ХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсанд олон жил амьдарч ирсэн ч өнөө хэр хууль ёсны газаргүй байгаа иргэдэд газар ашиглах гэрчилгээг нь 14 хоногтоо багтаан олгоно гэдгээ БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа хэллээ. Энд 1968 оноос хойш аж төрсөн 600 орчим өрх айл хамаарч байгаа юм. Богд уул, Зайсангийн газар хамгийн их маргаантай асуудлуудын …
Нийслэл
June, 2015
-
10 June
Төв шугамд 20-30 жил засвар хийхгүй гэв
Улаанбаатар хотод энэ жил инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600500 болгон өргөтгөх ажил юм. Энхтайваны өргөн чөлөөний инженерийн шугам сүлжээг бүрэн шинэчилнэ. Учир нь нийслэлийн инженерийн төв шугам 1959 онд анх тавигдсан. Түүнээс хойш 56 жилийн хугацаанд нэг ч их засварын ажил хийгээгүй …
-
10 June
Хотын зүүн хэсгийн дулааныг “Амгалан дулааны станц” хангана
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэгцээ болон найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Амгалан дулааны станц”-ыг ажиллагаанд залгахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкаар санхүүжүүлэх арга хэмжээ авч, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах замаар эргэн төлж барагдуулахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн сайд Ж.Эрдэнбат, Эрчим …
-
10 June
Орчноо тохижуулаагүй, цэвэрлэгээ муутай “Гахай” авсан байгууллагуудыг зарлажээ
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтод үнэлгээ өгч эхэлсэн. 2015 оны 05 дугаар сарын 25-наас 2015 оны 06 дугаар сарын 05-ны хооронд орчноо тохижуулаагүй, цэвэрлэгээ муутай “Гахай” авсан газруудыг зарлаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Гахай наалт авсан газрын …
-
10 June
Нийслэлийн Замын цагдаагийн албан хаагчдын дунд “Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдаан зарлалаа
Нийслэлийн Засаг дарга“Уралдаан зохион байгуулах тухай” А/487 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Замын цагдаагийн албан хаагчдын бэлэн байдалд ажиллах үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор “Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдааныг зохион …
-
10 June
НИТХ – ын Тэргүүлэгчид Баасан гарагт хуралдана
Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 12 – ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 барилга байгууламж / Хөрөнгө бүртгэн авах тухай / Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 3 барилга / Хөрөнгө …
-
10 June
Хотын төвөөс хойд чиглэлийн зуслан зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн автозамыг сонгоорой
Энэ жилийн автозамын бүтээн байгуулалтаар олон жилийн насжилттай, эвдрэл гэмтэл ихтэй зуслангийн замуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу нийслэлчүүдийн зуслан руугаа зорчдог Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил өчигдөр эхэллээ. Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замыг 1982-1985 онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд ашиглалтад орсноос хойш өнөөдрийн хүртэл урсгал засвар болон …
-
10 June
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Зургаадугаар сарын 10-ны лхагва гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.30 цагт: 3-р хороо 12-р хороолол 1-3, 5, 7а, 8а, 9, 10, 11а, 11б, 13, 55, 56, 59-р байрд, Халх журам, Засагтхан, Зохиомж ДС-ууд, 61-р цэцэрлэг болон ойр орчимд, Сүхбаатар дүүрэг 11.00-17.30 цагт: 19-р …
-
9 June
Төсөл хэрэгжүүлэгчид дахин төлөвлөлтийн төслийг улстөржүүлж байгаа нь ажил явуулахад хүндрэл үүсгэж байна гэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзлаа. Одоогийн байдлаар нийслэлийн гэр хорооллын 24 байршил 75 талбарт 36 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний дагуу энэ онд 2500 орчим айлын орон сууц ашиглалтад оруулахаар төсөл хэрэгжүүлэгчид ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин …
-
9 June
БНХАУ-ын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагууд “Улаанбаатур” үзэсгэлэнд хүрэлцэн ирнэ
Манай улсын давхардсан тоогоор 1,6 сая иргэнжуулчлалаар явдаг төдийгүй нэг удаагийн аялалдаа зарцуулдаг зардал өндөртэй тул манай улс руу чиглэсэн сурталчилгаа сүүлийн жилүүдэд гадаадын улс, хотуудаас идэвхжиж байна. 06 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнд цөөнгүй орны аялал жуулчлалын газрууд, түүний дотор БНХАУ-ын аялал жуулчлалын төв болсон хотууд оролцож нийслэлчүүдэд аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна. …
-
9 June
4460 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтийг шийдлээ
“Гэр хорооллыг орон сууцжуулах зорилтын хүрээнд 7 дугаар хорооллын Г хэсгийн орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн зээлийг БНХАУ-ын Экзим банкнаас авч Төрийн орон сууцны корпорацид дамжуулан зээлдүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарт даалгасан байна. БНХАУ-ын дарга Си Жинпиний манай улсад хийсэн айлчлалын …
-
9 June
Хотын зүүн хэсгийн дулааныг “Амгалан дулааны станц” хангана
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэгцээ болон найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Амгалан дулааны станц”-ыг ажиллагаанд залгахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкаар санхүүжүүлэх арга хэмжээ авч, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах замаар эргэн төлж барагдуулахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн сайд Ж.Эрдэнбат, Эрчим …
-
9 June
3А,Б магистраль шугамыг өргөтгөж шинэчлэхтэй холбогдуулан цэвэр усны шугамыг хамтад нь шинэчилнэ
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б, магистралийн Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун 4 зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан. Олон жилийн насжилттай 3А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөн шинэчилснээр Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууцны VII хороолол, Дэнжийн 1000 орчим, МҮОНРТ орчмыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох, 40,50 …
-
9 June
Энэ зун нийслэлд дулааны шугамуудыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд халуун ус таслах хуваарь
Улаанбаатар хотын хэмжээнд энэ зун 25 байршилд олон жилийн насжилттай, элэгдэл ихтэй дулааны шугамуудыг шинэчлэн сайжруулах, шинээр зарим хэсэгт дулааны шугамын ажлуудыг хийх юм. Үүнээс хамгийн удаан үргэлжлэх нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил юм. Зам засвар, шугам хоолой солих ажлыг 2015 оны 06 дугаар сарын 06 ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд 2015 оны 08 …
-
9 June
Туул голд завьт эргүүл ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг хангана
Нийслэлийн Онцгой комиссын 2015 оны 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2015 оны А/57 дугаар тушаалаар Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл