Нийслэл

April, 2015

  • 23 April

    Баянгол дүүргийн 5-р хороонд хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна

    Улаанбаатар хотын цагдаагийн газар, дүүрэг дэх цагдаагийн хэлсүүдтэй хамтран  Баянгол дүүргийн 5 дугаар хороонд  гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг  эрчимжүүллээ. Мөн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 72 аж ахуйн нэгж, байгууллагаас өдөр бүр 8 ажилтан сайн дурын эргүүлд гарч, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, …

  • 23 April

    Налайх дүүрэгт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг дахин төлөвлөнө

    Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/313 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 24, 25, 26, 27, 29, 30 дугаар байруудыг дахин төлөвлөж барилгажуулахаар боллоо. …

  • 23 April

    Өнөөдрөөс нийтийн тээврийн шинэ чиглэл явж эхэллээ

    Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10, 11 дүгээр хорооны иргэдийн удаа дараагийн хүсэлт болон нийтийн тээврийн үйлчилгээний шинэчлэлийн ажлын  хүрээнд тойрог М:60 буюу “Баянхошууны уулзвар – 3, 4 дүгээр хороолол – 1 дүгээр хороолол /хойгуур/”, М60/Б/ буюу “Баянхошууны уулзвар -1 дүгээр хороолол – 3, 4 дүгээр хороолол” чиглэлүүдийг өнөөдрөөс эхлэн шинээр үйлчилгээнд явуулж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

  • 23 April

    НИТХ-ын тэргүүлэгчид маргааш хуралдана

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 4 дүгээр сарын 24-ний өдөр болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Журам батлах тухай /Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам / Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг батлах тухай Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, …

  • 23 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 23/IY Баянзүрх 11.00-17.30 10, 12-р хороо 20-р цэцэрлэг, Жанжны 12-21-р гудамж, 69 айл, Жаргалант, Сайрын харгана, Бодь зул сан, Махаяан Дарь эх сүм, Си Пи Эм Си, Well mart ХХК-ууд, Дүүргийн нийтлэг үйлчилгээний газар, Ботаникийн хүрээлэн, …

  • 22 April

    04-р сарын 21-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 04-р сарын 21-ны өдөр 370 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 125 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 245 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 22 April

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтэрнэ

    Нийслэлийн тээврийн газраас зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, автобусны паркийг шинэчлэх, нийтийн тээврийн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа ба нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажил нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлын нэг билээ. Уг ажлыг …

  • 22 April

    “Соёмбо”-той ууланд гарсан галын шалтгааныг тогтоожээ

    Энэ сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” хэсэг орчин талбайг хамарсан хөрсний өвс шатаж түймэр гарсныг гал унтраах ангийнхан унтраасан. Галын шалтгааныг цагдаагынхан тодруулахад бага насны гурван хүүхэд гал алдсан болохыг тогтоосон байна. Эдгээр 7-9 насны хүүхдүүд гэрийнхээ гадаа өвс шатааж тоглож байгаад салхинд гал алдсан байжээ. Эрүүгийн хуулиар 14 нас хүрээгүй хүнд хариуцлага хүлээлгэхгүй …

  • 22 April

    Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр гурван талт хэлэлцээр байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зарим заалт, Монгол Улсын Засгийн газрын Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 улсын хэлэлцээр болон холбогдох хуулийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах хамтын ажиллагааны 3 талт хэлэлцээр байгуулах ёслолын …

  • 22 April

    Монгол улсын ерөнхийлөгчөөс өргөн барьсан захиргааны ерөнхий хуулийн төслийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна.  Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтан мэргэжилтнүүдэд дээрх хуулийн төслийг танилцуулж, харилцан санал солилцох хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр …

  • 22 April

    Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамтдаа хангана

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл  хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” аяныг зарласан билээ. Уг аяны хүрээнд“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” хэлэлцүүлэг, үзүүлэх сургалт арга хэмжээг зохион байгууллаа.   Арга хэмжээг дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах нээж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун болон холбогдох хэлтсийн …

  • 22 April

    Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжиллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын энэ оны А/124 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон дараахь барилгуудын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжилж, шалгарсан компанид сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг  батлагдсан загварын дагуу байгуулах …

  • 22 April

    Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг даргын “Ажил эрчимжүүлэх тухай” А/328 дугаар захирамжаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох  ажлыг зохион байгуулахаар боллоо.  Тус удирдамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт яаралтай зохион байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх үүргийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн өөрийн байгууллагаас гарч байгаа хог хаягдлыг зориулалтын хогны уутанд хийж, хуваарийн дагуу хог тээврийн машинд ачуулж хэвшүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүрэг, …

  • 22 April

    Нийслэл 2015 онд төрийн бус байгууллагын шугамаар хэрэгжүүлэх төслүүдийг баталлаа

    Нийслэлийн Засаг дарга “Хамтран ажиллах тухай” А/329 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг дэмжих зорилтын хүрээнд энэ онд зарим төрийн бус байгууллагын шугамаар хэрэгжүүлэх төслийн жагсаалт, санхүүжилтийн хэмжээг баталлаа. Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав. Мөн …

  • 22 April

    Хотын дулаан хангамжийг сайжруулах чиглэлээр БНХАУ-ын компаниудтай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Төр, хувийн хэвшлийн 1000 гаруй төлөөлөгч оролцсон тус форумаар Хотын захиргаа, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах Түншлэлийн тунхаглалыг гаргасан юм. Энэ ажлын хүрээнд форумд оролцсон БНХАУ-ын Шань Фэй, Шинжин Минзу компани хамтран ажиллах санал тавьсаны дагуу Нийслэлийн Засаг даргын …