Нийслэл

April, 2015

  • 30 April

    3294 тонн нөөцийн мах борлогдоод байна

    Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нөөцийн мах худалдаанд гарсан бөгөөд 26-ний өдрийн байдлаар 3294 тонн буюу нийт нөөцийн махны 23.5 хувь нь борлогдсон байна. Энэ жилийн хувьд, хүн амын махны хэрэгцээнд зориулж Улаанбаатар хотод “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет” ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, …

  • 30 April

    04 сарын 29-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 04-р сарын 29-ны өдөр 308 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 126 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 182 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 30 April

    “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/351 дугаар захирамж гаргаж нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг  боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Батэрдэнэ ажиллана. Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн төслийг 2015 оны 2 дугаар улиралд багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар …

  • 30 April

    Баянгол дүүргийн 16 дугаар орон сууцны ашиглалтын хэвийн ажиллагааг хангах захирамж гаргалаа

    Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан өнгөрсөн долоо хоногт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан. Хуралдаанаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын гаргасан дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гарган, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, уг асуудалтай холбогдуулан хууль, журам зөрчсөн эрх бүхий албан тушаалтан, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох …

  • 30 April

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх оршуулгын үйл ажиллагааны менежментийг сайжруулна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оршуулгын үйл ажиллагааны менежментийг сайжруулах тухай” А/352 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2015  оны 15 дугаар тогтоолоор батлагдсан оршуулгын газруудын хил хязгаар, хамгаалалтын бүсийн зурвасыг нийслэлийн газрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгав. Харин оршуулгын газруудын хамгаалалтын бүсэд анхааруулга, санамж бүхий мэдээллийн …

  • 30 April

    Зөрчилтэй баригдаж буй барилгуудын зөрчлийг арилгаж, газар эзэмших эрхийг цуцална

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дараахь асуудлуудыг хэлэлцлээ. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлсэн, үргэлжлүүлсэн зөрчлийн тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын талаарх мэдээллийг нэгтгэж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүргийг …

  • 30 April

    Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 3000 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагуудын уулзалт боллоо

    Нийслэлийн удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн 500, Баянзүрх дүүргийн 600, Сүхбаатар дүүргийн 525, Чингэлтэй дүүргийн 580, Баянгол дүүргийн 380 нийт 3000 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтыг угтан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 35 мянган аж ахуйн нэгжийн дунд 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарлаж …

  • 29 April

    Нийслэлийн удирдлагууд мэдэгдэл гаргалаа

    Улс төрийн намууд Монгол Улсаа, нийслэлээ хөгжүүлэх нэг эрх ашиг, нэгэн зорилгын дор ажиллах учиртай. Гэвч сүүлийн үед МАН-аас аливаа асуудлыг зориуд улстөржүүлэн, нийслэлээс хэрэгжүүлж буй их бүтээн байгуулалтын ажлыг харлуулж, иргэдийн бодол санааг төөрөгдүүлэх мэдэгдэл, үйлдлийг тодорхой төлөвлөгөөтэйгөөр хийх боллоо. НИТХ-аас хамтаараа баталсан “Хог хаягдлын шинэ менежментийг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд  зориулалтын  уут ашиглан дэлхийн өндөр хөгжилтэй бусад хотод нэгэнт …

  • 29 April

    Хот чимэглэлийн уран баримал шалгаруулах уралдаан зарлалаа

    Уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг урамшуулан дэмжих, хотын гудамж, талбайн тохижилтод шинэ өнгө төрхийг бий болгох, иргэдийн сэтгэл ханамж тав тухыг нэмэгдүүлэх, нийслэлд үгүйлэгдэж буй чимэглэлийн баримлын төрлийг хөгжүүлэх зорилгоор хот чимэглэлийн уран баримал шалгаруулах уралдаан зарлалаа. Уралдаанд урлагийн байгууллага, чөлөөт уран бүтээлч, урлаг сонирхогчид, оюутан сурагчид багаар болон бие даан хот чимэглэлийн баримлыг бүтээж оролцоно. Бүтээлийн сэдэв: Сонгогдсон нийтийн эзэмшлийн …

  • 29 April

    Нийслэлийн хэмжээнд татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулах тухай” А/350 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Татвар төлөгчдийн өдрүүдийг ирэх сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, нийслэл, дүүргүүдийн бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан тэргүүний татвар төлөгч, аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулан урамшуулж сурталчлах, татварын тухай хууль тогтоомжийг иргэд олон нийт, ирээдүйн татвар төлөгчдөд …

  • 28 April

    Нийслэлийн засаг дарга элчин сайд Ван Сяолунг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ван Сяолунг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны болоод хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлээд Элчин сайд Ван Сяолун Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойн медалиар шагнав. Уулзалтын эхэнд …

  • 28 April

    Монгол, Солонгос улсын иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сонг томилогдсонтой нь холбогдуулан  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар  хоёр орны хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Улаанбаатар хот Сөүл хоттой олон салбарт хамтран ажилладаг бөгөөд Солонгос улсын зарим компанитай хамтран …

  • 28 April

    Шилдэг тохижилттой 87 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулна

    Ази-Европын уулзалт буюу АСЕМ ирэх онд манай улсад болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааныг нийслэлийн 9 дүүрэгт зарлаж байгаа билээ. Уг уралдааны Баянзүрх дүүрэг дэх нээлтийн арга хэмжээ өнөөдөр дүүргийн Соёлын ордонд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, нийслэлийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга …

  • 28 April

    Play time-2015 наадам 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Playtime-2015 амьд хөгжмийн наадам энэ оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Монгол шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. Тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, найрсаг хотыг бий болгох, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой. PlayTime-2015 наадмын хүрээнд АНУ-ын “Pains of Being Pure at Heart”, …

  • 28 April

    Нийслэлийн зарим нутаг дэвсгэрийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ 2015.04.20-04.26

    Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.04.20-04.26-ны байдлаар тоймлон хүргэж байна. Агаар бохирдуулагч эх үүсвэрүүд 7 хоногийн дундаж агууламж /NO2, SO2-Мг/м3, PM10, PM2.5- мкг/м3/ Автомат суурин харуулын байршил 1-Толгойт 2-МҮОНРТ 3-Амгалан 4-Нисэх Азотын давхар исэл (NO2) 0.021 мг/м3 0.031 мг/м3 0.29 мкг/м3 0.014 мкг/м3 Хүхрийн …