Нийслэл

July, 2015

  • 1 July

    СХД-ийн хөдөлмөрийн хэлтсийн нээлттэй өдөрлөг боллоо

    Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс өнөөдөр “Ажилтай, орлогтой-Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр хуулийн хүрээнд хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг сурталчлах, дүүргийнхээ ажилгүй ажил идэвхитэй хайж буй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, төрийн зүгээс хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах, ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгцээ шаардлагад нь нийцсэн ажиллах боловсон хүчин олоход нь туслахыг зорьжээ. Соёмбо …

  • 1 July

    “БҮТЭЭЛЧ МОНГОЛ -2015” үзэсгэлэнд Баянгол дүүргийнхэн амжилттай оролцлоо

    Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв дүүргийнхээ үйлдвэрлэгчдийг байнга дэмжин ажилладаг. Боломжтой нөхцөлөөр ханган  хамт олныхоо ажлыг байнга урамшуулж байдаг. Энэ ч утгаараа сая 6-р сарын 26-29 ны хооронд Мишээл экспод болж өнгөрсөн үзэсгэлэн худалдаанд дүүргийнхээ 6 үйлдвэрлэгч иргэнийг оролцуулсан юм. Гол үзүүлсэн үйлчилгээ нь “БҮТЭЭЛЧ МОНГОЛ -2015” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД түрээсийн хөнгөлөлттэй талбайгаар хангаж оролцуулсан байна.

  • 1 July

    Цэрэнжанхар гуай Шаравжамц хүүгийнхээ үсийг өөрөө хусч өгнө

    Би нулимсаа цуснаасаа илүү гамнадаг Монгол эр хүн! Гэтэл аав минь сая яриад уйлуулчих юм. Миний аав намайг хэнийг ч бүү дээрэлх Хэнд ч бүү дээрэлхүүл!!! Харин дээрэлхүүлж байгаа хүнийг өмгөөлж хамгаалж бай гэж хүмүүжүүлсэн юм. Сая яриад миний хүү дээрхүүлээд байгаа ард түмнийхээ талд орж дуугарч байгаа чинь зөв аав нь дэмжиж бна аав нь өөрөө очиж үсийг чинь …

  • 1 July

    Авто засвар, худалдааны газруудын тохижилт, цэвэрлэгээнд үнэлгээ өглөө

    Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 2 дугаар ажлын хэсэг 3, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа авто засвар, худалдааны газруудын тохижилт, цэвэрлэгээнд үнэлгээ өглөө. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Vidal” үсчин, гоо заслын салон 2.1 сая, Саруул худалдааны төв, 1 сая төгрөгийн тохижилт хийж …

  • 1 July

    Чингэлтэй дүүрэг дэх газарт орсон иргэдэд 228 сая төгрөгийн нөхөн олговор олгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/564 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ – ын  2013 оны “Бага сургуулийн барилгын байршил тогтоох тухай”  9/35 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын …

June, 2015

  • 30 June

    Гэр хорооллын өрхүүдийг стандарт бие засах газартай болгохоор ажиллаж байна

    “Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил”, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын “Хайлааст” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийн  хүрээнд “Өрхийн ахуйн эрүүл орчин”   төсөл үргэлжилж байна. Ажлын хүрээнд тус дүүргийн 16 дугаар хорооны 220 өрх айлаар 21 асуулт бүхий үнэлгээ, судалгааг хийж, эрүүл ахуйн зөвлөгөө өгч 90 өрхийн гаднах бие засах газрыг стандартын дагуу шинэчлэн сайжруулах, 20 өрхөд зориулалтын угаалтуур, 60 өрхөд зөөврийн …

  • 30 June

    Зайсангийн тойруугийн 460 метр авто замыг засна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмын тохижилт, засвар үйлчилгээний ажилтай танилцлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн талбай, сурын талбайн засвар эхэлж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байна. Мөн замын нөхөөс хийж, хашлагыг нь засварлаж, цахилгааны нэмэлт эх үүсвэрүүдийг байршуулж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн шар хантаазтанууд түүвэр цэвэрлэгээ хийж, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ – ын ногоон байгууламжийн ажилтнууд үүдний хэсэгт …

  • 30 June

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулна

    Улаанбаатар, Сөүл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотын захиргааны 100 хувийн хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулах гэж байна.  Тоглоомын талбайн  тоног төхөөрөмж, бараа материалын гаалийн албан татварын төлбөрт шаардлагатай зардлыг гаргахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/563 дугаар захирамж гаргалаа.  Захирамжийн дагуу  гаалийн албан татварт шаардлагатай 23 902 211 төгрөгийг Нийслэлийн …

  • 30 June

    Нийслэлийн шинээр баригдсан цэцэрлэгүүдэд улсын дугаар, тусгай зөвшөөрлийг олголоо

    Нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай”  А/560 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан цэцэрлэгүүдэд улсын  дугаар  олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл  олгохоор шийдвэрлэлээ. Шинээр байгуулагдсан дээрх  цэцэрлэгүүдийн  барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт  эрхлэх  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ …

  • 29 June

    Улаанбаатар хот ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болно

    “Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө”-г гаргах ажлын хэсэг байгуулах, “Зүүн Хойд Азийн орнуудын Ногоон хотын хөгжил” форум зохион байгуулах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах гаргахаар төлөвлөж байна. Ингэхдээ дараахь бодлогын ажлуудыг хийж, гүйцэтгэнэ. -Ногоон …

  • 29 June

    Иргэдэд үзүүлэх төрийн зарим үйлчилгээг төлбөртэй болгоно

    “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлэх зарим үйлчилгээг төлбөрт үйлчилгээнд шилжүүлэх тухай судалгааны дүн”-г нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 541 /давхардсан тоогоор 683/ үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс Үнэ төлбөргүй үзүүлж буй-307, Төлбөр, хураамж, хүү, торгуультай -234 буюу тэмдэгтийн хураамжтай -56, үйлчилгээний хураамжтай -154, гэрчилгээ, үнэмлэх, дэвтрийн хураамжтай …

  • 29 June

    Нийслэл барилга барихад аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгах зөвлөл байгуулна

    Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Барилгын ослоос шалтгаалан хүний амь нас хохирсон аж ахуйн нэгж байгууллагуудад арга хэмжээ авсан тухай” асуудлыг танилцууллаа. Барилгын салбарт 2014 онд 21 осол гарч 25 хүн өртсөнөөс 20 хүн нас барж, 5 хүн гэмтсэн бол 2015 оны эхний хагас жилийн байдлаар 11 осол гарч 14 хүн өртсөнөөс 8 …

  • 29 June

    Зорилтот бүлгийн 400 хүүхдэд нийслэлийн ногоон бүсийн зусланд амрах эрхийн бичиг гардууллаа

    Нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зорилтот бүлгийн 400 хүүхдийг 50 сая төгрөгөөр нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраах эрхийн бичгээр урамшууллаа. Уг эрхийн бичгийг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай гардуулав. Эдгээр 400 хүүхэд нь нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд амьжиргааны баталгаажих түшингээс …

  • 29 June

    Нийслэлийн Онцгой байдын газарт 15 төрлийн 8000 гаруй багаж, техник хэрэгсэл гардууллаа

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Япон улсын “Бодлого, хүний нөөц Техник туслалцааны хөтөлбөр”-өөс хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт “Гамшгийн эрсдлийн менежментийг сайжруулах төсөл”-ийг 14 сарын хугацаанд хэрэгжүүллээ. Төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн үерийн эрсдлийн менежментийг сайжруулах, хотын үерийн эрсдлийн менежментийн стратегийг боловсруулах зэрэг тодорхой ажлуудыг шат дараалан авч хэрэгжүүлсэн. Мөн үерийн гамшгийн үед иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аврахад …

  • 29 June

    Нийслэлд Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламжийг нутагшуулна

    Нийслэлийн Засаг дарга “Шинэ технологи нутагшуулах Ажлын хэсэг байгуулах тухай” А/544 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламж болон хийн түлш ашиглан барилга объектыг халаах технологийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, судлах , байршлыг тогтоож, гэр хорооллын айл өрхүүдийг холбож, нутагшуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх 1, 5, 10, …