Урлаг

September, 2015

  • 23 September

    “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа болно

    Нийслэлийн Соёл урлагийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд үзэсгэлэнг 09 сарын 25-30-ны өдрүүдэд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа урлагийн галерей, үзэсгэлэнгийн танхим, дээд зэргийн зочид буудлуудад гаргах, …

  • 22 September

    “Алунгоо хатан ижий эв нэгдэл” яруу найргийн наадмын түрүүг Л.Ганзул авлаа

    Өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотоос тав орчим километрийн зайд Богд хан уулын Тайны аманд байрлах Мөнхтэнгэр-2 жуулчны баазад “Алунгоо хатан ижий эв нэгдэл” яруу найраг, бүтээлийн наадам болж өндөрлөлөө. Хөвсгөл аймгийн театрын бүжигчдийн дэглэсэн “Алунгоо хатан эх” бүжгээр өндөр үүдээ өргөсөн наадмыг Д.Цоодол гуай мялаалгын шүлгээрээ эхлүүлж 16 яруу найрагч хоёр үе шаттайгаар өрсөлдсөнөөс яруу найрагч Л.Ганзул тэргүүн байр, цом …

  • 21 September

    “Элэг нэгтэн” МУСК 10 сарын 1-нд нээлтээ хийнэ

    “Хөх толбот хүмүүс”, “Кино шиг амьдрал ” зэрэг уран бүтээлээ үзэгчдэд хүргээд байсан Doz entertaiment-ынхан өдгөө Doz Plus entertaiment болон өргөжсөн байгаа билээ. Тэдний дараагийн уран бүтээл болох “Элэг нэгтэн” МУСК ирэх 10 сарын 1-ээс бүх кино театруудад нээлтээ хийхэд бэлэн болоод байна. “Me Monwichit” Production, “Spear” production хамтран бүтээсэн “Элэг Нэгтэн” уран сайхны киноны зураг авалт Тайландад хийгдсэн бөгөөд …

  • 21 September

    Түүхэн жүжгийн өдрүүд эхэлж байна

    УДЭТ-ын уран бүтээл­чид үзэгчдэдээ түүхэн жүжгийн өдрүүдээрээ бэлэг барихад бэлэн болжээ. Баруун аймгуудаар аялан тоглолт хийгээд ирсэн тус театрынхан ирэх сараас Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, Д.Намдагийн “Оролмаа Эх” үндэсний түүхэн жүжиг, С.Жаргалсайханы “Тэмүүжин” хүүхдэд зориул­­сан түүхэн жүжиг, Б.Лхагва­сүрэнгийн “Тамга­гүй төр” эмгэнэлт түүхэн уран бүтээлээ тоглохоор болжээ. Одоохондоо үзвэрийн хуваарь гараагүй байгаа бөгөөд театрын зүгээс нэгэн шинэлэг үйлчилгээ нэвтрүүлсэн …

  • 19 September

    “Люмино” хамтлаг өнөөдөр дахин “тэсэрнэ”

    “Люмино” хамтлаг өнгөрсөн сарын сүүлчээр “Хэмнэл нэрэгч” тоглолтоо үзэгч фэнүүддээ толилуулж нэг оройг жинхэнэ бут авсан. Анх 2000 онд “Бүтэлгүй хайр” дуугаа дүрсжүүлэн фэнүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөдөр 30 видео клипийг үзэгчдийг хүртээл болгоод байгаа. Харин тоглолтын тухайд сүүлийн жилүүдэд нэлээд хүлээлт үүсгээд байсан. Тэр ч утгаараа “Хэмнэл нэрэгч” тоглолтоороо ганцхан үдэш үзэгчдээ доргиосон нь хүрэлцэн ирж амжаагүй …

  • 19 September

    Х.Эрхэмбаяр: Уул ус ямагт түшиж явдаг гэдгийг санагалзуулах зорилгоор тоглолтоо нэрлэсэн

    Ховд аймгийн ХДТ-ын найрал дууны багш, хөгжмийн зохиолч, МУСТА Х.Эрхэмбаяр 09 сарын 19-нд Уул ус маань үгүйлээд байдаг юм гэнэ лээ” нэртэй уран бүтээлийн дээжис тоглолтоо Улаанбаатар хотод хийх гэж байна. Тоглолтын талаар цөөн хором хөөрөлдлөө. -Тун удахгүй Улаанбаатарчууд, Ховдчууддаа өөрийн уран бүтээлээр тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар яриагаа эхэлье? -Саяхан Улаанбаатар хотноо Ховд аймгийн соёлын өдрүүд зохион байгуулагдсан. Энэ хүрээнд …

  • 19 September

    Б.Оюунхүү: “Ерөөлийн цацалтай нутаг ээж” тоглолтонд уулзацгаая

    Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, яруу найрагч, ая зохиогч Басангийн Оюунхүү энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо өөрийн уран бүтээлийн дээжис тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар ярилцлаа. -УБ хотод байгаа Ховдчууд, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжсээ тайлагнан хүргэх гэж байна. Тоглолтынхоо талаар мэдээлэл өгнө үү? -Басангийн Оюунхүү миний “Ерөөлийн цацалтай нутаг ээж” уран бүтээлийн тоглолтоо 09 сарын 20-нд МҮЭСТО-д тоглогдох болно. …

  • 18 September

    Люмино хамтлаг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглолтоо хийнэ

    20 зууны сүүлчээр Монголын хөгжмийн ертөнцөд  цахиур хагалан гарч ирсэн Хип-Хоп хамтлаг бол мэдээж “Люмино” билээ. Анх 1998 онд байгуулагдахдаа 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан тус хамтлагт 2000 он гэхэд өнөөдрийн бүрэлдэхүүн болох Д.Тэмүүжин (MCBEATZ), Д.Анхбаатар (Skitzo, CUTHBERTH), Б.Батхишиг (Baji) нар тунж үлдсэн юм. 2000 онд “Бүтэлгүй хайр” дуугаа дүрсжүүлэн фенүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөөдөр хэдийн 30 видео клипийг үзэгчдийн …

  • 18 September

    Галдан хаан топ Пүүжээг сонгожээ

    “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин М.Мягмар “Ану хатан” түүхэн кинонд Галдан бошигт хааны дүрийг амжилттай бүтээж чадсан. Тэрээр энэхүү дүрээрээ салбарынхандаа төдийгүй үзэгчиддээ ихээхэн үнэлэгдсэн юм. Тэгвэл тэрээр загварын ертөнцөд топ модель Пүүжээтэй дөрөө харших болжээ. Тэд хамтдаа Говь ХК-ийн намрын шинэ загварын шинэ нүүр царайгаар сонгогдсон байна. Тэдний тоглосон сурталчилгаа цацагдаж эхэлжээ. Эх сурвалж: zone.mn

  • 16 September

    Талийгаач Уитни Хьюстон тайзан дээр “эргэж ирнэ”

    2012 онд 48 насандаа талийгаач болсон, америкийн дуучин Уитни Хьюстон ирэх 2016 онд голограмм хэлбэрээр тайзан дээр эргэн ирж ая дуугаа өргөнө гэнэ. АНУ-ын “Голограмм АНУ” гэдэг компанийн мэргэжилтнүүд, дуучны эгч Пэт Хьюстонтой хамтран энэ төсөл дээр ажиллаж эхэлжээ. “Уитниг нас барахад би үхтлээ харамссан. Түүнийг дэлхий дахинаа эргэн харуулах боломжийг судалж үзээд өөрөө голограмм бизнес хийдэг болохоор найдлага байна …

  • 16 September

    Монгол-Солонгосын соёлын арга хэмжээнд дүүргээ төлөөлөн оролцлоо

    Солонгос-Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтарсан соёлын арга хэмжээ Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 12-ы өдөр зохион байгуулагдсан. Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийг төлөөлж 9 дүгээр хорооны иргэн Ч.Доржсүрэн биелгээгээр, 7 дугаар хорооны иргэн Л.Анхбаяр морин хуураар амжилттай оролцлоо. Ч.Доржсүрэн нь 2015 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан “Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ардын урлагийн наадам”-д 2 дугаар байр эзэлж байсан. …

  • 15 September

    “Босуул” яагаад кино театраас буув

    Найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэхэн бүтээл “Босуул” өнгөрсөн наймдугаар сарын 28-нд нээлтээ хийсэн цагаасаа үзэгчдийн дунд эрэлт ихтэй байсан билээ. Бүтээлийн чансаа, ур чадвараа мэргэжлийнхэн болон үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байсан энэхүү бүтээл даваа гарагт кино театруудаас “буужээ”. Чухам юуны учир кино багийнхан эрэлт ихтэй байсан уран бүтээлээ кино театруудын дэлгэцнээс татах болов. Учир мэдэх нэг нь уг бүтээлийг ирэх сонгуулиас болж, …

  • 15 September

    Бодит түүхээс сэдэвлэсэн танд ухаарал өгөх шилдэг 15 кино

    Бүх урлагийн дотроос хамгийн шилдэг нь кино урлаг билээ. Аливаа дүрийн цаана бүхэл бүтэн амьдралын туршлага, сургамж, гайхалтай фантаз зэрэгцэн байдгаараа үзэгчдийг байлдан дагуулдаг биз ээ. Ингээд уншигч танд бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн дэлхийн шилдэг 15 киног танилцуулъя. 1. “Schindler’s list” (1993) 1939 он, Дэлхийн II дайны үе, Герман улстөрч эр дайнаас ашиг олохын тулд үйлдвэртээ ажилчид авах шаардлагатай болдог. …

  • 11 September

    Р.Хишигдэлгэр: Надад одоо миссийн тэмцээнд орж, цаг заваа үрэх шаардлага байхгүй

    “Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн дугаарт залуу жүжигчин Р.Хишигдэлгэрийг урьж ярилцлаа. Тэрбээр үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа “Босуул” уран сайхны кинонд гол дүр бүтээсэн юм. “Жүжиглэхийг би зөвхөн залуу насны мэргэжлээр сонгосон” -Юуны өмнө “Босуул” уран сайхны кинонд амжилттай тоглосонд баяр хүргэе. Анхны уран бүтээлийнх нь талаар яриагаа эхлэе? -Хамгийн анхны уран бүтээл маань Ж.Сэнгэдорж найруулагчийн кино байлаа. “Босуул” кинонд …

  • 9 September

    О.Дөлгөөн Жульеттагийн дүрд тоглоно

    У.Шекспирийн мэндэлсний 450 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнийг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчид намар цагийн нээлтээ “Ромео Жульетта” жүжгээр хийхээр болсон. Тэгвэл есөн жилийн дараа тайзнаа амилж буй энэхүү бүтээлийн Ромеогийн дүрд “Аав” киногоороо олонд танигдсан залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд “Мөрөөдлийн театр”-аас уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн, драмын театрын шинэхэн жүжигчин О.Дөлгөөн нар тоглохоор болжээ. Харин жүжгийн баян …