Нийгэм

January, 2018

  • 4 January

    С.Эрдэнэбат:Татвар, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцэж байна

    МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт, тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдүүлснийг эсэргүүцэж МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.9 дэх заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр 2017 онд байгуулсан нэмэлт хэлэлцээрээр “Албан татварын …

  • 4 January

    Бейонсе “Араатны хаан арслан” кинонд дуу оруулна

    Дуучин Бейонсе  “Дисней”-н бүтээл “Араатны хаан арслан” анимейшний гол дүр болох Симбагийн найз Налагийн дүрд дуу оруулахаар болсон байна. 2019 онд шинээр дэлгэцнээ гарах тус бүтээлд Бейонсегоос гадна Симбагийн дүрд жүжигчин, кино зохиолч, продюсер Дональд Гловер, Муфасагийн дүрд 1994 оны “Араатны хаан арслан”-д дуу оруулж байсан жүжигчин Жэймс Эрл Жонс нар дуу оруулна. Мөн өмнө Зазугийн дүрд Роуэн Аткинсон дуу …

  • 4 January

    П.Баярхүү:Түрээсийн орон сууцны ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар болон мэргэжилтнүүдтэй уулзаж, 2018 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, энэ жилдээ эхлүүлэх түрээсийн орон сууцны асуудлаар уулзаж, ярилцлаа. Энэ үеэр тэрбээр хэлсэн үгэндээ “Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. 2017 он бол бидний хувьд бэлтгэл ажлыг хангах, бодлого тодорхойлох зэрэг ажлуудыг …

  • 4 January

    Монгол дахь Америкийн Худалдааны Танхим ТУЗ-ийн даргаа томилов

    Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам) Төлөөлөн Удирдах Зөвлөл нь ТУЗ-ийн даргаар Стефен Поттерийг томилсныг мэдэгдэхэд таатай байна. Тэрбээр АмЧамын ТУЗ-ийн гишүүн байсан бөгөөд өмнө нь Вагнер Ази компанийн захирлаар ажиллаж байсан. Стив өдгөө Taskonir Trading компанийн гүйцэтгэх захирал юм. Стив нь Caterpillar and Caterpillar компанийн машин, техник, тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг олон улсын дилер компаниудад 40 гаруй жил ажиллаж, …

  • 4 January

    Монгол Улсыг хар жагсаалтаас гаргах хүсэлтийг Франц, Германы Элчин сайд нар төвдөө уламжлахаар болов

    Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг БН Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Э.Барсак, ХБН Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ш.Дүппэль нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Европын Холбооны Зөвлөл өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-ад оруулсантай холбогдуулан энэ …

  • 4 January

    60 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар хангах боломж бүрдэнэ

    Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгав. III цахилгаан станцын чадлыг нэмснээр хүчин чадал нь дулаанаар 1,5 дахин, цахилгаанаар хоёр дахин нэмэгдэж, тоноглолын тасралтгүй ажиллах хугацаа уртсах юм. …

  • 4 January

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн

      Малчид, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хэсгээр үүлшинэ, цас орохгүй. …

  • 3 January

    У.Хүрэлсүх: Иргэд гэр, байшингийнхаа дулаалгыг сайн хийх нь утаа бууруулахад чухал үүрэгтэй

    Төрийн ордонд “Утаа бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Засгийн газар 2018 оны анхны ээлжит хуралдаанаа нийслэлийн агаар, орчны бохирдол, утаа бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн эрчимжүүлэх талаар холбогдох газруудаас олон талын мэдээлэл авч хэлэлцэн нэгдсэн шийдэл гаргах юм. Хуралдааныхаа өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайдууд болон …

  • 3 January

    Амай Ж. Золбаяр: Ц.Цогзолмаа сайдаас уучлалт гуйж байна

    Монгол бадарчин Амай буюу Жамбалсүрэнгийн Золбаяр бөөрний архаг дутагдалд орж, улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлж байсан билээ. Тэрбээр нэгдүгээр сарын 1-ний өдөр эмчилгээгээ зогсоож, хөдөө очсон байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа оны өмнөхөн телевизээр “Хэрэггүй ном” гэж хэлснийг өөрийнх нь “Монгол бадарчин” цуврал таван боть ном хэмээн ойлгож эмчилгээгээ зогсоожээ. Харин  тус асуудалд Ц.Цогзолмаа сайд тайлбар хийж, …

  • 3 January

    Ж.Бат-эрдэнэ:Хөшигийн хөндийн нисэх буудлыг энэ онд ашиглалтанд оруулна

    Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэ сарын 2-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь “Хөшигийн хөндий”-н Олон Улсын нисэх шинэ нисэх буудал, хурдны замын барилгын явцтай танилцлаа. Эхлээд БНХАУ-ын Экзим банкны зээлийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын авто зам барих стандартын дагуу өнгөрсөн хавар эхэлсэн 140 сая ам.долларын өртөгтэй монголын анхны хурдны замын ажилтай танилцав. Тус ажил өнөөдрийн байдлаар 54,2 хувьтай …

  • 3 January

    “1000 машины зогсоол”-ын газрыг чөлөөлөв

    Галт тэрэгний төв буудал буюу вокзалын баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ын газрыг өнөөдөр чөлөөлөв. Шүүхийн шийдвэрээр уг зогсоолын үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэл өгч байсан юм байна. Уг талбайд худалдаа эрхлэгчдийг авто машинуудаа өнөөдрийн 18:00 цаг хүртэл шилжүүлэн зөөвөрлөх хугацаа өгч байгаа аж. Хэрвээ заасан хугацаанаас хойш зогсоолд автомашин үлдсэн тохиолдолд тусгай …

  • 3 January

    Хувь хүний орлогын албан татварын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг хүлээн авч эхэллээ

    Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө. Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс …

  • 3 January

    Налайхын нүүрсний уурхайд олборлолт хийх тусгай зөвшөөрөлтэй 24 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-01/705 дугаартай удирдамжийн хүрээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнийн хөгжил” ХХК , “Сүмбэр худаг” ХХК, “Таван шүтээн” ХХК, “Налайх Од” ХХК, “Их урсгал”ХХК, “Сатурн прогресс” ХХК-иудын үйл ажиллагаанд, ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй 24 аж ахуйн нэгжид …

  • 3 January

    “Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал мэдээллийг тараажээ

    Нийгмийн сүлжээнд өнгөрөгч долоо хоногт “Хятадад хүүхдийг хөлдөөж, эд эрхтэнийг нь зарах гэж байсныг илрүүллээ” гэх тайлбартай бичлэг цацагдсан. Уг бичлэгийн талаар тодруулахад БНХАУ-ын “Shun li da shijian” цахим хуудаст “Хятадын Гуанжоу мужид хамаатныдаа ээжийнхээ хамт очсон бяцхан хүү 2017 оны долоодугаар сарын 17 ны өдөр усанд живж нас баржээ. Зуны халуунд хүүгийн цогцсыг муудахаас урьдчилан сэргийлж ээж нь хөлдөөгч …

  • 3 January

    ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвд хандах хүүхдийн тоо буурчээ

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа. Эмнэлгүүдийн ачаалал хэр байгаатай танилцахын зэрэгцээ цаг наргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа уулзаж, ярилцсан юм. Яаралтай тусламжийн хэсэгт ачаалал харьцангуй бага, хүлээгдэл, чирэгдэлгүй байлаа. Энэ үеэр иргэд эмнэлгүүдийн ачааллыг багасгах, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд сурагчдын амралтыг урьдчилж эхлүүлсэн, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан нь …