Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Монголын Морин спорт, Уяачдын холбоонд хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж хүргүүлжээ. Энэхүү зөвлөмжийг 2015 онд нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөсөн хурдан морины уралдааны үед хангаж ажиллах юм. Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 303 …
Нийслэл
February, 2015
-
10 February
Нийслэлийн шаардлагатай албан тушаалтнуудын 90 хувь нь ХОМ гаргажээ
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөгдөн батлагдсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтнууд жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих шатны албан тушаалтанд гаргах ёстой. …
-
10 February
Иргэд амралтын өдрүүдэд автозамын ачаалал бага байна гэлээ
Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Ялангуяа амралтын өдрүүдэд нийслэлийн автозамын ачаалал ердийнхөөс 2-3 дахин өсдөг тооцоо байдаг. Тиймээс эдгээр өдрүүдэд автозамын ачааллыг бууруулж, иргэдийг цагийг хэмнэх зорилгоор нийслэлийн Засаг дарга замын хөдөлгөөний түр зохицуулалтын арга хэмжээг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Сар шинийн баярыг …
-
10 February
Нийслэлд дэд төвүүд байгуулах замаар төвлөрлийг сааруулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байна
Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотын тэлэлттэй холбоотойгоор Дэлхийн банк газрын харилцаа, хууль эрх зүйн орчин, менежментийн судалгааг нийслэлд хийсэн байна. Судалгааны дүн мэдээг өнөөдөр нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныханд танилцууллаа. Тайлангийн танилцуулгад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жим Андерсон, судалгааны багийн гишүүд, …
-
9 February
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүллээ
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” А/111 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх үйл ажиллагааг жигдрүүлэх ажлын хэсгийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүллээ. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан …
-
9 February
Чингисийн талбайд Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэд хэдэн байршилд Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс хоёрдугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн …
-
9 February
72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих концессын гэрээ байгуулах эрх олголоо
“Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо. Газар эзэмшигчид 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихад зайлшгүй хэрэгцээтэй газар эзэмшүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг тухайн шатны Засаг дарга нар даалгалаа. “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар …
-
9 February
“Хөршийн хамгаалалт” журам боловсруулах ажлын хэсгийг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/112 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.3 дугаар заалт буюу Аюулгүй, Амгалан Улаанбаатар зорилтын “Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачлагад суурилсан “хөршийн хамгаалалт” амгалан тайван байдлын тогтолцоо …
-
9 February
Өвөл ч дугуй унаж болно гэдгийг залуус баталлаа
Монгол орны цаг уурын онцлогоос шалтгаалж өвлийн улиралд унадаг дугуйг унаж болдоггүй гэсэн түгээмэл ойлголт байдаг. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 02-р сарын 08-ны өдөр “Оргил” дугуйн клубийн 100 дугуйчин залуус Туул голын эргээр дугуйн аялал хийж өвөл дугуй унадаг гэдгийг батлав. Туулын мөсөн дээр -18 градустай байсан юм. Мөн дугуйчид маань Улаанбаатар хотод дугуйн зам шаардлагатай …
-
9 February
Амралтын өдрөөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
2015 оны 02-р сарын 07-нд гэрлэн дохионы зөрчил 81, хурд хэтрүүлсэн 137, 02-р сарйн 08-нд гэрэл дохионы зөрчил 68, хурд хэтрүүлсэн 212 зөрчил бүртгэгджээ. Их хотын соёлтой жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо гэрэл дохио зөрчилгүй явган зорчигчдод зам тавьж өгөөрэй гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. № PassDate PlateNumber Violation Info ReasonCode 1 2015/02/07 10:23:55 0005ДГА 75km/h SPEED 2 …
-
9 February
Газар өмчлөхөөр бүртгүүлсэн 184 569 иргэнээс автоматаар сонгон шалгарууллаа
Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн.Тогтоолын дагуу цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний 12 цагт хүртэл нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн харилцааны газрын цахим хуудсаар явагдлаа. Бүртгэлийн ажиллагаа өнөөдөр …
-
8 February
Нийслэлийн хэмжээнд 2802.3 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Үндэсний их баяр “Цагаан сар”-ыг угтан нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2015 оны 2 дугаар сарын 7-ны бямба гаригт зохион байгуулав. Их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Улаанбаатар нэгтгэл, хог тээвэрлэгч …
-
8 February
Оршуулгын газруудын байршил, хэмжээг тогтоож, заримыг нь хаалаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байдаг оршуулгын газрын байршил, хэмжээг тогтоож, зарим оршуулгын газрыг хаах тухай тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Энэхүү тогтоолоор цаашид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийгдэж болох зөвшөөрөгдсөн оршуулгын газрууд болон нөөцгүй болж, хаагдсан оршуулгын газруудын хил хязгаар, талбайн хэмжээ, хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоосон юм. Цаашид …
-
8 February
Орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын А/977 дугаар захирамж, Нийслэлийн ИТХ-ын Тэгүүлэгчдийн Хурлын 90 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Баянгол дүүргийн 39 орон сууцыг дахин төлөвлөхөөр болж, энэхүү ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан. Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий төлөвлөгөөний газраас Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 20 …
-
8 February
Нийслэлийн зарим нутаг дэвсгэрийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ
Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.02.02-02.08-ны байдлаар тоймлон хүргэж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл