Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал асуулга үргэлжилж байна. 17 цагийн байдлаар Налайх дүүргийн иргэдийн 33,9 хувь нь буюу 6626 иргэн, Багануур дүүргийн 28,6 хувь нь буюу 4644 иргэн саналаа өгчээ. Налайх дүүргийн иргэдийн саналыг өнөөдөр 21 цаг хүртэл 7 хэсгийн хорооны байранд авна. Харин Багануур дүүргийн иргэдийн саналыг маргааш 20 цаг хүртэл 5 хорооны хэсгийн байранд авна. …
Нийслэл
January, 2015
-
21 January
Сүхбаатар дүүргийн залуучуудын холбооноос идэвхитэй амралт өдөрлөг зохион байгуулна
Сурагчдын амралтанд зориулсан “Идэвхтэй амралт” өдөрлөг 2015.01.21 өдөр зохион байгуулагдах боллоо. Өдөрлөг “Англи хэл сурах амархан”, “Та ч уран илтгэгч болж чадна.” сэдвүүдээр өрнөх бөгөөд мэргэжлийн багш лекторууд уулзалт ярилцлага хийх тул та бүхэн идэвхтэй оролцоорой. Өдөрлөгт оролцох сурагчид 2015.01.20-ны 17 цагаас өмнө Утасны дугаараа “message”-ээр илгээж бүртгүүлээрэй. Хэзээ: 2015.01.21. 10:00-12:00 цаг Хаана: Эмон бизнес төв – Sho Book Coffee …
-
21 January
15 цагийн байдлаар Налайх дүүргийн 4574 иргэн санал өгчээ
Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга явагдаж байна. Саналын ирцийн явцын мэдээллийг 2 цаг тутам танилцуулж байгаа юм. 15 цагийн байдлаар Налайх дүүргийн нэрсийн жагсаалтад орсон 19510 иргэний 23,4 хувь буюу 4574 иргэн хэсгийн хороон дээр очиж саналаа өгсөн байна. Тус дүүрэгт 7 хороо ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 21 цаг хүртэл санал авах ажиллагаа үргэлжилнэ. Налайх дүүргийн иргэдийг …
-
20 January
Багануур, Налайх дүүргийн иргэдийг санал асуулгад идэвхитэй оролцохыг уриалж байна
Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга үргэлжилж байна. 13 цагийн байдлаар Налайх дүүргийн санал өгөх нэрсийн жагсаалтад орсон 19510 иргэний 15,5 хувь буюу 3029 иргэн санал өгсөн байна. УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг …
-
20 January
Нийслэл “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-тай санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-ийн гадаад төсөл хариуцсан орлогч захирал Гуо Жинху тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзаж, Улиастайн уулвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км зам, 288 метр урт гүүрийг барих ажлын хүрээнд тус компанитай хамтран ажиллах талаар санал солилцсон. Энэ хүрээнд Нийслэл “Бээжин констракшн Инженеринг …
-
20 January
Төр, хувийн хэвшлийн корпораци байгуулахад Азийн хөгжлийн банк хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны Зүүн өмнөд Ази хариуцсан газрын ерөнхий захирал Аюми Кониши болон Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шулхемер нарыг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга хэлэхдээ “Азийн хөгжлийн банкны хамт олонтой төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр хамтарч ажиллах болсондоо таатай байна. Энэ хямрал …
-
20 January
Налайх дүүрэгт 09:00 цагийн байдлаар 495 хүн саналаа өгчээ
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах санал асуулга өнөөдөр 7 цагаас эхэлсэн. Налайх дүүрэгт 09:00 цагийн байдлаар 495 хүн санал өгч, …
-
20 January
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны “Ээлтэй” өрхийн эмнэлгийн барилгыг актална
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/46 дугаар захирамж гаргаж, “Азийн Хөгжлийн Банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд түр суурьшуулах үйлчилгээтэй 50 айлын орон сууцны барилга барихтай холбогдуулан “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй 8 дугаар хорооны конторын барилга нийт 169 …
-
20 January
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт зохион байгууллаа
Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулж эдгээр иргэдийн санал бодол, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй бэрхшээлийг сонссон юм. Бид дүүргийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийнхээ бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилан таниулах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт бодлогыг хэрэгжүүлэн ажилласны нэг нь хөгжлийн бэрхшээлтэй …
-
20 January
Хотын захирагчаа! Ц.Энхцэнгэл, Ц.Отгонбагана гэх хоёр эрхэм таны гараар могой бариулж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Танаа 2015 оны нэгдүгээр сарын 20 Таны энэ өдрийн амар амгаланг эрье. Юуны өмнө Монгол Улсын Боловсролын салбарт олон жил ажиллаж буй жирийн нэг багшид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандан цахим ертөнцөөр дамжуулан мэдээлэл хүргэж, захидал илгээхээс өөр сонголт үлдээгүйг болгооно уу. Миний бие 2014 оны хавраас хойш Боловсролын …
-
18 January
Чингэлтэйд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдээ бичиг баримтжуулжээ
Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн Засаг даргын “Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв”-тэй хамтран “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг бичиг баримтжуулах” аяны хүрээнд тус дүүргийн харьяат 82 иргэнийг мэдээллийн санд нэг бүрчлэн шалгаж гэрийн хаяг, зөрчлийн төрлийг тогтоон бичиг баримтжуулж 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дээрх иргэдэд дүүргийн Ёслолын танхимд иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн …
-
18 January
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Нийслэлийн нийт дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн дүүргүүд Нийслэлийн Засаг даргын …
-
18 January
Зөрчилтэй барилга байгууламжуудыг танилцуулахыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Хотын …
-
18 January
Эмгэнэл
Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн гишүүн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Хээшигийн Ариунбаатар 2015 оны нэгдүгээр сарын 18-нд хүнд өвчний улмаас таалал төгслөө. Х.Ариунбаатар нь 1965 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, 1983 онд Хэнтий аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1987 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангийг тус тус дүүргэжээ. Тэрбээр сэтгүүлчийн ажлын гараагаа Хэнтий аймгийн “Урагшаа” сониноос эхэлсэн. “Ардын эрх”, “Зууны мэдээ”, “Үнэн”, …
-
18 January
Дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан анхны сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орлоо
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд чөлөөлсөн газар дээр баригдсан анхны 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборыг нийслэл хүлээн авлаа. Төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн групп” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд барьсан цэцэрлэг сургуулийн цогцолборын нээлтийн ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл