Нийслэл

February, 2015

  • 2 February

    Аж ахуйн нэгжүүд хаягаа монгол бичгээр бичдэг болно

    Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Монгол Улсын Засгийн газрын 2013.02.02-ны өдрийн “Монгол  хэл, бичгийн  боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай”  А/428 дугаар  Захирамжийн дагуу  байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, зар сурталчилгааг Монгол бичгээр бичих төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газрын дээрх тогтоолын 5 дугаар зүйлд “хот, суурин газар …

  • 2 February

    “Монгол бэлэг” үзэсгэлэн худалдаанд урьж байна

    Уламжлалт сар шинийн баярыг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн, худалдаанд зарагдаж буй бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Тэмээний ноос, хонины ноосоор хийсэн хоёр хүнийн гудас 45,000 төгрөг, хөнжил 40,000 төгрөгний үнэтэй байгаа бол төрөл бүрийн хүүхэд, том хүний эсгийн улавчнууд 2000-15,000 төгрөг, үндэсний дээл хэмжээнээсээ шалтгаалж 25,000-60,000 төгрөг, охидын загварын …

  • 2 February

    Улаанбаатарын шинэ нисэх буудал барих төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө энэ оны долдугаар сард дуусна

    Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд 2008 онд авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө 2015 оны долдугаар сард дуусах тул нэмэлт зээлийн хэлэлцээрийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, төслийн бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай болжээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн …

  • 2 February

    Иргэд manaikhoroo.mn цахим сайтанд хандан амьдарч буй орчноо сайжруулна

    Иргэд өөрийн амьдарч буй хорооныхоо хүн амын тоо, хэдэн гэрэлтүүлэгтэй, хичнээн цэцэрлэг сургуультай гэх мэт мэдэхийг хүсдэг, санаа оноо нэмэрлэхээр төлөвлөсөн мэдээллүүддээ нээлттэй авч чаддаггүй байсан. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран иргэдийн оролцоотой газрын зураглалыг хийн manaikhoroo.mn цахим сайтанд байршуулж ажиллуулж эхэлсэнээр  иргэн бүрт хорооныхоо мэдээллийг харах боломжийг олгосноос гадна шаардлагатай  мэдээллүүдийг гар утасныхаа зургаар …

  • 2 February

    Энэ онд Амгалан амаржих газрын 150 ортой шинэ барилгыг ашиглалтад оруулна

    Нийслэлийн 2015 оны төсөвт тусгагдсаны дагуу нийслэлд 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар болсон. Хэдийгээр нийслэл эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой эмнэлэг байгуулна. Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг …

  • 2 February

    Баянзүрх дүүргийн “Сар шинэ-2015” үзэсгэлэн худалдаа эхэллээ

    Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Урлаг гоо сайхны төв” ТББ, “Баянзүрх” их дэлгүүртэй хамтран дүүрэгтээ “Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааг “Баянзүрх” их дэлгүүрт зохион байгуулж байна.  Үзэсгэлэн худалдаанд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспорт, импортын бараа бүтээгдэхүүн болон үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулах бөгөөд 2-р сарын 01-18 өдрийг дуустал үргэлжилнэ гэж Нийслэлийн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

  • 2 February

    Сургууль, цэцэрлэгт өгөх компьютерүүдийн хадгалалт, тээвэрлэлтийн зардлыг шийдвэрлэлээ –

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай”  А/77 дугаар захирамж гаргалаа.  Захирамжаар Улаанбаатар хот, БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газар хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологийн бааз суурийг сайжруулахад зориулан  60 шинэ компьютер бусад дагалдах хэрэгслийн хамт тусламжаар ирүүлсний  дагуу  нэмүү  өртгийн  албан татвар, хадгалалт, тээвэрлэлтийн зардал болох  3 327 …

  • 2 February

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

    Урт гартнууд хэнэггүй, сонор сэрэмжгүй нэгнийг андалгүй эд зүйл, өмч хөрөнгөд нь халдсаар байна. Тэд бүр зохион байгуулалтад орж хаана ямар гэр орон сууц эзэнгүй, цоож цуураг муу байгааг тандаж хулгай хийдэг болсныг албаныхан сэрэмжлүүллээ. Орон байранд хууль бусаар нэвтрэх, хүн ихээр төвлөрсөн зах, үйлчилгээний төвүүд, үзвэрийн газрууд, автоусанд халаас, цүнхнээс эд зүйл хулгайлах, автомашины эд ангиуд хулгайд алдагдсан хэргүүд зонхилон …

  • 2 February

    Концесс эзэмшигчдийг сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах А/91 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь төслүүдийн салбар, Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа. Салбар тус бүрд шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг гаргасан байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ахалж, холбогдох албаныхан …

  • 2 February

    Орон байрны хулгайгаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.Дүүргүүдийн нутаг дэвсгэрт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт томоохон хотхон, хаусуудын  цонхыг хагалан хулгай хийж их хэмжээний  хохирол учруулсан гэмт хэргийн гаралт ихэсчээ. Тиймээс одоо …

  • 1 February

    Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд өгөхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал хулгай, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, залилангийн хэрэг өссөн үзүүлэлттэй байна.  Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан …

  • 1 February

    Баянзүрх дүүргийн “Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа эхэллээ

    XVII жарны Галзууруулагч хэмээгч Модон хонь жилийн Сар шинийн баярыг угтан “Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа “Баянзүрх” их дэлгүүрт гарч эхэллээ. Үзэсгэлэн худалдааг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Урлаг гоо сайхны төв” төрийн бус байгууллага, “Баянзүрх” их дэлгүүр хамтран зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаагаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг …

  • 1 February

    Нийслэлийн 140 өрхийн эмнэлэг шээсний шинжилгээний зөөврийн аппараттай боллоо

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци ,Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой өнгөрсөн оны 11 дүгээр сард  хамтран ажиллах санамж бичиг, Эрүүл мэндийн хөтөлбөрийн гурван талт  гэрээнд гарын үсэг зурсан. Тус гэрээний  дагуу  БНСУ-ын Руй корпораци Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 140 өрхийн  эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээгээр анхан шатны үзлэг хийх аппарат, түүнийг дагалдах хурдавчилсан оношлуурыг 3 жилийн …

January, 2015

  • 30 January

    Налайхын “нисдэг″ даргыг Нийслэлийн захирагч “хамгаалсаар” байна

    Өчигдөр Налайх дүүргийн МАН-ын хорооноос олон нийтэд хандан хэвлэлийн хурал хийлээ. Тус хурлаар Налайхын Засаг дарга Х.Болдбаатарын талаар дүүргийн  ИТХ-ын  болон МАН-ын төлөөлөгчид мэдэгдэл баримт түшин мэдэгдэл хийлээ. Өнгөрсөн оны 12 сарын 19-нд Налайх дүүргийн ИТХ ээлжит 11 дүгээр хуралдаанаа хийж дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны хэрэгжилтийг “Хангалтгүй″ гэж дүгнэсэн байна. Ийм дүгнэлтэнд хүргэх болсон шалтгаан нь Засаг дарга …

  • 30 January

    Улаанбаатарын өвлийн наадам 02 сарын 01-нд болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор  “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Улаанбаатарын өвлийн наадам 2015 оны 02 дугаар сарын 01–ний өдөр Туул гол дээр болно. Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны …