Нийгэм

May, 2018

  • 25 May

    Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

    2018 оны тавдугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр …

  • 24 May

    Гэрээсээ төөрсөн эмэгтэйг хайж байна

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух хаягтай Т.Болормаа нь 2018 оны тавдугаар сарын 6-ны өдөр гэрээсээ гарч яваад  сураггүй болжээ. Иймд уг эмэгтэйг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. Т.Болормаа нь 35 настай, оюуны хөнгөн хомсдолтой учир төөрч орон гэрээ олохгүй байх эрсдэлтэй гэнэ. Хэрэв түүнийг харсан, тааралдсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн …

  • 24 May

    Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг Н.Наранбаатар найруулна

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах төсвийн төсөл, нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтын талаар хэлэлцлээ. Баяр наадам зохион байгуулах төсвийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо. Урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах салбар хорооноос …

  • 24 May

    Зайсан толгой “аврагджээ”

    Ээж, дүүгийн хамт “Эрдэнэт”-ийн суудлаар /галт тэрэг/ хотод ирээд, өглөө эрт дэлгүүр, хоршоо онгойсон зүйл байхгүй тул Зайсан толгой гарч байлаа. Олон жилийн өмнөх явдал л даа. Тэр үед л анх удаа Улаанбаатар хотыг бүтнээр нь тольдож, Зайсан толгойн шатыг нэг бүрчлэн тоолж билээ. Гайхамшигтай сайхан дурсамжууд холбогддог болохоор чөлөөт цагаараа Зайсан толгой дээр гарч сэтгэлээ сэргээх дуртай байсан. Гэвч …

  • 24 May

    С.Мөнхчулуун: Яармагийн гүүрний өргөтгөлийн ажил энэ онд дуусна

    НИТХ-аас UBS телевизтэй хамтран гаргадаг “Иргэн ба 45 ” нэвтрүүлгийн 2018 оны 5 сарын 14-ны өдрийн зочноор НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дах МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун уригдан оролцсон байна. Нэвтрүүлгийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэе.

  • 24 May

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 24-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 2, 4, 5, 22-р хороо Цэргийн хотхон, Монелийн гудамж, Алтан-Өлгийн 22-29, Баруун Алтан-Өлгийн 21-32-р гудамж, Цэргийн хотхоны 1-8 байрууд, ойр орчмоор 11:00-17:00 цагт: 16-р хороо 9-19, 27Б, 45, 74, 75, 100-104-р байрууд, Альфа …

  • 24 May

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    2018 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга …

  • 24 May

    С.Баяр II эмнэлэгт хүргэгдлээ

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа. Тэгвэл цагдан хоригдох хугацаанд С.Баярын тулай болон багтраа өвчин хүндэрч эрүүл мэнд ноцтой байдалд орсон гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдсэн юм. Мөн прокурорт мэдэгдэж, үйлчлүүлэгчээ эмчлүүлэх хүсэлт гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу С.Баярт үзлэг хийж, яаралтай “сайд нарын” гэгдэх II …

  • 23 May

    Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэнэ

    Бурхан багшийн мэндэлсэн өдөр буюу Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог. Энэ жил Их Дүйчэн өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор энэ сарын 27, 29-нд тэмдэглэх гэж байгаа талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Баярын үйл ажиллагааг МБШТөв Гандантэгчэнлин хийд болон бурхан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим төрийн бус байгууллага, төвүүд хамтран зохион байгуулахаар …

  • 23 May

    Дондогдулам хатны дурсгалын газрыг иргэдэд олгосныг цуцаллаа

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар тушаалаар Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУСЯам, Соёл, урлагийн газар, МХЕГазар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, СБД-ийн Газрын алба, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон …

  • 23 May

    МҮБХ-ноос ИНЕГ-ын дарга нарыг АТГ-т шалгуулахаар болжээ

    Монголын Үндэсний бөхийн холбооноос Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсон талаар мэдээллээ. ИНЕГ энэ сарын 25 буюу баасан гарагт “Аваргуудын нэрэмжит үндэсний бөх”-ийн барилдаан зохион байгуулах гэж байгаа бөгөөд ингэхдээ Р.Нямдорж, Д.Данзан нартай хамтарч ажиллахаар гэрээ байгуулжээ. Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын одоо хэрэглэж буй тамга тэмдгийг шүүхээс хүчингүй болгож, өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд элдэв үйл …

  • 23 May

    Ерөнхий сайд асан С.Баярын бие мууджээ

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад 42 хоног өнгөрч байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан С. Баярын биеийн байдал муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болж ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан гэж түүний өмгөөлөгч мэдээллээ. .

  • 23 May

    Налайх дүүргийн удирдлагууд Оргио тахианы үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

     Налайх дүүрэгт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ажигана” ХХК-ийн “Оргио” тахианы үйлдвэрийн үйл ажиллагаатай Налайх дүүргийн удирдлагууд танилцлаа. Тус үйлдвэр 2012 онд 30 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 243 ажилтантайгаар ISO-9001 стандартыг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг байна. “Байгууллагын хүний нөөцийн бодлогын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг эрхэмлэн, өрх толгойлсон иргэдийг дэмжиж ажиллахыг эрмэлздэг. Тийм ч учраас нийт ажиллагсдын …

  • 23 May

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын сарын 23-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 14-р хороо Энхтайван гудамж, Консулын 1, 2, Дүүргийн 1-р гудамжууд, Орос байшин, Торговой дом, Монгол шуудан транс, Ватиканы төлөөлөгчийн газар, Бридж, Зургаан талст, Хотон трейд, Монголын гэгээ, Монгол контракт, Финанслайн, Ньюдьюрал, Гамба …

  • 22 May

    Танхайрсан этгээдэд 7 хоногийн баривчлах шийтгэл оноолоо

    2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороо 23 дугаар сургуулийн гадна танхайрсан иргэнд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдууллаа.