Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан бол энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Сөүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Улаанбаатар хотод зохион байгуулах Сөүл хотын өдөрт оролцохоор нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга …
Нийслэл
September, 2015
-
14 September
Томоохон зах, худалдааны төвүүдийн ажлын цагийн хуваарийг түр өөрчиллөө
Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурлыг энэ сарын 15-19-ний өдүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт түр зохицуулалт хийж, “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Сандэй плаза” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн захууд 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд амрахаар боллоо. “Өгөөмөр” техникийн захын есдүгээр сарын 15-ны ажлын өдрийн …
-
14 September
Тарваган тахлын үед авах хариу арга хэмжээний дадлага сургууль амжилттай боллоо
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/645 дугаар захирамжийг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ХУД-ийн 8-хорооны нутаг дэвсгэрт байрлах автотээврийн шалган нэвтрэх товчоонд “Тарваган тахал өвчний сэжиг илэрсэн үед Гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг …
-
14 September
Нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг баталлаа
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/740 дүгээр захирамжаар нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагч сурагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход ашиглах “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягт болон нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг тус тус баталлаа. Батлагдсан …
-
14 September
Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлнэ
Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг өнөөдрийн 12:00 цагаас эхлэн зарлаж байна. Нэг. Тавигдах шаардлага Иргэний зөвлөлийн гишүүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэн нэр дэвшинэ. Хоёр. Бүрдүүлэх материал Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүрээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг …
-
14 September
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” А/737 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах засварын ажлыг эрчимжүүлэн графикт хугацаанд нь дуусгахыг дараахь байгууллагуудад даалгалаа. Үүнд: · “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар”, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”, “Ус сувгийн …
-
14 September
Нийслэлийн харъяа гурван газрын даргад сахилгын шийтгэл ногдуулж, шар карт өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/125, 126, 128 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай” дүгнэлт авсан нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нарт албан тушаалын үндсэн …
-
11 September
Баянзүрх дүүргийн 201 дүгээр цэцэрлэгийн нээлт боллоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 150 ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны хэлтсийн дарга Б.Гантулга, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад холбогдох албаны хүмүүс, хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. Уг цэцэрлэгийг дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Изо хаус” ХХК барьж …
-
11 September
Өнөөдөр нийслэлийн хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарийг танилцуулж байна. Хан-Уул 10:00-18:00 109-р Цэргийн анги, МИАТ ШТС, Агаарын тээврийн бааз, 11-р хороо Богдын Өндөр СӨХ, Оргил Хотхон ЦТП, Сэргээн засах клиник эмнэлэг, Цегххт-Барилга-3-р Байр, Ноблесс СӨХ, Юмсүрэн, Туул ривер кондо ХХК, Ганцэцэг-АОС, Энхтуяа-Барилга, Билиг ХХК, Арвин сантех ХХК, иргэн Энхбаяр, Эрдэнэ-Очир, Ганбаатар, …
-
11 September
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан Даваа гарагт болно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр буюу Даваа гарагт 09 цагаас Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч …
-
11 September
Гэр цэцэрлэгт халаалтын систем суурилууллаа
“Улаанбаатар дулааны сүлжээ” НӨҮГ Солонгосын Котга компанитай хамтран инженер хангамжийн байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийг оролцуулсан 3 өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр Котга компаниУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албандСолонгосын Ундул халаалтын системийг гардууллаа. Энэхүү хандивын халаалтын системийг Баянзүрх дүүргийн 61-р гэр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 33-р цэцэрлэгт суурилуулах юм. Ундул халаалтын системийг Солонгосчууд өргөн хэрэглэдэг бөгөөд халуун дамжуулалт, цацралт, агаарын урсгалыг нэгэн зэрэг …
-
11 September
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Есдүгээр сарын 11-ний баасан гарагт дараах хэсгийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Хан-Уул дүүрэг 10:00-18:00 цагт: 109-р Цэргийн анги, МИАТ ШТС, Агаарын тээврийн бааз, 11-р хороо Богдын Өндөр СӨХ, Оргил Хотхон ЦТП, Сэргээн засах клиник эмнэлэг, Цегххт-Барилга-3-р Байр, Ноблесс СӨХ, Юмсүрэн, Туул ривер кондо ХХК, Ганцэцэг-АОС, Энхтуяа-Барилга, Билиг ХХК, …
-
10 September
Нийслэлийн иргэдэд хууль, тогтоомж сурталчлах 7 хоногийн аян болж байна
Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд болон нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран нийслэлийн иргэдэд хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг үйл ажиллагааэнэ сарын 07-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 14-ны өдөр хүртэл үргэлжилнэ.Аяны хүрээнд хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж сурталчлах, байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ …
-
10 September
Улаанбаатар хотод дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/721 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 132 дугаар тогтоолоор концессын гэрээ байгуулах эрх авсан “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын …
-
10 September
Нийслэлд үйл ажиллагаа явуулах 25 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олголоо
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/719 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нэр бүхий 25 цэцэрлэгт боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олгов. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхыг сайжруулан цэцэрлэгийг хүчин чадлаа бүрэн ашиглаж ажиллуулахыг үүсгэн байгуулагчдад даалгалаа. Шинээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл