Төрийн албаны зөвлөлөөс жил бүр 21 аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажлыг дүгнэж байр эзлүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу салбар зөвлөлүүдийг дүгнэхэд Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн ажил бусад аймгуудаа манлайлж 2014 оны ажлаараа тэргүүн байранд шалгарсан байна. Шилдэгүүдийг шалгаруулахдаа Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 онд дэвшүүлсэн зорилт, чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ажилласныг нь үнэлэн Өргөмжлөл гардуулсан …
Нийслэл
June, 2015
-
16 June
Баруун бүсийн төрийн албан хаагчид чууллаа
Аймгийн ЗДТГ-аас санаачлан Төрийн албан хаагчдын чуулга уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Уламжлалын дагуу баруун бүсийн сумдын Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, семинарын арга хэмжээ өнгөрсөн 7 хоногт Баяндалай сумын төвд боллоо. Чуулга уулзалтын зорилго нь сумд өөрийн орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлага солилцох, түүнд тулгуурлан төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллах, аймгийн …
-
16 June
“Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцлээ
Азийн сан, Улаанбаатар хотын захиргаатай хамтран гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах” төслийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төслийн хугацаанд хамтран ажилласан харъяа хэлтэс, агентлагууд, дүүрэг, хороод, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, оршин суугчдын төлөөллөөс бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцож, гэр хороолол дахь нийтийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, …
-
16 June
Сонгино хайрхан дүүргийн баяраар Хүй долоон худагт Соёлон, Дааган насны морь уралдана
Сонгинохайрхан дүүргийн “Иргэдийн баяр”-т зориулсан Соёолон, Даага насны морьдын уралдаан энэ сарын 20-нд СХД-ийн 21 дүгээр хороо Хүй долоон худагт зохиогдох гэж байна. Иймд уяачид, хурдан морь сонирхогч иргэд та бүхнийг хурдан хүлгийнхээ шандасыг сойж наадамд маань өргөнөөр оролцохыг уриалж байна. Уралдааны бүртгэл: 2015.06.20-нд 07.00 цагаас Хүй 7 худагт Жич: Уралдаанд зөвхөн Монгол адуу уралдана. Утас:9910-2390, 9666-4455 СХД-ИЙН ИРГЭДИЙН БАЯРЫН …
-
16 June
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд АНУ-ын Азийн сангийн дэд суурин төлөөлөгч Тирза Тениссенг 6 дугаар сарын 15-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ий захирал Э.Ганчимэг нар оролцлоо. АНУ-ын Азийн сангийн …
-
15 June
Өнгөрсөн амралтын өдөр 149 жолооч журамлагджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт 549 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 366 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 149 жолоочийг журамлажээ . Тухайлбал: СХД-ийн нутаг Орбитын зам, ОБЕГ-ын Аврах 022 дугаар ангийн урд замд Т.Марк 2 маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос Т.Витз, Т.Ист …
-
15 June
Нийслэлчүүдийн ялгадасаар Төв аймгийн хүн ард, мал сүрэг ундаална
Монголчууд гол усруугаа сүү цагаан идээ хүртэл оруулж болохгүй гэж эртнээс нааш их л цээрлэж ирдэгсэн. Гэтэл нийслэлчүүд бид уух ус руугаа өтгөн шингэнээ юүлээд даруй 7, 8 жил өнгөрчээ. Нийслэлийн цэвэрлэх байгууламжинд тэг зогсолт хийж 3 хоногийн хугацаанд засвар хийх талаар яригдсан. Гэвч бүхэн бүтэн хотын иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах, эс бөгөөс бохирыг Туул гол руу шууд цутгахаас өөр …
-
15 June
Зуслангийн замын трасст 317 обьект оржээ
Дамбадаржаа-Шаргаторьт-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд газар чөлөөлөлтүүд эхнээсээ хийгдэж эхлээд байна. Уг замын ажил нь газар чөлөөлөлт ихтэй гэдгээрээ онцлогтой. Тодруулбал , тухайн замын трасс нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаарагдаж буй бөгөөд Дамбадаржаагийн уулзвараас Шарга-морьтын гүүр хүртэлх 8,8 км зам Чингэлтэй, Шаргаморьтын гүүрнээс Хандгайт хүртэлх 7,5 км зам Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьялагдаж …
-
15 June
ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж олон асуудлыг хэлцэн шийдвэрлэлээ
Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Хөрөнгө бүртгэн авах тухай, Энхтайваны өргөн чөлөөний авто зам доогуурх цэвэр усны шугам сүлжээний хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, Шагналд тодорхойлох тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах, нийслэлийн ИТХ – ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн барилгыг акталлаа Сонгинохайрхан …
-
15 June
Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрлах хуучин орос цэргийн байруудыг иргэдэд үнэ төлбөргүй хувьчиллаа
Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрлах хуучин орос цэргийн байруудыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад үнэгүй хувьчлан, эрхийн бичгийг нь гардууллаа. Энэхүү байр нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэр буюу Шархад цайз захын зүүн хойно байрладаг. Нийслэлийн өмчийн харилцааны газрын балансад 52.704.960 төгрөгийн бүртгэлтэй, нийт 1041.6 м2 талбай бүхий 1,2,3 дугаар байр нь 1979 онд орос …
-
15 June
Цэцэрлэгийн багш нар 14 нэр төрлийн хоол, зууш хийж сурчээ
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Худалдаа, Үйлчилгээний хэлтэс, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэл Технологийн Сургууль, Хоол зүй шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 6 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Онолын сургалтыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэл Технологийн Сургуулийн ахлах багш нар, Хоол үйлдвэрлэлийн салбарын …
-
15 June
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн механизмыг тодорхойлно
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/502 дугаар захирамж гаргаж, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн механизмыг тодорхойлох” Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг судлан санхүүжилтийн механизмыг …
-
15 June
Налайхын Захирагчийн сонгуульд олонхийн санал авсан хоёр нэр дэвшигч дахин өрсөлдөнө
Налайх хотын Захирагчийг сонгох сонгууль өчигдөр болж, 22.00 цагт албан ёсоор санал хураалт дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 10 540 нь буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ. Нийт 8 хүн өрсөлдснөөс тул Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 30.9 хувь, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү 20.3 хувь , Д.Батбаатар 16,7 хувь, Д.Цогоо 9,9 …
-
15 June
Налайх хотод баригдаж буй хөнгөн атлетикийн гүйлтийн тартам замын хучилт хийх хөрөнгийг шийдвэрлэлээ
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/503 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж нийслэлийн дагуул Налайх хотод байгуулагдаж буй хөнгөн атлетикийн тартанан замын 400 метрийн тойрог замын тартанан /резин/ хучилт хийх ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, ажиллахыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болголоо. Налайх хотод баригдаж …
-
15 June
Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төслийг боловсруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/497 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төслийн жагсаалт, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл