Өнөөдөр сэтгүүлчид Туул голтой танилцлаа. Шувуун фабрик орчмоор Туул голын бохирдол дээд цэгтээ хүрсэн байгааг энэ үеэр харав. Гол руу ойртох бүр хамар сэтлэм үмхий үнэр сэнгэнэх аж. Харин голын ус ногооноороо эргэж байгааг та доорх зурагнаас харж болно. Туул гол ийм бохирдолтой байгаа нь Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажилтай холбоотой байж болох юм. Учир нь өнөөдөр өглөө 10.00 цагт …
Нийслэл
June, 2015
-
13 June
Японы элчин сайд, Сонгинохайрханы Засаг дарга нар гэрээнд гарын үсэг зурлаа
6-р сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн их засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь Япон улсын Засгийн газраас Монгол улсын боловсрол …
-
13 June
М.Чинболд: Дүүргийн баяраар сумын заан цол олгоно
Сонгинохайрхан дүүргийнхэн энэ сарын 20-нд Хүй долоон худагт “Иргэдийн баяр” тэмдэглэхээр болжээ. Энэ талаар болон бүтээн байгуулалтын асуудлаар тус дүүргийн Засаг дарга М.Чинболдтой ярилцлаа. Танай дүүргээс иргэд рүүгээ чиглэсэн сонин содон бүтээлч ажлууд их сонсогддог. Энэ удаа “Иргэдийнбаяр” тэмдэглэхээр болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч? -Иргэдийн баяр хийе гэж өнгөрсөн жил шийдвэрлэж, төлөвлөсөн. Энэ жил зургадугаар сарын 20-нд хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Аймаг, сумд наадам хийдэг шиг 300 мянган хүн амтай дүүрэгт иргэдийг баярлуулах ажил байх нь зөв …
-
13 June
Цэцэг төвийн уулзвар нээгдлээ
Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын голд байгаа дулааны худагт дулааны шугамын үл хөдлөх тулгуурыг суурилуулахтай холбогдуулан автозамын хөдөлгөөнийг өчигдрийн 20:00 цагаас өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэл хааж, 12 цагийн хугацаанд худгийн ажлыг бүрэн дуусгалаа.
-
13 June
Цэвэрлэх байгууламжийн ажил эхэллээ
Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж эвдрэлд орж, эвдрэлийг засахын тулд тэг зогсолт хийхээс өөр аргагүй болоод байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлын бэлтгэл өнөөдөр 10:00 цагаас эхэллээ. Засварын ажлыг хийхийн тулд тэг зогсолт хийхээр болсон. Энэ үеэр зөвхөн архи, пиво болон арьс ширний үйлдвэрүүдийн хэрэглээний усыг хязгаарлана. Харин цэцэрлэг, сургууль, талх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд болон иргэдийн хэрэглээний усыг ч таслахгүй …
-
13 June
Нийслэлийн зарим хэсэгт хэрэглээний усыг хаажээ
Төв цэвэрлэх байгууламжид өнөө өглөөнөөс засвар хийж эхэлсэн. Тус байгууламжийн аэротенкийн хэсэг элэгдэж муудсанаас цэвэрлэгдээгүй бохир ус, цэвэрлэсэн усандаа холилдон, тусгаарлагч хана хэзээ мөдгүй нурах эрсдэл үүсээд буй. Тиймээс эхний ээлжинд 40 сая төгрөгийг Ус сувгийн удирдах газраас гарган аэротенкийн хэсгийн засвар шинэчлэлийг өнөөдрөөс элүүлээд байгаа юм. Засвар шинэчлэлтэй холбоотойгоор нийслэлийн орон сууцны айлуудын усыг өчигдөр оройн 22.00 цагаас өнөө …
-
12 June
Цэцэг төвийн уулзварыг 12 цагаар хаана
Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын голд байгаа дулааны худагт дулааны шугамын үл хөдлөх тулгуурыг суурилуулахтай холбогдуулан автозамын хөдөлгөөнийг 2015 оны 06 дугаар сарын 12-ны 20:00 цагаас 06 дугаар сарын 13-ны 08:00 цаг хүртэл хааж, 12 цагийн хугацаанд худгийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ гэж нийслэлийн …
-
12 June
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны гэр хорооллын иргэд “Ивээл” төслийн талбарыг байгууллаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрийн нэг чиглэлд иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг тусгасан байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг …
-
12 June
Нэмэлт ачаалал бага байгаа тул тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтыг хойшлууллаа
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар замын хөдөлгөөний нөхцөл байдалтай уялдуулан хотын төвийн хэсэгт тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх талаар хэлэлцлээ. Нийслэлд хийгдэж буй автозам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан хотын төвийн хэсэгт автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн. Энэ нь 1987 онд анх баригдаж ашиглалтад орсон Баруун 4 замаас Төв шуудан хүртэлх дулааны …
-
12 June
НИТХ – ын Тэргүүлэгчид Даваа гарагт хуралдана
Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 15 – ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 барилга байгууламж / Хөрөнгө бүртгэн авах тухай / Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 3 барилга / Хөрөнгө …
-
12 June
Чингэлтэй дүүргийн 350 орчим иргэн ногоо тариалж байна
“40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ажилтай орлоготой Чингэлтэйчүүд” уриатайгаар иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 100 гаруй өрхийн 350 орчим иргэн хамрагдаж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Тарвагатайн аманд хүнсний ногоо тариалж байна. Тус хөтөлбөр хэрэгжээд хоёр жил болж байгаа ба тус дүүргийн хороо хорооны …
-
12 June
Хүүхдийн амбулаторийг 9 дүгээр сард ашиглалтад оруулна
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хайлаастад баригдаж буй Хүүхдийн амбулаторийн барилгын ажил эрчимтэй явж байгааг дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр онцолж байсан. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламж болох 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Хүүхдийн амбулаторийн барилгын шавыг 4 дүгээр сарын 14-нд тавьсан. Гүйцэтгэгчээр “Бадрах инженеринг” компани ажиллаж байгаа бөгөөд 9 дүгээр …
-
12 June
Нийслэлийн татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/492 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2014 оны татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж, эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй үед нийслэлийн төсвийн орлогын эх үүсвэрийг ханган ажиллаж буй нийслэлийн Татварын газрын татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, их засвар, нэг цэгийн үйлчилгээ, татвар төлөгчдөд үйлчлэх танхим, уулзалтын өрөөг засварлахад шаардлагатай техник хэрэгслийг …
-
12 June
“Архигүй Монгол-Архигүй Хан-Уул” чуулган болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхэлсэн “Архигүй Монголын төлөө” хөдөлгөөн үргэлжилсээр байна. Өнөөдөр “Архигүй Монгол-Архигүй Хан-Уул дүүргийн хороо” чуулган тус дүүргийн Соёлын төвд болов. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Архи тамхины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар нар болон архинаас татгалзсан 68 залуу, дүүргийн иргэдийн төлөөлөл оролцлоо. Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг …
-
11 June
Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл Улаанбаатар төмөр замын 1-р орлогч дарга Игорь Андреевич Домбровскийг хүлээн авч уулзаж, нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Домбровский нь Улаанбаатар Төмөр замын нэгдүгээр орлогч даргын ажил үүргийн хүрээнд өдөр тутмын ажлын шуурхай тайлан мэдээнд хяналт тавьж, боловсронгуй болгох, удирдлагын шийдвэр гаргах түвшинг тогтмол, үнэн зөв мэдээллээр хангах чиглэлээр Статистик бүртгэл, мэдээллийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл