Нийгэм

May, 2018

  • 29 May

    Г.Сарангэрэлийг нэг сарын хугацаатай баривчилжээ

    Биедээ хар тамхи нуун хилээр гаргах гэж байгаад баригдсан Г.Сарангэрэлд тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас сүүлийн нэг сарын хугацаанд улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэн нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг хэд хэдэн бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан тухай ЦЕГ-аас мэдээлсэн. Дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих …

  • 29 May

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, ард, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар …

  • 28 May

    Ч.Раднаабазар: Налайх дүүрэгт энэ онд дөрвөн цэцэрлэг, хоёр сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ

    Удахгүй тохиох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Налайх  дүүргийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс хамтран “Хүүхдээ сонсъё” уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа. Уулзалтад Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Эдийн засаг, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч, Налайх дүүргийн Хүүхдийн элч Х.Анхбаяр, Налайх дүүргийн Хүүхдийн элч Б.Тэлмүүн болон хороо, байгууллагуудын удирдлагууд оролцож, уулзалтад ирсэн хүүхдүүдийнхээ санал хүсэлтийг …

  • 28 May

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид ШХАБ-ын хуралд оролцлоо

    Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист Намын урилгаар БНХАУ-д айлчилж, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын Улс төрийн намуудын уулзалтад оролцлоо. Энэ сарын 26-нд Гуаньдун Шөнжөн хотноо болсон тус уулзалтад нийт 18 улсын 28 улс төрийн намаас 250 гаруй төлөөлөгч оролцож, бие биенийхээ эрхэд халдахгүйгээр харилцан ашигтай хамтран ажиллаж, нэг нэгэндээ тусалж, дэмжих зарчмаар хамтдаа хөгжих талаар ярилцаж, …

  • 28 May

    “Гүйе! Түүе!” аяны хүрээнд залуучууд 54.02 тонн хог цэвэрлэв

    Хүрээлэн буй орчин, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор залуучуудын сайн дурын оролцоотой “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Тээврийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын гүүрнээс “Гурван …

  • 28 May

    Зуслангууд  зургаадугаар сарын 8-наас хүүхдээ авч эхэлнэ

    Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн 14 зуслангийн 2018 оны ээлжийн хуваарийг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас гаргажээ. Түүнчлэн нэмэлт мэдээлэл авах бол холбогдох утас руу нь залгах боломжтой аж. Зуслангуудын эхний ээлж зургаадугаар сарын 8-наас хүүхдээ авч эхлэх юм байна.    

  • 28 May

    Д.Ядамдорж: Цахим тоглоомын газарт 500-1000 хүн хоноглон тоглож байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнх-Оргил танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 36622 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. …

  • 28 May

    Төр засгийн орон гаран шийдвэрт туйлдаж буй хувийн хэвшил

    Өглөө олгосон зөвшөөрөл өдөр цуцлагдаж, хувийн хэвшлийн хөрөнгө, цаг хугацаагаа зарцуулсан бүтээн байгуулалтыг өнөөдөр хэнэг ч үгүй нураах хэмжээнд төрийн шийдвэр үйлчилж байна. Ой санамжаа алдчихсан  гэлтэй ийм орон гаран шийдвэрээс болж хэчнээн иргэн, аж ахуйн нэгж хохирч байгааг тооцоолох аргагүй.  “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэгчлэн төр засгийн эрх бүхий байгууллагаас газар эзэмших, ашиглах, байшин барилга барих зөвшөөрөл олгоогүй байхад …

  • 28 May

    Яагаад …

    Ийм болж. Одоо та нар үргэлжлүүл. Яагаад – заавал хоёр гараа урдаа авч, хуруугаа имрэн зогсож ямар нэг зүйл хэлэх гээд учраа олж ядан байгаа ийм нэг охины хөшөө бидний дунд ирэх болсон юм бэ? Яагаад – өөрийнхөө түүхийг ярих гэж бидний зүгт нэгэн алхам дөхсөн айдаст автсан царай ямар нэг зүйлийг хэлэх гээд зогтуссан юм бэ? Яагаад – хүчирхийлэл …

  • 28 May

    Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр +33 хэм хүрч хална

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх сарын 1-нд Улаанбаатар хотод өдөртөө 33 хэм хүрч халах бөгөөд хур тунадас орохгүйг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул иргэд ногоон бүсэд зорчихдоо ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлаа ханган, ил задгай …

  • 28 May

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална. Тавдугаар сарын 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 29, 31-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, …

  • 26 May

    Нэгдүгээр эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа амжилттай хийлээ

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа амжилттай хийж дуусгаснаа мэдэгдлээ. Тус эмнэлэг 2011 оноос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр 50 дахь хагалгаагаа амжилттай хийж дуусгасан байна. Нийт 50 хагалгааны 30 удаагийн мэс заслыг БНСУ-ын эмч нарын багтай хамтран хийсэн бол сүүлийн 20 удаагийн мэс заслыг Монгол эмч нар бие даан хийж байгаа …

  • 26 May

    Буруугүй буруутнууд

    Гэрэл гэнэт сэрлээ. Нүдээ арайхийн нээхэд дээр нь хэвтээд уухилж, аахилах танил эрийн царай асаалттай зурагтны гэрэлд бүдэг бадаг харагдав. Тачаалдаа улангасан дайрах хүдэр эрийн дороос тэрээр турьхан гараараа яаж ч орилж хашгираад, ноцолдож түлхээд ч биеэсээ холдуулж чадсангүй. Түүнийг хүчирхийлж буй архи үнэртүүлсэн эрийг Батаа гэх бөгөөд Гэрэлтэй хамт ажилладаг нэгэн. Тэд үдшийг ресторанд хамт өнгөрөөгөөд, Гэрэл биеэ авч …

  • 26 May

    Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

    Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сарын 27-ны өдөр буюу маргааш “Аваргуудын нэрэмжит барилдаан”-ыг зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮБХ-ны тэргүүлэгчдийн гишүүн н.Эрхэмбаяр“Аваргуудын нэрэмжит барилдаан”-ыг Монголын Үндэсний бөхийн холбооноос жил бүрийн тавдугаар сард Монголын иргэний агаарын тээвэр МИАТ компанитай хамтарч зохион байгуулдаг. Харин энэ жил бөхчүүдийн үл ойлголцол, талцалаас болоод МИАТ компани ивээн тэтгэж барилдаан явуулахаас татгалзсан. МҮБХ-ноос Монгол …

  • 26 May

    Ирэх долоо хоногт гурван хоног амарна

    Ирэх долоо хоногийн баасан гарагт “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохионо. Тэмдэглэлт өдрүүдийн тухай  хуульд заасанчлан  нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж  улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ гэж заасан байдаг. Түүнчлэн тус хуулинд зургадугаар сарын 1 буюу Хүүхдийн баяраар улс орон даяар амарна хэмээн тусгажээ. Тэгвэл энэ жилийн тухайд Хүүхдийн  баяр  баасан гаригт таарч байгаа тул амралтын хоёр өдөртэй нийлээд гурван өдөр амарна.