Дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхээр болсон байна. Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэх зургаан дүүрэг: Сонгинохайрхан Баянгол Баянзүрх Хан-Уул Чингэлтэй Сүхбаатар Иргэд гадаад паспорттой холбоотой үйлчилгээг авах гэж 100 айл руу явах шаардлагагүй болж байгаа аж. Энэ талаар маргааш 10:30 цагаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Төв байрандаа хэвлэлийн бага хурал …
Нийгэм
April, 2018
-
3 April
Монголын сошиал медиа хөгжүүлэгчид нэгджээ
Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбоо нь цахим орчин дахь хил хязгааргүй урсгалыг зохицуулах, нийгэмд өрнөж буй үйл явдалд нэгдсэн байр суурьтай оролцох зорилготой байгуулагджээ.Нийгмийн үзэл санааг чиглүүлэх, олон нийтийн хандлагыг өөрчлөх, хариуцлагатай сошиал медиаг хөгжүүлүүлэхээр чармайн ажиллаж байна. Мөн сошиал медиаг хөгжүүлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын харилцааг сайжруулах, мэргэжлийн нэгдсэн сургалт явуулах зэргээр төлөвлөж байгаа юм. Тус холбоонд одоогоор 100 гаруй Facebook Page, групп, твиттер хөгжүүлэгчид …
-
3 April
С.Амарсайхан: Орлогогүй өрх, ажилгүй иргэн, эдийн засгийн чадавхигүй хот хөгждөггүй
НИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус III хуралдаан энэ сарын 30-нд 78 хувийн ирцтэйгээр хуралдсан. Тус хуралдаанаар Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцэж хурлын төлөөлөгчдийн олонхи нь чөлөөт бүс байгуулахыг дэмжсэн. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах” зайлшгүй шаардлага байгаа тухай үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.
-
3 April
Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн загас агнахыг хориглолоо
Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загасыг үржлийн үед нь агнахыг хориглоно гэж заасан байдаг. Загасанд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай тул үржлийн энэ хугацаанд загас агнахгүй байхыг БОАЖЯ-наас анхаарууллаа. Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1,000 түрс тутмын нэг нь л жараахай …
-
3 April
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Дэлгэрсайханыг түр томилжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ. Түүний оронд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайханыг томилсон байна. Засгийн газрын тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод …
-
3 April
Цагдаагийн байгууллага “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 948, хүүхэд хүүхэд өртөж хохирсон 1,757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг эзэлж байна. Энэ оны эхний 1 дүгээр улиралд насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн нийт 140 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 97 хэрэг буюу 40.9 хувиар буурсан, 416 хүүхэд гэмт хэрэгт өртөж …
-
3 April
Л.Баасан: Шүүгчдийг аттестатчлаж, өөрсдийг нь хөгжүүлмээр байна
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ёс зүйн (сахилгын) хорооны үе үеийн дарга, гишүүдийн “Хүндэтгэлийн уулзалт” өчигдөр боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг уулзалтаар шүүхийн захиргааны байгууллагын үүсэл, хөгжил, амжилт, ололтод үе үеийн дарга, гишүүдийн оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг хэлэлцэж, туршлагыг хуваалцсан юм. 1993 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны …
-
3 April
М.Энхсайхан: АТГ-т мэдүүлэг өгөх явцдаа тодруулга авах бүх асуудлаар хариултыг өгсөн
АТГ-т байцаагдаж буй Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа элчин сайд М.Энхсайхан Ерөнхий прокурорт ил захидал илгээжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Танаа Юуны өмнө хууль сахиулах байгууллагууд, ажилтнууд улс төрийн хүндхэн нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу хэсэг бүлэг хүмүүс тэднийг улс төрийн өрсөлдөгчөө “намнах” хэрэгсэл болгочихвий гэсэн битүүхэн болгоомжлолтой явдагаа хэлэхийг …
-
3 April
Нийслэлд баригдах долоон түр зам
Нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Энэ 2018 онд Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 33.8 км авто зам, 3185 урт метр гүүр барина. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 …
-
3 April
Налайх дүүрэг “гэрт хүрч үйлчлэх үйлчилгээ”-г эхлүүллээ
Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг чухал зорилт бол “Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, банк болон боловсролын үйлчилгээг гэрээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно” гэсэн зорилт юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх талуудтай гэрээ хэлэлцээрүүд байгуулсны үндсэн дээр …
-
3 April
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр …
-
2 April
“Хүчит шонхор” захыг энэ онд багтаан хаахыг үүрэг болгов
Нийслэлийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрханы 10-202 тоотод оршин суугчийн суурьт малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэнтэй холбогдуулан Улсын мал эмнэлэг …
-
2 April
Х.Бясман: АТГ-аас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татах хүсэлтийг ирүүлээд байна
Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Бясман “Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр 2018 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, …
-
2 April
Бага насны хүүхдээ машинд зөв тээвэрлэж яваа эсэхийг шалгана
Замын цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 286 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 14 хүн гэмтэж бэртсэний 8 нь бага насны хүүхэд тэр дундаа 5 нь автомашинд зорчиж байх үедээ осолд өртсөн байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нар автомашин доторх хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй өөрөөр …
-
2 April
Дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн. Мөн бүсчлэлийг зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15 хүртэл зарим замыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл