Урлаг

May, 2013

  • 29 May

    Г.Алтаншагай: Энэ жилийн тоглолт сайхан уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байгаа

     Энэ жилийн хүүхдийн баярын хамгийн сонирхолтой тоглолт, “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” театрчилсан тоглолтод “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид оролцон тоглож буй билээ. Сүүлийн үед олон сайхан уран бүтээл, авьаяслаг жүжигчдээрээ үзэгчдийн талархлыг хүлээх болсон тус театрынхан Динза, Цондоолойгийн энэ удаагийн тоглолтыг маш сонирхолтой, хөгжилтэй болгох нь гарцаагүй. Тун удахгүй хүүхдүүд та бүхний хүртээл болох гэж буй “Динза, Цондоолой ба харь …

  • 28 May

    Мэргэжлийн чавхдаст хөгжимчдийн улсын уралдаан зарлагдлаа

     Мэргэжлийн урлагийн байгууллагууд Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл С.Гончигсумлаагийн нэрэмжит улсын IV уралдааны товыг өнгөрсөн баасан гаригт ССАЖЯ-наас зарлалаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй“Сонгодог урлаг-II” хөтөлбөрийн хүрээнд, Сонгодог урлагийн салбарт мэргэжлийн хөгжимчдийн урын сангийн баяжилтыг арвижуулах, харилцан туршлага солилцуулж, уран чадварыг нэмэгдүүлж, шинэ залуу чадварлаг хөгжимчдийг олон улсын …

  • 27 May

    Ларьдма “Box Office”-ийг тэргүүллээ

     ШӨХТГ-аас долоо хоног бүр ашиг орлогоороо тэргүүлж буй кинонуудыг танилцуулах болсон. Ингэснээр Монголын “Box Office” гэсэн нэршил хэрэглэгдэх болсон билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн “Box Office”-ийг “Ларьдма” УСК 75,204,331 төгрөгийн ашиг орлогоор тэргүүлсэн байна.  Ийнхүү тус кино 2 дахь долоо хоногтоо “Box Office”-ийг тэргүүллээ. 2.  Шарталт : 27 287 339 төгрөг 3.  Шөнө дундын яриа : 25 950 955 төгрөг …

  • 24 May

    Л.Ганзул Хөх хотод болсон ОУ-ын яруу найргийн наадамд түрүүлжээ

     Өвөрмонголын Хөх хотод болсон “Дархан хэл” олон улсын яруу найргийн наадамд манай уран бүтээлчид, амжилттай оролцжээ.  Монголын зохиолчидын эвлэлийн гишүүн, яруу найрагч Л.Ганзул тус наадамд түрүүлсэн байна. Мөн тус наадмын дэд байрыг МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч В.Нэргүй хүртжээ. Яруу найрагч Л.Ганзул “Эгшиглэнт эх орон” шүлгээр тэргүүн байр эзэлсэн байна. Эгшиглэнт эх орон Мөнгөн сар нь хавиргалж хийссээр сэтгэлд гийх Их …

  • 24 May

    “Ирмүүн”-ийнхэн “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” тоглолтоор хүүхдүүдэд бэлэг барина

     Хүүхдийн баяр хаяанд иржээ. Энхрий бяцхан үрсийн маань дотнын найз Динза, Цондоолойгийн театрчилсан тоглолт ч хүүхдийн баяраар болох гэж байна. Эцэг эхчүүдийн, бяцхан үрсийн сайн танил болсон Ирмүүн медиа группын хамт олны жил бүр зохион байгуулдаг уг тоглолт энэ жил ямар онцлогтой, хэр олон сюрпризтэй болох юм. Энэ талаар Ирмүүн Медиа Группын захирал А.Дэлгэржаргалтай ярилцлаа. – Жил бүрийн хүүхдийн баяраар …

  • 24 May

    “Хөрш гурав” буюу сургуультай амьтдын циркийн үзүүлбэр болно

    Энэ сарын 25-аас зургаадугаар сарын 3-ыг хүртэл эх үрсийн баярт зориулж “Хөрш гурав” нэртэй тоглолт хийхээр болжээ. Уг тоглолтыг “Шинэ цирк” төвөөс зохион байгуулж байгаа бөгөөд Хятадын циркийн жүжигчид, Москвагийн циркийн жүжигчид, сургуультай амьтдын хамт тоглох гэнэ. Хоёр цагийн хугацаанд тоглогдох үзүүлбэрүүдийн дийлэнхийг Оросын сургуультай амьтдын үзүүлбэр эзлэх юм. Тус улсын таван баавгай, нэг чоно, гурван нохой, 20 гаруй галуу, …

  • 23 May

    “УЛААНБААТАР” ЧУУЛГА ХҮҮХЭД, БАГАЧУУДДАА БАГЦ БЭЛЭГ БАРЬЖ БАЙНА

     Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан нийслэлийн “Улаанбаатар”  чуулгын уран бүтээлчид  бяцхан хүүхдүүддээ бэлэг барих гэж байна. Тэд 5-10 насны багадууддаа “Янзган хүрээ” мюзикл, “Алтан түлхүүр”, “Миний чин зоригт бяцхан найз” адал явдалт жүжгүүд, 11-16 насынханд “Мөрөөдлийн үзэг”, “Хайрт Долгор багш”, “Галт тэрэгний тасалбар” хүүхдийн жүжгүүдээ 05 сарын 26-аас 05 сарын 31-ний өдрүүдэд өөрийн байрандаа тоглоно. Хүүхэд багачууддаа зориулж, …

  • 22 May

    “Өнгө ба хар цагаан-3” үзэсгэлэн нээгдэнэ

     Удахгүй болох хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан олон нийтийн болон төр засгийн анхаарлыг хүүхдийн хөдөлмөр, түүний тэвчишгүй хэлбэрүүдийн асуудалд хандуулахад чиглэсэн “Өнгө ба хар цагаан-3” дүрслэх урлагын үзэсгэлэнгийн уралдаан зарлагдаад буй юм. Үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүх төрлүүдээр бүтээгдсэн бүтээл болон гэрэл зургийн бүтээлүүд оролцох ба дээрх уран бүтээлийн төрлүүдэд уран бүтээл туурьвдаг мэргэжлийн уран бүтээлчид чөлөөтөй оролцох боломжтой юм. Үзэсгэлэн …

  • 21 May

    Маргааш “UNIVERSE-BEST SONGS-2013” наадмын гала концерт болно

    “UBS” телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “UNIVERSE-BEST SONGS-2013” уралдааны шилдэг 16 оролцогчид шалгарсан билээ. Энэ жилийн тэмцээний хувьд 16 шилдэг оролцогч шалгаруулснаараа онцлог юм. Ертөнц дахины шилдэг дуунууд дуулагддаг энэхүү наадмын уриа нь  нийгэм, залуустаа зориулан жил бүр шинэчлэгдэн байдаг бөгөөд энэ удаагийн “Хайрлая, хүндлэе, инээмсэглэе” уриан дор явагдсан. Бүтэн дөрвөн сарын турш үзэгчдээ өөрийн авьяас чадвараа харуулсан …

  • 21 May

    МУГЖ Ж.Алтанцэцэг “3D” тоглолтоо эх үрсийн баяраар хийнэ

      Монголын рок попын ертөнцөд орж ирсэн цагаасаа л чадалтай хоолой, чанартай уран бүтээлүүдээрээ үзэгчиддээ үнлэгдэж ирсэн Поп дива МУГЖ Ж.Алтанцэцэг ирэх 6 сарын 1-нд тохиох эх үрсийн баяраар “Соёлын төв өргөө”-нд “Алтанцэцэг” хэмээх өөрийн бие даасан 3D тоглолтоо үзэгч сонсогчиддоо өргөн барихаар болжээ. Түүний хувьд өнгөрсөн хоёр жил дараалан 6 сарын 1-нд хүүхэд багачууддаа тоглолтуудаа хүргэж байсан бөгөөд 2011 …

  • 21 May

    Дэлхийн илбийн рeкордын эзэн “Бен Мурфи” Монголд ирнэ

    Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа Монголын үзэгчдэд толилуулахаар энэ сарын 28-нд хүрэлцэн ирэх гэж байна. Бен Мурфигийн хувьд АНУ-д бүтэн жилийн турш 300 гаруй шоу тавихад нь бүх тасалбар нь борлогдож дуусдгаараа алдартай, дэлхийн хэмжээний илбэчин аж. Түүний тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд” ХХК ажиллаж байгаа …

  • 19 May

    “Хурд”-ын цомог тун удахгүй олны хүртээл болно

    Монголын рок поп хөгжмийн ертөнцөд амьд домог хэмээн өргөмжлөгддөг “Хурд” хамтлагийн  цоо шинэ цомгийн бичлэг хийгдэж байгаа гэнэ. Тус хамтлагийн залуус энэ удаа ямар уран бүтээлүүдээр фенүүдээ баярлуулах гэж байгаа нь ихэд сонирхол татаж байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд “Хайрын салхи” цомгоо гаргаснаас хойш шинэ уран бүтээл хийгээгүй байсан. Тэгвэл тэсэн ядан хүлээж буй олны сонорыг мялаасан сайхан уран бүтээлүүд яг одоо студэд бичигдэж …

  • 17 May

    ДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур” балет тавигдана

     Оросын алдарт зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг өнөөдөр 17:00 цагаас ДБЭТ-ынхан 50 жилийн ойнхоо хүрээнд үзэгчдийн хүртээл богох гэж байна. Гурван бүлэг, Дөрвөн үзэгдэлт тус бүжгэн жүжгийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, ерөнхий зураачаар АЖ Б.Төмөрхуяг, Хореографи-балетмейстерээр АЖ Б.Жамьяндагва, туслах найруулагчаар МУГЖ Х.Гэрэлчимэг нар ажиллажээ.  Гол дүрүүдэд, цагаан хун Одетта болон Ротбартын охин хар хунгийн Одиллияд СТА Ч.Ганчимэг, хан хүү Зигфридэд …

  • 16 May

    “Academy Awards 2013”-ын шилдгүүд

     Өчигдөр УДЭТ-ын алтан тайзнаа Монголын кино урлагийн шилдэгүүд тодорлоо. Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас гурав дахь удаагаа зохион байгуулж буй тус наадмын шилдгүүдийг танилцуулж байна. “Аравт” УСК  Шилдэг найруулагч- Д.Золбаяр Шилдэг туслах эмэгтэй дүр- Д.Ганцэцэг Шилдэг зураглаач- Г.Баттулга Шилдэг зураглаач- Ж.Цог СТА Шилдэг хөгжим- Б.Чинбат СТА “Дүүлэн нис” УСК Шилдэг эмэгтэй гол дүр- А.Мөнгөнзул/ Номингэрэлийн дүрээр/ Шилдэг эффект- Ш.Тансаг Шилдэг …

  • 15 May

    Монголын кино урлагийн шилдгүүд энэ үдэш тодорно

     “Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас” зохион байгуулж буй “Academy Awards 2013” кино наадам өнөөдөр болно. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадмын шилдгүүдийг 18 төрөлд шалгаруулах юм. Шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа орой 19:30 цагт ДБЭТ-т улаан хивсний ёслолоор эхлэх юм. Кино академийн дээд шагналын төлөө төрөл тус бүрт өрсөлдөх уран бүтээлч болон кинонуудыг танилцуулъя. Шилдэг найруулагч Д.Золбаяр (Аравт) Т.Алтантуяа …