Нийгэм

May, 2018

  • 29 May

    Гэртээ мансууруулах төрлийн ургамал тарьсан залуусыг баривчилжээ

    Хар тамхины төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар гэртээ тарьж ургуулсан хоёр иргэнийг Цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ. Тус хэргийг талаар ЦЕГ–ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр”Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар зөвхөн тавдугаар сард  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах төрлийн бодис оруулж ирэн тээвэрлэж, худалдан борлуулсан, мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар тарьж ургуулсан 21 холбогдогчтой найман …

  • 29 May

    ЭМЯ-наас Ж. Уранчимэг сувилагчийн эмчилгээний зардлыг 50 хувь хөнгөлүүлэхээр болжээ

    Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан билээ. Тэгвэл хавдрын хими эмчилгээнд цөөнгүй удаа хамрагдаж, гурван охиныхоо төлөө амьдралын хором мөч бүрт хүнд өвчнөө даван туулахын төлөө тэмцэж яваа сувилагч бүсгүйд туслах хандивын тоглолтыг Эрүүл мэндийн яамнаас санаачилан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, …

  • 29 May

    Хүр эрвээхийн устгал явагдаж байгаа тул ойд зорчихгүй байхыг анхаарууллаа

    Ногоон бүсийн ойн санд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сибирийн хүр эрвээхий, өрөөсгөл хүр эрвээхийн устгал, тэмцлийн ажил тавдугаар сараас эхлэн явагдаж байна. Одоогоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын Хуандай, Дээндийн амны 1,500 га, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруунсалаа, Зүүн салаа, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайт, Хандгайтын богино, Шарга морьт, Хуурай мухарын амны 3,200 га …

  • 29 May

    Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа дуусахад гурван хоног үлдлээ

    Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө гурван минут л хангалттай боллоо. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний /www.smartcar.mn/ цахим хуудсаар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой болсон. Албан татвар, төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх тухай зааврыг доорхи видеоноос харна уу. Албан татвар, төлбөр төлсөн баримт Таны и-мэйл хаяг руу автоматаар илгээгдэх юм. Татвар төлөгч Та тухайн баримтыг …

  • 29 May

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын сарын 29-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 4, 7-р хороо 15-р хороолол 23, 24, 46А, 47, 48, 48Б, Ээрмэлийн 2, 6, 11, 13, 14, 31, 33, 44-1, 50-р байрууд, Билгийн үүдэн сургууль, Ангариятрейд УБ ХХК, 7-р цэцэрлэг, Цэргийн музей, Нийгмийн …

  • 29 May

    Г.Сарангэрэлийг нэг сарын хугацаатай баривчилжээ

    Биедээ хар тамхи нуун хилээр гаргах гэж байгаад баригдсан Г.Сарангэрэлд тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас сүүлийн нэг сарын хугацаанд улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэн нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг хэд хэдэн бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан тухай ЦЕГ-аас мэдээлсэн. Дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих …

  • 29 May

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, ард, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар …

  • 28 May

    Ч.Раднаабазар: Налайх дүүрэгт энэ онд дөрвөн цэцэрлэг, хоёр сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ

    Удахгүй тохиох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Налайх  дүүргийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс хамтран “Хүүхдээ сонсъё” уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа. Уулзалтад Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Эдийн засаг, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч, Налайх дүүргийн Хүүхдийн элч Х.Анхбаяр, Налайх дүүргийн Хүүхдийн элч Б.Тэлмүүн болон хороо, байгууллагуудын удирдлагууд оролцож, уулзалтад ирсэн хүүхдүүдийнхээ санал хүсэлтийг …

  • 28 May

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид ШХАБ-ын хуралд оролцлоо

    Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист Намын урилгаар БНХАУ-д айлчилж, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын Улс төрийн намуудын уулзалтад оролцлоо. Энэ сарын 26-нд Гуаньдун Шөнжөн хотноо болсон тус уулзалтад нийт 18 улсын 28 улс төрийн намаас 250 гаруй төлөөлөгч оролцож, бие биенийхээ эрхэд халдахгүйгээр харилцан ашигтай хамтран ажиллаж, нэг нэгэндээ тусалж, дэмжих зарчмаар хамтдаа хөгжих талаар ярилцаж, …

  • 28 May

    “Гүйе! Түүе!” аяны хүрээнд залуучууд 54.02 тонн хог цэвэрлэв

    Хүрээлэн буй орчин, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор залуучуудын сайн дурын оролцоотой “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Тээврийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын гүүрнээс “Гурван …

  • 28 May

    Зуслангууд  зургаадугаар сарын 8-наас хүүхдээ авч эхэлнэ

    Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн 14 зуслангийн 2018 оны ээлжийн хуваарийг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас гаргажээ. Түүнчлэн нэмэлт мэдээлэл авах бол холбогдох утас руу нь залгах боломжтой аж. Зуслангуудын эхний ээлж зургаадугаар сарын 8-наас хүүхдээ авч эхлэх юм байна.    

  • 28 May

    Д.Ядамдорж: Цахим тоглоомын газарт 500-1000 хүн хоноглон тоглож байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнх-Оргил танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 36622 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. …

  • 28 May

    Төр засгийн орон гаран шийдвэрт туйлдаж буй хувийн хэвшил

    Өглөө олгосон зөвшөөрөл өдөр цуцлагдаж, хувийн хэвшлийн хөрөнгө, цаг хугацаагаа зарцуулсан бүтээн байгуулалтыг өнөөдөр хэнэг ч үгүй нураах хэмжээнд төрийн шийдвэр үйлчилж байна. Ой санамжаа алдчихсан  гэлтэй ийм орон гаран шийдвэрээс болж хэчнээн иргэн, аж ахуйн нэгж хохирч байгааг тооцоолох аргагүй.  “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэгчлэн төр засгийн эрх бүхий байгууллагаас газар эзэмших, ашиглах, байшин барилга барих зөвшөөрөл олгоогүй байхад …

  • 28 May

    Яагаад …

    Ийм болж. Одоо та нар үргэлжлүүл. Яагаад – заавал хоёр гараа урдаа авч, хуруугаа имрэн зогсож ямар нэг зүйл хэлэх гээд учраа олж ядан байгаа ийм нэг охины хөшөө бидний дунд ирэх болсон юм бэ? Яагаад – өөрийнхөө түүхийг ярих гэж бидний зүгт нэгэн алхам дөхсөн айдаст автсан царай ямар нэг зүйлийг хэлэх гээд зогтуссан юм бэ? Яагаад – хүчирхийлэл …

  • 28 May

    Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр +33 хэм хүрч хална

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх сарын 1-нд Улаанбаатар хотод өдөртөө 33 хэм хүрч халах бөгөөд хур тунадас орохгүйг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул иргэд ногоон бүсэд зорчихдоо ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлаа ханган, ил задгай …