Нийгэм

May, 2018

  • 28 May

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална. Тавдугаар сарын 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 29, 31-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, …

  • 26 May

    Нэгдүгээр эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа амжилттай хийлээ

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа амжилттай хийж дуусгаснаа мэдэгдлээ. Тус эмнэлэг 2011 оноос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр 50 дахь хагалгаагаа амжилттай хийж дуусгасан байна. Нийт 50 хагалгааны 30 удаагийн мэс заслыг БНСУ-ын эмч нарын багтай хамтран хийсэн бол сүүлийн 20 удаагийн мэс заслыг Монгол эмч нар бие даан хийж байгаа …

  • 26 May

    Буруугүй буруутнууд

    Гэрэл гэнэт сэрлээ. Нүдээ арайхийн нээхэд дээр нь хэвтээд уухилж, аахилах танил эрийн царай асаалттай зурагтны гэрэлд бүдэг бадаг харагдав. Тачаалдаа улангасан дайрах хүдэр эрийн дороос тэрээр турьхан гараараа яаж ч орилж хашгираад, ноцолдож түлхээд ч биеэсээ холдуулж чадсангүй. Түүнийг хүчирхийлж буй архи үнэртүүлсэн эрийг Батаа гэх бөгөөд Гэрэлтэй хамт ажилладаг нэгэн. Тэд үдшийг ресторанд хамт өнгөрөөгөөд, Гэрэл биеэ авч …

  • 26 May

    Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

    Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сарын 27-ны өдөр буюу маргааш “Аваргуудын нэрэмжит барилдаан”-ыг зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮБХ-ны тэргүүлэгчдийн гишүүн н.Эрхэмбаяр“Аваргуудын нэрэмжит барилдаан”-ыг Монголын Үндэсний бөхийн холбооноос жил бүрийн тавдугаар сард Монголын иргэний агаарын тээвэр МИАТ компанитай хамтарч зохион байгуулдаг. Харин энэ жил бөхчүүдийн үл ойлголцол, талцалаас болоод МИАТ компани ивээн тэтгэж барилдаан явуулахаас татгалзсан. МҮБХ-ноос Монгол …

  • 26 May

    Ирэх долоо хоногт гурван хоног амарна

    Ирэх долоо хоногийн баасан гарагт “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохионо. Тэмдэглэлт өдрүүдийн тухай  хуульд заасанчлан  нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж  улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ гэж заасан байдаг. Түүнчлэн тус хуулинд зургадугаар сарын 1 буюу Хүүхдийн баяраар улс орон даяар амарна хэмээн тусгажээ. Тэгвэл энэ жилийн тухайд Хүүхдийн  баяр  баасан гаригт таарч байгаа тул амралтын хоёр өдөртэй нийлээд гурван өдөр амарна.  

  • 26 May

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    2018 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын …

  • 25 May

    НӨАТ-ын 50 сая төгрөгийн азтан батламжаа гардаж авлаа 

    НӨАТ-ын тавдугаар сарын урамшууллаас 50 сая төгрөг хожсон супер азтан Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Г.Батцэцэгийг өнөөдөр ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төвийн захирал С.Орхонтамир, дэд захирал Б.Биндэръяа нар гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзан, батламжийг нь гардуулан өглөө. Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 20-ны өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд дөрөвдүгээр …

  • 25 May

    Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай хамгаалалтын газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүв. Цэргийн гавьяаны улаан тугийн одон олгох зарлигт: “Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн  одонгоор шагнах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол …

  • 25 May

    Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна

    Онцгой Байдлын Ерөнхий Газар, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран ажиллах тухай гэрээг шинэчлэн байгуулж, аймаг, нийслэлийн хэмжээнд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор дөрөв, тавдугаар саруудад 112 удаа үүлэнд нөлөөлж 292 пуужинг зарцуулжээ. Үүлэнд зориудаар нөлөөлөхөд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, …

  • 25 May

    Ил задгай автомашины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/739 дүгээр захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн …

  • 25 May

    Тамхи татдаг 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна

    Дэлхийн тамхины эсрэг өдөр жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тохиодог билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ЭМЯ, СЭМҮТ, НЭМҮТ-өөс хамтран мэдээлэл хийлээ. НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Д.Нарантуяа “Дэлхий даяар тамхины улмаас жил бүр эндэж байгаа 7 сая хүний амь насыг аврах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эдгээр амь насаа алдаж байгаа хүмүүсийн 6 сая нь тамхидалтаас, 890 мянга нь дам тамхидалтаас шалтгаалж …

  • 25 May

    З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

    УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Түүнийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын  сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэгвэл З.Баянсэлэнгэ нь Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн …

  • 25 May

    Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ

    Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар тус багийн харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй, унаж татдаг өвчтэй/ тавдугаар сарын 18-ны өдрийн 20.00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Хүн сураггүй алга болсон тухай дуудлага маргааш /2018.05.19/ нь 21.10 минутад тус аймгийн Онцгой байдлын газарт /ОБГ/ иржээ.ОБГ-ын арван алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн …

  • 25 May

    Я.Болдбаатар: Хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглосон байдаг

      Туулын голын хойд талын хэсэг нь Туул голын хамгаалалтын бүс нутаг. Энэхүү хамгаалалтын бүсэд маш олон тооны орон сууцнууд баригдсан байдаг. Тухайлбал KHAN HILLS, RIVER TOWER, TIME SQUARE зэрэг томоохон хотхонууд баригдчихсан байгаа юм. Эдгээр хотхонууд ундны болон ахуйн хэрэглээнийхээ усыг, Туул голыг тэжээдэг гол судлуудыг дайруулсан гүний худгаас татан авч хэрэглэдэг юм байна. Энэ нь туул голын усыг …

  • 25 May

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулна

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Төсөлд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны долдугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д өөрчлөлт оруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын …