар цэцэрлэгийн барилга хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих шаардлагыг хангахгүй болсон учраас нурааж шинээр цэцэрлэг барих шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгыг 100 хувь шинэчлэн барьж, 02-р сарын 11-ний өдөр үүдээ нээлээ. Өмнө нь энэ цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо хүчин …
-
11 February
2015.02.10-ны өдрийн гэрэл дохио, хурд хэтрүүлсэн зөрчил
ХУТөв 2015.01.01-02.10-ны байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 7831 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. 2015 оны 02-р сарйн 10-нд гэрэл дохионы зөрчил 50, хурд хэтрүүлсэн 142 зөрчил бүртгэгджээ. Их хотын соёлтой жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо гэрэл дохио зөрчилгүй явган зорчигчдод зам тавьж өгөөрэй. УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ Гэрэл дохионы зөрчил № PassDate PlateNumber ReasonCode …
-
11 February
Газар өмчлөх өргөдлөө ажлын 10 хоногт багтаан баталгаажуулна
Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлын 10 хоногт багтаан харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт …
-
11 February
Нийслэлийн сагсан бөмбөгийн “сурагчдын лиг” зохион байгуулагдана
Нийслэлийн ЕБС-ийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” VI удаагийн тэмцээнийг 5 үе шаттайгаар 3 насны ангилалаар зохион байгуулахаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллага, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд 2 талт хэлэлцээр, 4 талт гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа 2015 оны 02 дугаар сарын 12-ны 10:00 цагт “Хангарьд” …
-
10 February
Сюрприз дүүрэн ” Романтик Улаанбаатар” үзэсгэлэн худалдаа эхэллээ
Хүн төрөлхтний хайрын баярт, баяр баясгалан нэмэхээр Улаанбаатар Их дэлгүүрт “Романтик Улаанбаатар” сугалаат, үзэсгэлэн худалдаа эхэллээ. Эрхэмсэг эрчүүд, үзэсгэлэнт охид бүсгүйчүүд та бүхэн хайртай хүндээ олон гайхалтай бэлэгнээс сонголт хийхээс гадна сугалаанд оролцож азаа үзээрэй. Мөн хайртдаа бэлэглэх шоколадаа хүссэн дүрс , үгээрээ хайлуулан авахаас гадна “Сүүдрийн зураг” –аа хосоороо авхуулан өөрийн хайрын түүхийн гэрч болгон хадгалаарай. Энэ зураг таны …
-
10 February
Багахангай дүүргийн АН-ынхан ахмадуудаа хүлээн авч уулзлаа
Э.Галбадрал даргатай Нийслэлийн Багахангай дүүргийн АН-ынхан уламжлал ёсоор жил бүр ахмадуудаа хүлээн авч уулздаг билээ. Энэ удаад дүүрэг, нийслэл улсынхаа төлөө олон жил тасралтгүй ажилласан буянтай буурал ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн сар шинийн бэлэг гардуулан хүлээн авч уулзлаа. PHOTONEWS.MN
-
10 February
Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг баталлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ухаалаг хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/119 дүгээр захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн …
-
10 February
Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд нэгдэж “эко парк” байгуулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж буй хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх, дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах цогц шийдэл бүхий “Эко парк” байгуулах юм. “Эко парк” байгуулснаар хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэрүүд түүхий эдээр хангагдаж …
-
10 February
Э.Бат-Үүл Жастин Каплатай уулзсанаа ингэж тайлбарлав
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн баасан гаригт “Саусгоби Сэндс” компанийн экс удирдлагуудтай уулзсан. Түүнээс ямар зорилготой уулзсан, уулзалтаар юу ярьсан талаар тодрууллаа. Тэрээр “Сүүлийн үед гадны иргэний биед халдлаа, амь насанд нь хүрлээ, сүүлдээ татвар төлөөгүй нэрээр ял хүртэл оноож байна. Бид “Найрсаг Улаанбаатар гэж ярьдаг. Гэтэл бидний хийж байгаа үйлдлүүд үүний эсрэг байна. Тиймээс ямартай ч хотын даргын хувьд …
-
10 February
Нийслэлийн албан тушаалтнууд шилэн хаалгатай, камержуулсан тусгай өрөөнд иргэдтэй уулзаж байна
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуульд заасан зарим заалтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгуулллагын удирдах болон гүйцэтгэтгэх албан тушаалтнууд авлигаас ангид, нээлттэй ил …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл