Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 06 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 08-нийг хүртэл Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх хэсэгт авто замын хөдөлгөөнийг хааж хиймэл байгууламжийн ажил хийгдэнэ. Иймд хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчино уу. Зам хаасан …
Нийслэл
June, 2015
-
8 June
Нийслэлийн Засаг дарга хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Налайх дүүрэгт буурсан, бусад дүүрэгт өссөн үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга …
-
8 June
Хан – Уул дүүрэгт хэсэгчилсэн талбайд инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэнэ
Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/482 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 08 дугаар тогтоолын дагуу Хан – Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрийн А хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төслийг боловсруулахад шаардлагатай 172 сая 976 мянган …
-
8 June
Хотын дарга нийслэлчүүддээ хандан уриалга гаргалаа
Уриалга Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ Та бүхэн сайхан зусч байна ууЗуны дэлгэр цаг ирж нийслэлд иргэдээ ая тухтай, амар амгалан амьдруулахад чиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна. Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ дэмжлэгтэйгээр бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж, 80,7 км автозамыг шинээр ашиглалтад оруулж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчиллээ. Энэ жил бүтээн байгуулалтын ажлынхаа далайцыг улам нэмэгдүүлж нийслэлийн 2015 …
-
8 June
Энэ сарын 15-наас эхлэн хотын төвийн хэсэгт автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлана
Нийслэлийн энэ жилийн автозам, дулааны шугамын сүлжээний засвар шинэчлэлийн ажил нэгэн зэрэг эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийлээ. Хэвлэлийн бага хурал нийслэлийн Авто зам, Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох албаны удирдлагууд оролцлоо. Нийслэлд өнгөрсөн 2 жилийн хугацаанд автозамын бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж 80,7 км автозам шинээр …
-
8 June
“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ – т газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/466 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, авто худалдааны цогцолбор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэвэрлэх байгууламжийн зориулалтаар 6.0 га, дулааны станцын зориулалтаар 3.0 га, цахилгаан станцын зориулалтаар 0.5 га, үерийн далангийн зориулалтаар …
-
8 June
Баянзүрх дүүрэгт төрөх эмнэлэг баригдана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/481 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад батлагдсан Баянзүрх дүүргийн 150 ортой Төрөх эмнэлгийг 1 тэрбум 946 сая 600 мянган төгрөгийн хөрөнгөөр барьж, төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, …
-
6 June
Өнөөдөр “автомашингүй өдөр”
Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн олон улсын …
-
6 June
Чингэлтэй дүүргийн 7-р хороонд байрлах үерийн даланг янзалж байна
ЗДТГ-н дарга Ж.Эрдэнэбат 7-р хороонд байрлах “Эрх зүйн туслалцаа” төвийн гаднах тохижилт, үерийн далангын гүйцэтгэлтэй танилцаж, тодорхой саналуудыг хэлсэн юм.Тус хорооны энэ хэсэг нь үерийн суваг дайрсан, бороо хуртай үед байнгын шалбааг, тогтоол ус үүсгэж, иргэдийн тав тухтай байдлыг алдагдуулж байсан юм.Энэ байдлыг арилгаж, үерийн далангийн дунд ус зайлуулагч суурилуулж, жалгыг засаж янзлан, чулуун далангаар хана босгох зэрэг гүйцэтгэлийн ажлыг …
-
6 June
Налайхын “хуучин” Засаг дарга нар хотын Захирагчийн сонгуульд өрсөлдөж байна
Шинэхэн хотын статустай болсон Налайх хотын Захирагчийн сонгууль энэ сарын 14-ны өдөр болохөөр төлөвлөгдсөнтэй холбоотойгоор Хотын захирагчид нэр дэвшигчид тодорч, иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулан сурталчилгаагаа ид явуулж байна. Нэр дэвшигчдийн дунд өмнө нь 2008-2012 онд Налайх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, одоо Стандартчилал хэмжилзүйн газарт Тамгын газрын даргаар ажиллаж байгаа Бүдүүний Баяндэлгэр байгаад дургүйцэх сонгогчид цөөнгүй байгаа гэнэ. Учир нь Б.Баяндэлгэр өмнө …
-
5 June
Б.Бадрал: Төв цэвэрлэх байгууламжийг засварлах явцад хэрэглээний усыг хязгаарлахгүй
Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр боллоо. Засварын үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаагаар зогсооно. Ер нь жил бүр Төв цэвэрлэх байгууламжид тодорхой хугацаагаар тэг зогсолт хийдэг. Энэ жилийн хувьд шугамын цооролт ихтэй учир 48 цагаар зогсоох болсон. Засвар хийх 2 хоногт …
-
5 June
Маргааш Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замыг хаана
Энэ жил нийслэлд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,62 км автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулж, 37,65 км автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх бөгөөд олон жилийн насжилттай зуслангийн замууд, дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэж байна. Инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол …
-
5 June
Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллана
Нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Алтанцэцэг, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгч, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ – ын дарга Ц.Одонтунгалаг нар Вена хотын Санхүү, эдийн засаг болон нийтийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга хатагтай Ренатэ Браунерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж …
-
5 June
Ахмадын орон сууцны өргөдлийг харьяа дүүргүүд нь шийдвэрлэхээр боллоо
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй, байгалийн давагдашгүй хүчин зүйлд орон гэрээ алдсан нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэд хамрагдах “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг нийслэлийн ИТХ –ын 2013 оны 9/36 дугаар тогтоолоор баталсан. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/720 дугаар захирамжаар хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах журам баталж, “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс …
-
5 June
Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Азийн Хөгжлийн банкны Роберт Ороор ахлуулсан захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Та бүхэн Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулж, том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж, дэмжлэг үзүүлж байгаад таатай байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл