Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс дүүргийнхээ үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлж харилцагчдыг татах зорилгоор “БАЯНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2015” зуны үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа Хар хорин захын шинээр баригдаж буй худалдааны төвийн баруун хойд талбайд болж байна. Та бүхэн үзэсгэлэн удалдаагаар зочилж хүссэн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаж аваарай.
Нийслэл
June, 2015
-
18 June
Нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүд автобустай боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын харьяа “Од” зусланд очиж нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга багачуудад гарын бэлгээ гардуулж, асрамжийн газрын үйл ажиллагаанд зориулан хүүхдийн автобус, Австрийн Элчин сайдын яамнаас хандивласан дарсыг “Венийн Үдэш” цэнгүүний үеэр дуудлага худалдаагаар борлуулж, цуглуулсан 1 сая төгрөгийг хандивлалаа. Уулзалтын үеэр нийслэлийн …
-
18 June
Налайх хотын Захирагчийн дахин сонгууль болж байна
Налайх хотын Захирагчийн дахин сонгууль өнөөдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болж байна. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү нар өрсөлдөж байгаа юм. Эдгээр нэр дэвшигчийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч нийслэлийн …
-
18 June
Чингэлтэй дүүрэг БНСУ-ын Инчоны Ёнсу дүүрэгтэй хамтын ажиллагаатай боллоо
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНСУ-ын Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Шин Сан Гүн-г 6 дугаар сарын 17-нд хүлээн авч уулзлаа. Шин Сан Гүн дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд “БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн дарга Ли Жэ Ху Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай болох хүсэлт илгээсэн”-ийг уламжилсан юм. Чингэлтэй дүүргийн Засаг …
-
18 June
Баянгол дүүргийн орон сууцны хороолол дунд борооны усны инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэнэ
Нийслэлийн Засаг дарга “Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/510 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн 1,3,4,5,6,14,17,18 дугаар хорооны орон сууцны хорооллын дунд хийхээр төлөвлөсөн борооны усны инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлын трасст 28897 м2 газрыг нийслэлийн Авто замын газарт инженерийн шугам сүлжээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүллээ. Дээрх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан …
-
18 June
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн баяр 6 сарын 20-ны бямба гарагт Хүй долоон худагт болно
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирэх бямба гаригт буюу зургадугаар сарын 20-ны өдөр “Иргэдийн баяр”-ыг зохион байгуулах гэж байна. Хүй долоон худагт болох энэхүү баяр бөхтэй, морьтой, суртай, урлаг соёлын арга хэмжээтэй, мөнхүү төрийн албаны олон төрлийн үйлчилгээтэй томоохон наадам болох юм. Тус арга хэмжээний үеэр бэсрэг наадам зохион байгуулагдах бөгөөд хурдан морины уралдаанд хоёр насны (даага, соёолон) …
-
17 June
Иргэдийг хуурч Төв цэвэрлэхийн бохирыг Туул голд цутгажээ
Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийн засварын үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаагаар зогсооно гэх мэдээллийг энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хариуцлагатайгаар хэлж байсан. Мөн засвар эхлэхийн өмнө БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол цэвэрлэх байгууламжийн үйл ажилгаатай танилцаж, бохирдол ихтэй усыг …
-
17 June
Төв цэнгэлдэх, хүй долоон худагт цэвэрлэгээ, ногоон байгууламжийн ажил эхэллээ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн төвийн зургаан дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт цэвэрлэгээ, ногоон байгууламж, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцсан талбайн хуваарилалтыг хийж, дүүргүүдэд ажлын ерөнхий зааварчилгаа өгч ажиллаж байгаа бөгөөд мод …
-
17 June
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт мөрдөж ажиллахыг анхааруулж байна
Улаанбаатар хотод олон улсын хэмжээний томоохон хурал, чуулган, ирэх онд АСЕМ-ын уулзалт зохион байгуулахтай холбогдуулан бүтээн байгуулалтын тендерийн ажлыг богино хугацаанд чанартай хийх чадвартай, хариуцлагатай компанийг шалгаруулах, компанийн ажилчид, хөндлөнгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалахад нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар анхаарал тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын дулааны шугам хоолойн засварын ажил болон зуслангийн чиглэлийн автозам шинэчлэх …
-
17 June
Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг “Тулга” системд холбох ажлыг 2018 он хүртэл үе шаттай хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гадна гэрэлтүүлгийг цагийн механизм ашиглаж удирдах үйл ажиллагааг автоматжуулсан “ТУЛГА” систем ашиглах сургалт зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хотын Захирагчийн алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн дэд бүтэц тохижилтын хэлтсийн мэргэжилтнүүд, дүүргүүдийн гэрэлтүүлэг ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагуудын инженер, техникийн ажилчид хамрагдав. Нийслэлийн гэрэлтүүлгийг автоматжуулж нэгдсэн алсын хяналт удирдлагад шилжүүлэх бодлогын хүрээнд Монгол улсын Шинжлэх ухааны Академийн …
-
17 June
Налайхын захирагчийг сонгох дахин сонгууль маргааш болно
Налайх хотын Захирагчийн сонгуульд аль нэг нэр дэвшигч олонхийн санал аваагүй тул журмын дагуу дахин сонгуулийг зохион байгуулах гэж байна. Дахин сонгууль маргааш буюу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болно. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш..Хаан, бие даан нэр …
-
17 June
Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн сантехникийн засварын ажлыг 70 сая төгрөгөөр гүйцэтгэнэ
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/485 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн сантехникийн засварын 70 сая төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр …
-
17 June
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Зургаадугаар сарын 17-ны Лхагва гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.30 цагт: 17-р хороо Эмнэлгийн гудамж, Чингэлтэй дүүрэг 11.00-16.00: 1, 4-р хороо Барилгачдын талбай, Дүрслэх урлагийн музей, ЗГБНЗ, /БХБЯ/, Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Батлан хамгаалах хууль сахиулагчдын эмнэлэг, НЦГ, ТЕГ, ШШГЕГ, МБГ, ЭЦГ, ХЗҮХ, УЕП, …
-
16 June
06 сарын 15-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 06-р сарын 15-ний өдөр 390 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 84 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 306 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …
-
16 June
Төрийн албаны зөвлөл ажил үйлсээрээ тэргүүллээ
Төрийн албаны зөвлөлөөс жил бүр 21 аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажлыг дүгнэж байр эзлүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу салбар зөвлөлүүдийг дүгнэхэд Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн ажил бусад аймгуудаа манлайлж 2014 оны ажлаараа тэргүүн байранд шалгарсан байна. Шилдэгүүдийг шалгаруулахдаа Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 онд дэвшүүлсэн зорилт, чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ажилласныг нь үнэлэн Өргөмжлөл гардуулсан …