Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн Клауд Бодартыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх “Эрүүл мэнд – 6” төслийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд ноён Клауд Бодарт “Биднийг хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Хэрэгжих гэж байгаа шинэ төсөл маань нийслэлийн гэр хороололд 10 орчим өрхийн эмнэлэг барих, …
Нийслэл
June, 2015
-
29 June
Шаргаморьтын амны замыг өнөөдөр 22 цагаас түр хаана
Шаргаморьтын амны 2,5 км авто замын шинэчлэлийн хүрээнд Хандгайт-Шаргаморьтын уулзвараас Шаргаморьтын эцсийн буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2015 оны 06 дугаар сарын 29-ний 22 цагаас 07 дугаар сарын 03-ны 22 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье. Зам засварын үед түр зам гаргах тул тээврийн хэрэгслүүд түр замаар хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
-
29 June
АНУ-ын Азийн Сангийн Дэд суурин Төлөөлөгч Тирза Тениссен-г “Найрамдал” медалиар шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улс дахь АНУ-ын Азийн Сангийн Дэд суурин Төлөөлөгч Тирза Тениссен-г “Найрамдал” медалиар шагнасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гардууллаа. Тирза Тениссен нь Азийн сангаас зохион байгуулсан хөтөлбөр, төслүүдийг Монгол Улсын хэмжээнд болон нийслэлд амжилттай зохион байгуулж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад идэвхи зүтгэл гарган ажилласан юм. Тэрбээр Улаанбаатар хотын “Гэр …
-
26 June
Зарим зуслангийн чиглэлийн цахилгааныг түр хязгаарлаж, засвар хийнэ
Улаанбаатар хотын “Их тойруу” 110 кв-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлын хүрээнд анкер босгох, цахилгааны утас татах ажил хийгдэх гэж байна. Ингэснээр АШ -205, 206-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг хүчдлээс бүрэн таслах юм. Тиймээс хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд 110/35/10 кв-ын “Сэлбэ” дэд станцыг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 06:00-21.00 цаг хүртэл …
-
26 June
Нийслэлийн дүүргүүд цахим хурал хийдэг боллоо
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санаачилгээр Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн алслагдсан дүүргүүдийг видео хурлын системд холбох ажлыг хийж гүйцэтгэлээ. Видео хурлын системд холбогдсоноор алслагдсан дүүргүүдийн удирдлага цаг хугацаа алдалгүй, замын зардал зарцуулахгүйгээр ажлын байран дээрээсээ дэвшилтэт технологи ашиглан видео хуралд оролцож цаг үеийн асуудлаа шийдэх …
-
26 June
Цэцэг төвийн уулзварыг түр хаана
Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын автозамын хөдөлгөөнийг 2015 оны 06 дугаар сарын 26-ны 23:00 цагаас 06 дугаар сарын 27-ны 23:00 цаг хүртэл хааж, 24 цагийн хугацаанд автозамын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
26 June
Гудамж төслийн бүтэц, орон тоог шинэчлэн баталлаа
Нийслэлийн Засаг дарга “Гудамж төслийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/543 дугаар захирамж гаргаж, “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог баталлаа. Бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын 4, 5, 6 дугаар хавсралтын дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн …
-
26 June
Их хотын залуусын хамгийн том чөлөөт бүжгийн наадам өнөө орой болно
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “UB Dance Festival” чөлөөт бүжгийн үдшийг өнөөдөр 19 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. Чөлөөт бүжгийн олон төрлийг нэг дор нэгтгэсэн бүжгийн наадам дэлхийн 40 гаруй улс оронд жил бүр болдог уламжлалтай ч Монгол улсад анх удаа болж байгаагаараа онцлог юм. Энэхүү наадамд чөлөөт бүжгийн 24 хамтлаг өрсөлдөх …
-
26 June
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тоолно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулж, хөрөнгө гаргах тухай” А/529 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 20-ны хугацаанд зохион байгуулна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын …
-
26 June
Энхийг сахиулагчид 55 дугаар сургуульд засвар хийж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн сургалттай 11 жилийн 55 дугаар бүрэн дунд сургуульд “KHAAN QUEST-2015” Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд тохижилт, засварын ажил хийгдэж байна. Барилгаинженерийнхамтарсанажиллагааны хүрээнд тус сургууль дээр зургаан төсөл хэрэгжиж байгаа юм. Тодруулбал, сургуулийн гадна хашааг бүрэншинэчлэх, анги танхим, өрөө, кабинетуудын хаалгыг шинэчилжээ. Мөн сургуулийн ариун цэврийн өрөөнүүдийг бүрэн засварт оруулж байгаа бөгөөд эмчилгээний …
-
26 June
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо жишиг авто замтай боллоо
“Гэр хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар 13 дугаар хорооны Сургуулийн 14 дүгээр гудамжинд баригдсан байгалийн чулуун болон бетонон замын нээлт 6 дугаар сарын 25-нд боллоо. Замын нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн …
-
26 June
Олон улсын эмч нарын баг иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн түүхт 50 жилийн ойг угтан Батлан хамгаалах яам, Монгол улсын зэвсэгт хүчний жанжин штаб, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 24 орны “HSSE MEDCAP” эмнэлгийн эмч нар дүүрэгт ажиллаж байна. “KHAAN QUEST-2015” Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд тус эмнэлгийн эмч нар дүүргийн 5000 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм. …
-
26 June
Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийг баталлаа
Нийслэлийн ИТХ – ын ээлжит 28 дугаар хуралдаан болж, Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл, Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын дахин төлөвлөлт, Налайх, Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хагжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он …
-
25 June
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны хурлыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явууллаа. Хурлаар баяр наадмын бэлтгэл ажлын явцын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийлээ. “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталж, эрлийз буюу шинэ цагийн монгол морьдыг долдугаар …
-
25 June
Нийслэлийн засаг дарга ИБУИНВУ-ын элчин сайд Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Катрин Арнолд хүлээн авч уулзаж байгаад таатай байна гээд цаашид Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон бусад чиглээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Хотын дарга “Улаанбаатар хотыг 2030 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл