Нийслэл

June, 2015

  • 15 June

    ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж олон асуудлыг хэлцэн шийдвэрлэлээ

    Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Хөрөнгө бүртгэн авах тухай, Энхтайваны өргөн чөлөөний авто зам доогуурх цэвэр усны шугам сүлжээний хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, Шагналд тодорхойлох тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах, нийслэлийн ИТХ – ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн барилгыг акталлаа Сонгинохайрхан …

  • 15 June

    Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрлах хуучин орос цэргийн байруудыг иргэдэд үнэ төлбөргүй хувьчиллаа

    Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрлах хуучин орос цэргийн байруудыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад үнэгүй хувьчлан, эрхийн бичгийг нь гардууллаа. Энэхүү байр нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэр буюу Шархад цайз захын зүүн хойно байрладаг. Нийслэлийн өмчийн харилцааны газрын балансад 52.704.960 төгрөгийн бүртгэлтэй, нийт 1041.6 м2 талбай бүхий 1,2,3 дугаар байр нь 1979 онд орос …

  • 15 June

    Цэцэрлэгийн багш нар 14 нэр төрлийн хоол, зууш хийж сурчээ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Худалдаа, Үйлчилгээний хэлтэс, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэл Технологийн Сургууль, Хоол зүй шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран   төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 6 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Онолын сургалтыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэл Технологийн Сургуулийн ахлах багш нар, Хоол үйлдвэрлэлийн салбарын …

  • 15 June

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн механизмыг тодорхойлно

    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/502 дугаар захирамж гаргаж, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн механизмыг тодорхойлох” Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Хот  байгуулалт, хөрөнгө оруулалтын  асуудал  хариуцсан  орлогч С.Очирбат ажиллана. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг судлан санхүүжилтийн механизмыг …

  • 15 June

    Налайхын Захирагчийн сонгуульд олонхийн санал авсан хоёр нэр дэвшигч дахин өрсөлдөнө

    Налайх хотын Захирагчийг сонгох сонгууль өчигдөр болж, 22.00 цагт албан ёсоор санал хураалт дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 10 540 нь буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ. Нийт  8 хүн өрсөлдснөөс тул  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 30.9 хувь,  бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүү 20.3 хувь , Д.Батбаатар 16,7 хувь, Д.Цогоо 9,9 …

  • 15 June

    Налайх хотод баригдаж буй хөнгөн атлетикийн гүйлтийн тартам замын хучилт хийх хөрөнгийг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/503 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж нийслэлийн дагуул Налайх хотод байгуулагдаж буй хөнгөн атлетикийн тартанан замын 400 метрийн тойрог замын тартанан /резин/ хучилт хийх ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, ажиллахыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болголоо. Налайх хотод баригдаж …

  • 15 June

    Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төслийг боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/497 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын хөрөнгөнөөс  хэрэгжүүлэх гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төслийн жагсаалт, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг …

  • 13 June

    Туул гол ногооноороо эргэлдэж байна

    Өнөөдөр сэтгүүлчид Туул голтой танилцлаа. Шувуун фабрик орчмоор Туул голын бохирдол дээд цэгтээ хүрсэн байгааг энэ үеэр харав. Гол руу ойртох бүр хамар сэтлэм үмхий үнэр сэнгэнэх аж. Харин голын ус ногооноороо эргэж байгааг та доорх зурагнаас харж болно. Туул гол ийм бохирдолтой байгаа нь Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажилтай холбоотой байж болох юм. Учир нь өнөөдөр өглөө 10.00 цагт …

  • 13 June

    Японы элчин сайд, Сонгинохайрханы Засаг дарга нар гэрээнд гарын үсэг зурлаа

    6-р сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд  Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй  Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн их засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь Япон улсын Засгийн газраас Монгол улсын боловсрол …

  • 13 June

    М.Чинболд: Дүүргийн баяраар сумын заан цол олгоно

    Сонгинохайрхан дүүргийнхэн энэ сарын 20-нд  Хүй долоон худагт “Иргэдийн баяр” тэмдэглэхээр болжээ. Энэ талаар болон бүтээн байгуулалтын асуудлаар тус дүүргийн Засаг дарга М.Чинболдтой ярилцлаа. Танай дүүргээс иргэд рүүгээ чиглэсэн сонин содон  бүтээлч ажлууд их сонсогддог. Энэ удаа “Иргэдийнбаяр” тэмдэглэхээр болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч? -Иргэдийн баяр хийе гэж өнгөрсөн жил шийдвэрлэж, төлөвлөсөн. Энэ жил зургадугаар сарын 20-нд хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Аймаг, сумд наадам хийдэг шиг 300 мянган хүн амтай дүүрэгт  иргэдийг баярлуулах ажил байх нь зөв …

  • 13 June

    Цэцэг төвийн уулзвар нээгдлээ

    Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын голд байгаа дулааны худагт дулааны шугамын үл хөдлөх тулгуурыг суурилуулахтай холбогдуулан автозамын хөдөлгөөнийг  өчигдрийн 20:00 цагаас өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэл хааж, 12 цагийн хугацаанд худгийн ажлыг бүрэн дуусгалаа.

  • 13 June

    Цэвэрлэх байгууламжийн ажил эхэллээ

    Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж эвдрэлд орж, эвдрэлийг засахын тулд тэг зогсолт хийхээс өөр аргагүй болоод байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлын бэлтгэл өнөөдөр  10:00 цагаас эхэллээ. Засварын ажлыг хийхийн тулд тэг зогсолт хийхээр болсон. Энэ үеэр зөвхөн архи, пиво болон арьс ширний үйлдвэрүүдийн хэрэглээний усыг хязгаарлана. Харин цэцэрлэг, сургууль, талх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд болон иргэдийн хэрэглээний усыг ч таслахгүй …

  • 13 June

    Нийслэлийн зарим хэсэгт хэрэглээний усыг хаажээ

    Төв цэвэрлэх байгууламжид өнөө өглөөнөөс засвар хийж эхэлсэн. Тус байгууламжийн аэротенкийн хэсэг элэгдэж муудсанаас цэвэрлэгдээгүй бохир ус, цэвэрлэсэн усандаа холилдон, тусгаарлагч хана хэзээ мөдгүй нурах эрсдэл үүсээд буй. Тиймээс эхний ээлжинд 40 сая төгрөгийг Ус сувгийн удирдах газраас гарган аэротенкийн хэсгийн засвар шинэчлэлийг өнөөдрөөс элүүлээд байгаа юм. Засвар шинэчлэлтэй холбоотойгоор нийслэлийн орон сууцны айлуудын усыг өчигдөр оройн 22.00 цагаас өнөө …

  • 12 June

    Цэцэг төвийн уулзварыг 12 цагаар хаана

    Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын голд байгаа дулааны худагт дулааны шугамын үл хөдлөх тулгуурыг суурилуулахтай холбогдуулан автозамын хөдөлгөөнийг  2015 оны 06 дугаар сарын 12-ны 20:00 цагаас 06 дугаар сарын 13-ны 08:00 цаг хүртэл хааж, 12 цагийн хугацаанд худгийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ гэж нийслэлийн …

  • 12 June

    Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны гэр хорооллын иргэд “Ивээл” төслийн талбарыг байгууллаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрийн нэг чиглэлд иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг тусгасан байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг …