Барилга хот байгуулалтын яам, ШӨХТГ-ын удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр барилгын салбарт үүсч, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог зарим зөрчлийг бууруулах, цаашлаад зөрчилгүй болгоход хоёр байгууллагын хамтын үйл ажиллагаа чиглэх юм байна. Барилгын компаниуд хууль тогтоомж, дүрэм норм, стандарт мөрддөггүйн улмаас барилгын зураг төсөв болон архиктур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан гадна тохижилтын ажил хийдэггүй. Автозогсоол, ногооон байгууламжыг зурагт заасан хэлбэрээрээ …
Нийслэл
March, 2015
-
4 March
ЭХЯ-ны удирлага ДЦС-2 компанид ажиллав
Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар ДЦС-2 төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцлаа. ДЦС-2 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү станцынхаа үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. ДЦС-2 компани нь 1961 онд ашиглалатад орсон. 21,5 МВт-ын хүчин чадалтай. Монгол Улсын эрчим хүчний 4 орчим хувийг үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд сүлжээний тоноглолийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил, цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажил тус …
-
4 March
Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд 12 мянган тонн нөөцийн мах нийлүүлнэ
Энэ онд нийслэлийн иргэдийн хавар, зуны махны хэрэгцээнд чанар аюулгүй байдлын шаардлага хангасан мах нийлүүлэх зорилгоор “Мах маркет”, “Баатрууд тэнгэр”, “Женерал фүүдс”, “Мах Импекс”, “Ханбулган Хүнс”, “Эй Эн Ди Эм”, “ЭМФ” зэрэг 6 аж ахуйн нэгжийн 7 агуулахад 12 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэхээр болжээ. Нийт бэлтгэсэн махны 30 хувь нь үхэр, ямааны мах, 40 хувь нь хонины мах байна. …
-
4 March
03-р сарын 03-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 03-ны өдөр 280 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 96 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 184 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …
-
3 March
Эрчим хүчний сайдтай нийслэлийн удирдлагууд уулзлаа
Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Бадрал нар болон хотын захирагчийн албаны холбогдох хүмүүс Эрчим хүчний сайд Д.Зоригттой уулзаж, нийслэл хотын бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлж, сайжруулах талаар санал солилцож тодорхой асуудлуудаар хүсэлт тавьлаа. Тухайлбал гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд МҮОНРТ-ын болон Дэнжийн 1000 орчимд баригдах орон сууцны хорооллыг дулааны эх …
-
3 March
Нийслэлийн Засаг дарга Европын орнуудад айлчлал хийж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Итали Улсын Милан хотноо албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд02 дугаар сарын 28-ны өдөр Милан хотын дарга ноён Жуилиано Писапио-той уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар, Милан хотод суугаа Өргөмжит Консул Гантуяа, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин нар оролцлоо. Тус уулзалтаар …
-
3 March
Нийслэлийн өмчид 532 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг бүртгэнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт 138 сая төгрөгийн үнэ бүхий 4 суудлын автомашиныг данс бүртгэлдээ бүртгэн авахыг нийслэлийн Төр захиргааны авто баазад, Япон улсын Хадано хотын Зүрх хамгаалах төсөл төрийн бус байгууллагаас хандивласан Toyota Haice маркийн түргэн тусламжийн тусгай зориулалтын …
-
3 March
“Торгоны зам” тэмээн баримлын цогцолбор барьж байна
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн 5 тэмээ цувран алхаж яваа орон зайн баримлын цогцолбор барьж байна. Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь 350, урт нь 520, өргөн нь 260 см хэмжээтэй байх юм. Баримлын эхний тэмээ баригдсан бөгөөд үлдсэн 4 тэмээг энэ ондоо багтаан урлаж, элсэн манхан бүхий орчин …
-
3 March
Нийслэлийн удирдлагууд “Урлаг соёлын байгууллага”-уудаа ад үзэх болжээ
Сая гаруй хүн амтай их хотын нийслэлд урлаг соёлын байгууллагууд аль болох олон байж хүн амд соёлын боловсролыг түгээж, урлаг уран сайхнаар дамжуулан нийгмийг соён гэгээрүүлдэг гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрдөг. Гэтэл сүүлийн үед урлаг, соёлтой холбоотой төсөл хөтөлбөрүүдийг зогсоох, урлагийн байгууллагуудыг дэмждэггүй юм аа гэхэд дэм болох ч бодлого алга. Харин ч дэмжихийн оронд ажлыг нь тайван хийлгэж, үйл …
-
3 March
“Унадаг дугуйтай Улаанбаатар-2015” хэлэлцүүлэг пүрэв гаригт болно
Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто Замчин Залуучуудын Холбоо, Нью имежи клуб, Монголын Дугуйн Холбоо, Монголын Триатлоны Холбоо, Залуу дугуйчин клуб болон нийт 20 гаруй байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд ямар бодлого, чиглэлийг баримталж ажиллах, мөн тус онд хийгдэх үйл ажиллагааг хэлэлцэж тохирох зорилгоор “Унадаг дугуйтай Улаанбаатар-2015” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгээр унадаг …
-
3 March
Нийслэлд ОНХС-ийн хөрөнгөөр 14 тэрбум 662 сая төгрөгийн ажил хийжээ
НИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалтын төсвийг …
-
3 March
03-р сарын 02-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 02-ны өдөр 247 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 92 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 155 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …
-
2 March
Орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нийслэлээс олгоно
Нийслэлийн харьяа төрийн албанд ажиллагсад болон бага орлоготой иргэдийг орон сууц худалдаж авахад нь урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг хөнгөлөх тухай журмын төслийг нийслэлийн ЗДТГ-аас боловсруулжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барьсан орон сууцыг борлуулах, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлэх хүрээнд уг журмыг боловсруулсан байна. Төрийн өмчийн 119 сургууль, 180 цэцэрлэгийн 11.862 багш, ажилчдын дунд судалгаа явуулахад 96 хувь …
-
2 March
Налайхчууд Эх орончдын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ
Налайх дүүргийн Монгол Ардын Намын хорооныхон өчигдөр Эх орончдын баяраа дүүргийн Соёл урлагийн ордонд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баяртын арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч дүүргийн МАН-ын хорооны дарга С.Амарсайхан, Бага хурлын гишүүн Ч.Сарангэрэл, “Сэргэн мандалт” группын ерөнхийлөгч Д.Төмөрчулуун болон дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөл оролцож, эрхэм журмын нөхөддөө хүндэтгэл үзүүлсэн юм. Баярыг нээж дүүргийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн …
-
1 March
НИТХ-ын тэргүүлэгчид маргааш хуралдана
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 3 дугаар сарын 3-ны өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай Ой тэмдэглэх тухай / Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой / НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт …