Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит XIX хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгасны дагуу уг хөтөлбөрийг 3 үе шаттай хэрэгжүүлж байна. Ингэснээр Улаанбаатар хот 2020 онд 2 сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх …
Нийслэл
June, 2015
-
4 June
Аж ахуйн нэгжүүд “smile”, “гахай” наалтаар тохижилтоо үнэлүүлж байна
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтод үнэлгээ өгч эхэлсэн. Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны “Түшиг” хүнсний дэлгүүр өөрсдийн хөрөнгөөр ус зайлуулах хоолой барьж, “Наран билэг” худалдааны төв, 3 дугаар хорооны “Нарны сайхан хороолол” сууц өмчлөгчдийн холбоо, 21 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн …
-
3 June
Чингэлтэй дүүрэгт “Иргэдийн өдөр” зохион байгуулжээ
Чингэлтэй дүүргийн “Иргэдийн өдөр” болон Биеийн тамир спорт хорооны “Ажил танилцуулах өдөрлөг”- ийг 5 дугаар сарын 31-нд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж, Биеийн тамир спорт хорооны дарга Р.Очирпүрэв, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга А.Ганбат, Соёлын төвийн дарга Тунгалаг нар нээлтэд нь оролцжээ. Өдөрлөгийн үеэр Биеийн тамир, спорт хорооноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, дүүргийн Ахмадын …
-
3 June
Налайхын Захирагчийн сонгуулиас өмнө Х.Болдбаатар даргын асуудлыг “нэг тийш” болгоё
Нийслэлийн дагуул хот байхаар шийдвэрлэгдсэн Налайх хотын захирагчийн сонгууль 10 гаруйхан хоногийн дараа болно. Тодруулбал НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийг 6 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргасан. УИХ – ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Хот тосгоны Захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-д заасанчлан НИТХ-ын Тэргүүлэгчид …
-
3 June
Нийслэлийн Засаг дарга Швейцари Улсын Элчин Сайд Шан Шак Де Дарделыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Швейцари Улсын Элчин Сайд Шан Шак Де Дарделыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Хотын засаглал” төслийг энэ оноос хэрэгжүүлэх, гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг үзүүлэх, Улаанбаатар хотын хотжилттой холбоотой зарим асуудал, нийслэлийн хөгжлийн хэтийн төлөв, гэр хорооллын дахин төлөвлөлт, тулгамдаж буй …
-
3 June
Энэ жил 200 орчим сая төгрөгөөр 200 мянган ширхэг нэг наст цэцэг тарина
Дэлхийн ихэнхи метрополитан хотуудын гудамжийг нэг наст цэцгээр гоёдог жишгээр нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, тоосжилтийг багасгах зорилгоор 2013 оноос төв гудамжуудыг нэг наст цэцгэн мандалаар чимэх болсон. Жилийн дөрвөн улирал, уур амьсгалын эрс тэс нөхцлөөс шалтгаалж олон наст цэцэг тарих боломж байдаггүй байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 2015 онд нийт 200 000 шиэрхэг цэцэг тарихаар төлөвлөж, ажилдаа ороод байна. Эхний …
-
3 June
12 дугаар сард ашиглалтад орох 260 айлын орон сууцны дэд бүтцийн хөрөнгийг шийдвэрлэлээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг удирдлагаар хангах Төслийн Удирдах Хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар Согинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “Цэргийн хотхон” орчмын Б хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угралтын ажлын нэгдүгээр ээлжинд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх тухай, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаа орчимд хийгдэх инженерийн шугам сүлжээний ажилд өөрчлөлт оруулах тухай, Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хорооны Гэр …
-
3 June
“Венийн үдэш” цэнгүүнд 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим эгшиглэнэ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Вена хотуудын соёлын хамтын ажиллагааны нэг томоохон арга хэмжээ болох “Венийн үдэш” цэнгүүнийг 2 дахь удаагаа 06-р сарын 05-ны өдөр 17 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд Австри улсын Вена хотын албаны төлөөлөл болон удирдаач, бүжгийн багш, хөгжимчдөөс гадна Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын Симфони оркестр, Улсын филармоний Симфони …
-
3 June
Сүү, талх түгээдэг автомашин 12:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллага, иргэд, мэргэжлийн холбоодоос удаа дараа ирүүлсэн саналын дагуу нийслэлийн Засаг дарга 2015 оны 05 сарын 29-ний өдөр “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуудах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай” А/469 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнээс өдөр тутмын …
-
3 June
Жуулчны автобусыг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө
Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллага, иргэд, мэргэжлийн холбоодоос удаа дараа ирүүлсэн саналын дагуу нийслэлийн Засаг дарга 2015 оны 05 сарын 29-ний өдөр “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуудах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай” А/469 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу жуулчин тээврийн үйлчилгээний 8-аас дээш хүний суудалтай, …
-
3 June
“Автомашингүй өдөр”-өөр 07-19 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн олон улсын …
-
2 June
Ачиж, журамлах албаныхан Сонгинохайрхан дүүргийн 40 хүүхдийг баярлууллаа
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж, журамлах албанаас Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 айлын 40 хүүхдэд баярын бэлэг өглөө. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж, журамлах алба нь 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 37 хүний бүтэц орон тоо, 12 тусгай зориулалтын чирэгч автомашинтай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. …
-
2 June
“Зуух хөгжлийн төв” ашиглалтанд орлоо
Улаанбаатар-Цэвэр Агаар төслийн хүрээнд нийслэлийн агаарын бохирдлын голлох эх үүсвэрийн нэг болох гэр хорооллын айл өрхийг утаа бага ялгаруулдаг халаалтын үйлчилгээтэй болгох зорилгоор зуухны туршилт судалгааны дүнд бүрэн шаталттай зуухыг тогтмол шинэчлэн сайжруулан ЦЭВЭР ЗУУХ-ны загвар хийцийг боловсронгуй болгох ажлыг төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу Улаанбаатар-Цэвэр Агаар төслөөс Зуух Хөгжлийн Төвийг байгуулж, нээлтийн ажиллагааг зохион байгууллаа. Тус төвийн нээлтэд нийслэлийн Засаг даргын …
-
2 June
Татвараа хугацаандаа төлөөгүй жолооч нарын анхааралд
Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил 2015 оны хоёрдугаар сарын 10-наас тавдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд явагдаж дууслаа. Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөр”-ийн тухай хуулинд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлөхөөр заасан байдаг. Хуульд хувь хүн автотээврийн болон …
-
2 June
06 сарын 06-нд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон-2015” 06 дугаар сарын 06-ны өдөр болно. “Улаанбаатар марафон-2015”-ын үйл ажиллагаатай холбоотойгоор Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийт 51 чиглэлд өөрчлөлт оруулж, нийтийн тээврийн нийт 676 тээврийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл