Нийслэл

February, 2015

  • 8 February

    Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/73 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн 7 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажууллаа.  Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн …

  • 6 February

    Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж  “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна.  Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК,  “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж …

  • 5 February

    Баянхошууны хүүхдүүд гэрийнхээ ойролцоо дугуйланд хамрагдах боломжтой болов

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2014, 2015 оны зорилтын хүрээнд нийслэлийн хүүхдүүдийг чөлөөт цагаараа өөрийн авъяас чадвараа хөгжүүлэх боломжоор хангах зорилгоор Монголын хүүхдийн ордоны салбаруудыг бусад дүргүүдэд тэр дундаа хотын захын гэр хороололд байгуулахаар төлөвлөн ажилласан. Үүний эхлэл болж Баянхошуунд анхны салбараа нээлээ. Салбар дугуйлан нь таван танхимтай, мэргэжлийн арван багштай бөгөөд 540 гаруй …

  • 5 February

    “Монгол Улс-Хотууд” хэлэлцүүлэг боллоо

    Монголын хотуудын холбоо ТББ, НЗДТГ-тай хамтран “Монгол Улс – Хотууд” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Монголын хотуудын холбооны гүйцэтгэх захирал Б.Оюунбаяр, аймгуудын Засаг дарга, холбогдох байгууллагын төлөөлөл  оролцож, нийслэлд дагуул хот байгуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, аймгийн төвүүдийг хот болгох,  хот биеэ даахын ач холбогдол, хотын жишиг дүрмийн …

  • 5 February

    Налайх дүүрэгт санхүүжилтийн түр горим тогтоож, “хусагдсан дарга” Х.Болдбаатарын толгойг илсээр байна

    Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг ардчиллын үнэт зарчимд тулгуурлан хөгжиж яваа улс билээ бид. Тэгвэл нэг хүний эрх ашгаар нийтийн эрх ашиг хохирч байгаад өнөөдөр хариуцлага тооцох нь бүү хэл толгойг нь илээд сууж байгаа нь харамсалтай. Учир нь Налайх дүүргийн 2015 оны төсөв 02 сарын 06 хүртэлх хугацаанд батлагдаагүй, төрийн албан хаагчид цалин урамшууллаа авч чадахгүй “төрийн …

  • 5 February

    Замын хөдөлгөөнд сахилгатай оролцохыг уриалж байна

    Нийслэлийн хэмжээнд болон Хөдөө орон нутгийн замд тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч, гэр бүл, үр хүүхэд ойр дотнынхондоо аюулгүйн бүсийг зүүлгэж хэвшээгүй, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд байсаар байгаа нь хүний амь нас хохирох эрсдэлийг дагуулсаар байна. Oн гарсаар тээврийн хэрэгслийн даац, норм, стандартыг зөрчиж зорчигч тээвэрлэсэн, согтуугаар  тээврийн хэрэгсэл жолоодож  явсан зөрчлүүд …

  • 5 February

    Тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг www.smartcar.mn цахим хуудаснаас аваарай

    Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас автомашин, өөрөө явагч хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан байгуулан, татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсруулж, www.smartcar.mn цахим хуудсыг ажиллуулж байгаа юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд мэдээллиин сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцохоос гадна иргэд зөвхөн цахимаар тээврийн …

  • 5 February

    Э.Бат-Үүл хорих 461-р ангид хоригдож байгаа “Саусгоби Сэндс” ХХК-ийн ажилтнуудтай уулзлаа

    Монголын Бизнесийн зөвлөл болон “Сео” клубын хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Канад улсын “Саусгоби сэндс” ХХК-ийн ажилтан болох Жастин Капла, Хилорион Кажуком, Кристобал Давид нартай 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр уулзсан байна.

  • 5 February

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга БНТУ-ын элчин сайдтай уулзлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Каракөзтэй 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр албан ёсны найрсаг уулзалтыг зохион байгуулан хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар харилцан ярилцлаа. Засаг дарга ноён Д.Ганболд хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжиж буйг онцлон тэмдэглээд Турк Улсын Анкара …

  • 5 February

    “Томоогүй явж боллоо ээжээ” өдөрлөг зохион байгуулагдлаа

    Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, дүүргийн 9 дүгээр хороо хамтран “Томоогүй явж боллоо, ээжээ” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн зорилго нь гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, архины хор уршгийг олон нийтэд таниулах, архины хамааралтай иргэдийг архинаас гаргах клуб байгуулах, клубын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, архинаас …

  • 5 February

    Нийслэлийн дүүрэг, харьяа газар, агентлагуудад хийсэн шалгалтын дүн гарлаа

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай” хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/03 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх ажлын хэсгийг байгуулж, …

  • 5 February

    Амралтын өдрүүдэд Дэнжийн 1000-н замд нэг чигийн хөдөлгөөн зохицуулалт хийнэ

    Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн хүрээнд авто замын ачааллыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 02 дугаар сарын 07, 14-ний бямба гариг, 08, 15-ны ням гарагуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш …

  • 5 February

    Цагаан сараас өмнө Туул голоо цэвэрлэнэ

    Сар шинээс өмнө хог шорооноосоо салдаг уламжлалт ёсны дагуу БОНХАЖЯ-ны харьяа газрууд, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын бурхан шашны их сургуулийн оюутнууд, зарим ТББ-ын төлөөлөлтэй хамтран ирэх бямба гаригт Туул голын эрэг хөвөө орчмыг цэвэрлэх гэж байна. Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хооронд хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг сэргээх чиглэлээр гарсан БОНХАЖ-ын сайдын 2015 оны …

  • 5 February

    Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээтэй

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2-р сарын 07-оос 12-р сарын 20 хүртэл бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Хуваарийн дагуу нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд их цэвэрлэгээг зохион байгуулах, ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд хяналт тавих, …

  • 5 February

    2 сарын 4-нд зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    2015 оны 02-р сарын 04-нд гэрлэн дохионы зөрчил 92, хурд хэтрүүлсэн 106 зөрчил бүртгэгдсэн. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо болзошгүй ослоос урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн соёлтой оролцоорой гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. № PassDate PlateNumber ReasonCode Violation Info 1 2015/02/04 14:04:56 0141УНЛ SIGNAL RED / 0.21 2 2015/02/04 08:33:39 0234УНО SIGNAL RED / 0.158 …