Нийслэл

July, 2015

  • 9 July

    Баяр наадмын өдрүүдэд 725 нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ

    Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 615 , туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллана. 7 сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох “Наадамчид”-аа зориулж Мишээл экспо төв …

  • 9 July

    Япон улсын Асахикава хоттой хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон улсын Асахикава хотын дарга Нишикава Масахито нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот, Япон улсын Асахикава хоттой хамтран Жайка буюу Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн дагуу “Хүйтэн сэрүүн бүс нутаг дахь Авто замын барилга, засвар, ашиглалтын ажилд тавигдах чанарын хяналтыг …

  • 9 July

    Улаанбаатар хотын 16 байршилд 3D зураг зурна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хотын өнгө үзэмжийг зурган тохижилтоор гоёх зорилготойгоор 127 метр квадрат талбайд 3D зургууд зурж байна. Төв шуудангийн баруун тал, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, талбайн баруун тал Төв шуудангийн хана, Талбайн зүүн урд цэцэрлэг, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, Циркийн баруун тал, 13 дугаар хороолол автобусны буудал, Бага тойрог 5 …

  • 9 July

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санал асуулга авч эхэллээ

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн хэлтэс, албадын иргэдэд үзүүлэх үйлчилгээг, сайжруулах, менежментээ боловсронгуй болгох зорилгоор иргэдээсээ цахим санал асуулга авч эхэллээ. Уншигч та тус санал асуулгыг https://docs.google.com/forms/d/1Y5K9netorT2yeZUpHqqz57EJ-ZqQEhNIdaMa2AlzefQ/viewform холбоосоор дарж орж хариултаа илгээнэ үү?

  • 9 July

    Гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгууллаа

    Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албаны “Тэнүүн сайхан” иргэдийн бүлэг гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгууллаа. Тоглоомын талбайг нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 0119 дүгээр цэргийн ангийн 1 дүгээр гудамжинд барив.  Гэр хорооллын айлуудын дунд байрлах ашиглагдахгүй байгаа газарт тоглоомын талбай байгуулах санаачлагыг тус хорооны оршин суугч Б. Чинболд гаргасан. Цаашид оршин суугчидтай хамтран …

  • 9 July

    Наадмаар Арслантай, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийнэ

    Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилтын ажлуудыг хийж байна. Иргэдийн хүсэлтийн дагуу эвдрэл ихтэй байсан Зайсангийн тойруугийн 460 метр замыг засаж ашиглалтад оруулсан. Одоогоор явган хүний зам тавьж байна. Мөн тоосжилтыг бууруулах зорйилгоор Арслантай, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийх гэж байгаа юм. Усан …

  • 9 July

    Зуслангийн замын ажил саадгүй үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар Дамба­даржаагийн уулзвар-Шарга­морьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл, шинэч­лэлтийн ажлын явцтай танилцлаа. Дамбадаржаагийн уулзвар – Шаргаморьт – Хандгайт чиглэлийн авто замыг 1982-1985 онд барьсан. Ашиглалтад орсноос хойш …

  • 8 July

    Др.Кристине Хаймбургерийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Сэргээн босголт, зээлийн “KFW” банкны Франкфурт дахь салбарын Зүүн өмнөд Ази, Номхон далайн газрын захирал Др.Кристине Хаймбургер болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Др.Кристине Хаймбургер нь Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байгаагаа тохиолдуулан нийслэл хоттой хамтран ажиллах талаар ярилцах хүсэлтэйгээ илэрхийлсэн юм. Тус ажлын айлчлал нь …

  • 8 July

    Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу хаагдах замын мэдээлэл

    Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу хаагдах замын мэдээлэл 2015 оны 07 сарын 10-ны баасан гаригт 10.00 цагаас 01.00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн баруун зүүн замыг Наадамчин олны аюулгүй байдлыг хангах үүднээс хаана. Хөтөлбөр -10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол -12.00-12.30 Жанжин Д.Сүхбаатарын …

  • 8 July

    ӨМӨЗО-ны Хайлаар хотод “Сонгинохайрханд үйлдвэрлэв” төв ажиллахаар болжээ

    Сонгинохайрхан дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагаатай БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хайлаар хотоос жил бүр уламжлал болгон Хятад, Монгол, Орос гурван улсын Эдийн засгийн форум, үзэсгэлэн яармагийг зохион байгуулдаг юм. Энэ жил 11 дэхь удаа болж байгаа тус арга хэмжээ өнгөрөгч зургадугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд явагдлаа. ОХУ-ын Чита, Улаан-Үд хотууд, Монгол Улсын Дорнод аймаг, Чойбалсан хот, Сонгинохайрхан дүүрэг, БНХАУ-ын 10 гаруй аймаг, хотууд …

  • 8 July

    Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд Якутын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский   районы дарга Алексеев Гаврил Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг 7 дугаар сарын 7-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцсон бөгөөд Бүгд найрамдах Саха-Якут улсын Хангаласский раойны даргыг дагалдан хөдөө …

  • 8 July

    Дүүргийн ЗДТГ-ынхан 2015 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны эхний хагас жилийн ажлаа тайлагнах хурал 14 дүгээр хорооны “Иргэний танхим-Соёлын төв”-ийн байранд 7 дугаар сарын 7-нд боллоо. Хурлын нээлтийн эхэнд Чингэлтэй дүүрэгт өрнөсөн бүтээн байгуулалтын талаарх баримтат кино үзүүлж, ажилтан албан хаагчдад Чингэлтэй хайрханы өвөрт гэрэл зургийн түүхэн ном, Тусгаар тогтнол энгэрийн тэмдэг дурсгав. Тайлангийн хуралд дүүргийн Засаг даргын Тамгын газрын …

  • 8 July

    Чингэлтэй дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллана

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн нар дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг 7 дугаар сарын 7-нд хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын үеэр хороодын Нийгмийн ажилтнууд ачаалал ихтэй байдаг. Ийм үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хороо бүрт 1 хүн төлөөлөл …

  • 7 July

    “Гахай” наалт авсан газрууд

    “Smile” наалт авсан газрууд СБД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол глобал ХХК-ийн Саруул худалдааны төв, Орос-Монголын хамтарсан 3-р дунд сургууль, ПАРФЮМЛЮКС ХХК-ийн DIOR дэлгүүр, Үлэмж агь катринг ХХК-ийн Калифорни ресторан, Үлэмж грейс ХХК-ийн Грейс үсчин, гоо заслын салон, “Vidal” үсчин, гоо заслын салон, “Зона-Х” ХХК-ийн Хишиг хүнсний дэлгүүр, Наран трейд ХХК-ийн “Наран молл” худалдааны төв, *NA NA* …

  • 7 July

    4603 айл 170 минутын турш цахилгаангүй байв

    Өнгөрсөн сарын 22-оос 26-ны өдрүүдэд “Дорнын өргөө”, ”Мастер инженеринг” ХХК-ууд болон хувь хүмүүс дулаан, бохирын шугам засварлах, барилга угсралтын ажил хийхдээ УБЦТС ТӨХК-д мэдэгдэж, кабель шугамын трассын тодруулга, зөвшөөрлийг аваагүйгээс цахилгаан дамжуулах кабель шугамуудыг гэмтээж, олон тооны хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр удаан хугацаанд тасалдууллаа. УБЦТС ТӨХК-ийн зүгээс эдгээр компаниудад холбогдох хууль дүрмийн дагуу арга хэмжээ ногдуулахаар акт тогтоох ажил хийгдэж …