Нийслэл

March, 2015

  • 15 March

    Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Чулуунбилэг томилогдлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Чулуунбилэг томилогдлоо. О.Чулуунбилэг нь түүхч, улс төрийн менежерийн мэргэжилтэй. Монгол Улсын их сургуулийн түүхийн салбарыг магистр зэрэгтэй төгссөн. АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн улс төрийн менежментийн сургуулийн магистрант. ШУА-ын Түүхийн Хүрээлэн, Ж Энтэртайнмент болон UBS music студи,  Инкубатор Монголия ХХК, MPO ХХК, Нэнси Бокскор ХХК, IC ХХК-д  ажиллаж байсан туршлагатай бөгөөд …

  • 15 March

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд тэмцээн зохион байгууллаа

    Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундахь тэмцээнийг 23-р сургуулийн спорт зааланд 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж, нээлтэд дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв, Нийтийн биеийн тамирын ахлах дасгалжуулагч Ц.Өлзийбаатар, хороодын нийгмийн ажилтнууд оролцжээ. Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 135 иргэн “Хонхот бөмбөг”, “Суугаа волейбол”, “Шатар” гэсэн 3 төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргасан байна. Шатрын тэмцээнд 1-р байрыг 12-р хорооны иргэн …

  • 15 March

    “G.M.V” нэртэй зочид буудлын барилгыг нурааж эхэлжээ

    Энэ сарын 12-наас  Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан зочид буудлын зориулалттай 12 давхар барилгыг нурааж эхэлсэн байна.  Тус барилгыг анх зочид буудлын зориулалтаар барисан боловч өнөөг хэр дотор засал чимэглэл нь хийгдээгүй, ашиглалтад ороогүй байсан талаар эх сурвалж мэдээлж байна. Уг өргөтгөлийг нураах ажлыг “Тод Бум” констракшн Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа аж. Уг …

  • 15 March

    Нийслэлийн төвийн дүүргүүдийн гэрэлтүүлгийг сайжрууллаа

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтнүүд, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын инженерүүд хамтран нийслэлийн төвийн 6 дүүргийн гэрэлтүүлэгт үзлэг шалгалт хийлээ. Хамтарсан шалгалтаар Баянзүрх дүүргийн Дарь эх, Ганц худаг, Жанжин, Цайзын ар хэсэгт гэрэлтүүлэг нэмэх шаардлагатай хэмээн үзэж, 130 сүүн гэрэлтүүлэг тавьж, 15 лед  гэрэлтүүлгийг засварлаж асалтыг хэвийн болгожээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн Энх тайвны өргөн чөлөө, Үйлдвэрчний …

  • 15 March

    Нийслэлийн “Өргөө” амаржих газар нярайн эмгэгийн тасагтай болно

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат өнөөдөр хэлтэс албадын дарга болон асуудал хариуцсан мэргэжилтэн  нартай “Өргөө” амаржих газарт ажиллаа.     Нийслэлийн”Өргөө” амаржих газрын  ерөнхий эмч Д.Энхбаяр нийслэлийн  хүн амд үзүүлж буй төрөх, эмэгтэйчүүдийн  тусламж үйлчилгээний хүртээмж, ачаалал, тулгамдаж буй асуудал болон  нярайн эмгэгийн тасгийг нээн ажиллуулах  бэлтгэл ажлыг хэрхэн хангаж  байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулав.     Үүнд тулгамдаж байгаа гол асуудлаа …

  • 15 March

    “Хуримын ордон”-ыг хувьчлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлана. Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа “Гэрлэх ёслолын ордон”, “Ионсей найрамдал” эмнэлэг, “Усан спорт сургалтын төв” зэрэг 19 газрыг нийслэлийн өмчөөс хасч хувьчлах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэх аж. Мөн хуралдаанаар газар зохион …

  • 13 March

    Өнөөдөр тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй оношлогоонд хамруулж байна

    “Авто тээврийн үндэсний төв”-ийн Баянгол дүүрэг дэхь салбар өнөөдөр 11-17 цагийн хооронд нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулж байна. Автомашиныхаа татварыг төлөөгүй болон даатгалыг хийлгээгүй мөн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар энэхүү нэг цэгийн үйлчилгээнд ирснээрээ бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой аж. Мөн хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын тээврийн …

  • 13 March

    Та авто тээврийн хэрэгслийн татвараа хэзээ, хаана төлөх вэ?

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж …

  • 13 March

    НИТХ-ын ээлжит хуралдаан даваа гаригт болно

    НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 16-ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны …

  • 13 March

    Нийслэлээс олгож буй ЖДҮ-ийн зээлд хэрхэн хамрагдах боломжтой вэ?

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Сонгино, Бөхөгийн орчмын гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжүүлнэ” гэсэн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус бүсэд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийг зээлийн сонгон шалгаруулалтанд урьж байна. Сангийн зөвлөлийн шийдвэрээр зээлийн төслийн материалыг Капитал банкин дээр 2015 оны 03 дугаар сарын …

  • 12 March

    Чингэлтэйчүүд “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” арга хэмжээг зохион байгуулав

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтажёслол хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газраас Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөгт Чингэлтэй дүүргийн цэрэг-спортын Дөл тэмцээнд амжилттай оролцсон ЕБС-н сурагчдын цэргийн жагсаалын үзүүлбэрүүд цэргийн тухай түүх өгүүлсэн үзэсгэлэнг дэлгэн харуулжээ. Монгол цэргийн өдөрт зориулсан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг …

  • 12 March

    Нөөцийн махны урамшууллын мөнгийг олгуулахаар ажиллаж байна

    Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниуд өнгөрсөн онд нийтдээ 14,544,6 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тухайлбал, “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1тн, “Мах маркет”ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөөд буй. Гэвч эдийн …

  • 12 March

    Далан сувгийн цэвэрлэгээ эхэллээ

    Нийслэлийн төвийн 6 дүүрэгт  “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн 350 гаруй зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг өдөр бүр цэвэрлэж байна. Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт өдөрт дунджаар 1360 тонн хог, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт 790 тонн хог, Мориндавааны төвлөрсөн хогийн цэгт 250 тонн хогийг тээвэрлэн хүргэж устгалд орууллаа. Хавар болж цас, мөс хайлж уруйн үер буухаас …

  • 12 March

    Эрх мэдлээр дамжин эд хөрөнгө рүү тэмүүлэх шунал хаана хүргэнэ вэ? /цуврал нийтлэл-2/

    Төрийн түшмэл шударга бол төр ёс амгалан гэдэг хуучны үг байдагсан. Харамсалтай нь энэ үг өнөөдөр  үнэ цэнэгүй болсон мэт. Эрх мэдлээр далайлган амин хувийн өчүүхэн эрх ашгаа урьтал болгогч төрийн түшээд олширчээ. Энэ тухай бид өмнө нь мэдээлж байсан. http://www.ugluu.mn/106337.html Налайх дүүргийн засаг захиргааны  түшмэдүүд эрх мэдлийг эд хөрөнгө олох арга гэж  ойлгож байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл …

  • 12 March

    2015.03.11-ны өдөр гэрэл дохио, хурд хэтрүүлсэн 233 зөрчил бүртгэгджээ

    Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 11-ны өдөр 233 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 83 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 150 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос …