Нийслэл

July, 2015

  • 17 July

    БНСУ-ын Гёнги мужтай найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн захирагч Нам Кюм-Пилийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот ба БНСУ-ын Гёнги мужийн хооронд эдийн засгийн харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, найрамдалт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот, БНСУ-ын Гёнги мужтай хамтран худалдаа болон …

  • 17 July

    Улаанбаатар хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй хотын удирдлагууд танилцжээ

    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар наадмын өмнөх шөнө Улаанбаатар хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй танилцлаа. Энэ үеэр хотын удирдлагууд гудамж зам талбайн гэрэлтүүлгийг хяналт удирдлагын автоматжуулсан “Тулга” системд хэрхэн холбогдсонтой танилцсан юм. Тус системд бүрэн холбогдсон 4 дүүргийн гэрэлтүүлгийг гар утсаар удирдаж асалтыг шалгасны дараа Хотын дарга Э.Бат-Үүл ““Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй томоохон …

  • 17 July

    Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.56 км авто замын ажил эхэллээ

    22-ын хуучин товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.56 км авто замын барилгын ажил эхэллээ. Уг авто замын ажлын гүйцэтгэгчээр Готик голд ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогоор газар шорооны ажлаа хийгээд байна. Үүнтэй холбогдуулан 2015 оны долдугаар сарын 08-наас наймдугаар сарын 15 хүртэл 22-ын хуучин товчооноос Авто  худалдааны цогцолбор хүртэлх замыг хаалаа. Зам хаасан хэсэгт суурьшлын бүс байхгүй учраас иргэдэд хүндрэл …

  • 16 July

    “Баянгол номадик фестиваль” арга хэмжээнд урьж байна

    Өнгөрсөн бүхэн түүхийн хуудаснаа мөнхрөн үлддэг. Хагас зуун жилийн түүх гэдэг бол бүхэл бүтэн нийгмийн хөгжил дэвшил, шинэчлэлийг харж болох түүхэн хугацаа юм. Нийслэл хотын өнгө болсон Баянгол дүүрэг өдгөө 50 жилийн ойтойгоо золгож байна. Дүүргийнхээ хөгжил бүтээн байгуулалт, өрнүүн их амжилтаар дүүрэн 50 жилийн ойг иргэдэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Ахмад үеийнхнийхээ хийж бүтээснийг бахдан, …

  • 16 July

    Баяр наадмын өдрүүдэд 58 иргэнийг авран хамгааллаа

    Нийслэлийн Онцгой байдлын газраас Үндэсний их баяр наадам Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд Төр засгийн тэргүүнүүдийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох газрууд, Олон улсын зочид төлөөлөгчдийн очих газар болон улсын онц чухал 275 объектуудад галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон …

  • 16 July

    Сонгинохайрхан дүүргээс үерийн аюулаас сэргийлэх ажил зохион байгуулна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд гурав хоногийн үргэлжилсэн бороо орох талаар мэдээлсэнтэй холбогдуулан тухайн хороодын нутаг дэвсгэрт оршин сууж буй үерийн аманд зөвшөөрөлгүй буусан, хаяггүй айлуудад үер усны аюулаас сэргийлэх талаар анхааруулга, мэдэгдэл хүргүүлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг дүүргийн Засаг даргын эдийн засаг, санхүү төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Р.Дагваас хороодын Засаг дарга нарт үүрэг болгож байна. Зохион …

  • 16 July

    Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олголоо

    Нийслэлийн Засаг дарга “Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/611 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Яармаг орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны шугамын трасс, бохир усны өргөлтийн насос станцын барилга байгууламж, цахилгааны шугамын трасст Хан-Уул дүүргийн 4, 5 , 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хороодын нутаг дэвсгэрт 236911 м2 газрыг инженерийн шугам сүлжээний зориулалтаар, Солонго орон …

  • 16 July

    3А,Б шугамын өргөтгөлтэй холбогдуулж нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн төлөвлөлт

    Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 14-ний өдөр хүртэл хязгаарлаад байна. Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 19 чиглэлийн 279 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж, Т-3, Т-5, Т-4 чиглэлүүд түр хугацаанд зогсоно. “Т-2- ХМК-Вокзал”, “Т-6-БММЗ-Ботаник” чиглэлийн маршрут дээрх зураглалын …

  • 16 July

    3А,Б магистраль шугамыг өргөтгөж шинэчлэх III шатны ажил эхэллээ

    Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг зургадугаар сарын 06-наас эхлэн хэсэгчлэн хааж шугам хоолойн ажил хийж байгаа. Тус ажлын сүүлийн шатны ажил долдугаар сарын 13-ны 23:00 цагаас эхэлсэн учраас Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто  замыг түр хаагаад  байна. Шугам хоолойг өргөтгөх ажил 08 дугаар сарын 14-ний …

  • 15 July

    Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам хүртэл замыг хаажээ

    Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн барилгажилт, бүтээн байгуулалт, өнөөгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан дулааны болон цэвэр бохир усны шугам хоолойг өргөтгөх ажил энэ зун явагдаж байна. Энэ ажлын хүрээнд Баянгол зочид буудлын зүүн талаас эхлэн баруун дөрвөн зам хүртэлх төв магистраль шугамыг солих юм. Өмнө нь Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл, Цэцэг төвийн уулзвараас УИД-ийн зүүн талын хүртэлх замыг хааж, …

  • 15 July

    Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Үндэсний их баяр наадмаар буюу энэ сарын 11-15-ны хооронд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Түүнчлэн баярын өдрөөр Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд  үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд  их багтаамжийн 618 , туслах 17 чиглэлд  бага оврын 90, зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 4, нийт 730 автобус ажиллаж байгаа юм. Харин долоодугаар сарын 16-наас буюу маргаашнаас эхлэн улсын дугаарын …

  • 13 July

    “Монгол хуушуур- 2015” фестивал боллоо

    Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран “Монгол хуушуур – 2015” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Фестиваль нь Монгол үндэсний …

  • 10 July

    Багахангайчууд минь сайхан наадаарай

    Багахангайчууд болон мянга мянган ардчилагчиддаа Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Жил жилийн наадмын адил энэ жилийн наадмын өнгө жавхаа, үзэмж төгөлдөр төгс сайхан эхэлж байна. Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхнаа хэлэлцэж, ёс уламжлалаа дээдэлж, түүх шашдираа хүндэтгэж, нийтийн ололт амжилтаараа бахархан баярладаг. Багахангай дүүргийн маань азай буурал ахмадууд, хойч …

  • 10 July

    Төв цэнгэлдэх, хүй долоо худаг орчмын тээврийн хэрэгслийн зогсоолын зөвшөөрлийн талаарх мэдээлэл

    “ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН” “А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюунтүлхүүр” сангийн хашаанд орж зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь ЗЦГ-ын баруун турд уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад “ДК” зогсоолын …

  • 10 July

    Нийтийн тээвэр: Баяр наамдын өдрүүдэд…

    Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 615, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллана. Долоодугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох “Наадамчид”-аа зориулж Мишээл экспо төв рүү …