Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр явган шуурга шуурч, хүйтэн байна. 2018 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшиж, Алтайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч …
Нийгэм
March, 2018
-
14 March
Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж байна
Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2018.03.14/ эхэллээ. Зөвлөгөөнд нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагын 80 удирдах ажилтан оролцож салбарынхаа бодлого, үйл ажиллагаа, шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нийгмийн даатгалын байгууллага нь 2017 онд нийгмийн даатгалын санд 1.5 их наяд төгрөгийн шимтгэлийн орлогыг бүрдүүлэн, төлөвлөгөөг 104.1 хувиар биелүүлж, давхардсан тоогоор 6.8 сая иргэнд 1.9 их наяд төгрөгийн 30 төрлийн …
-
14 March
Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд нярайн сонсгол шалгах төхөөрөмж хандивлалаа
“Чимээгүй ертөнцийг аваръя”–Save silent world” төслийн хүрээнд “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клуб, “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн дэлхийн сан”-тай хамтран өнгөрөгч 2016 онд нярайн сонсгол шалгах төхөөрөмжийг нийслэлийн Хүрээ, Амгалан амаржих газар болон ЭХЭМҮТ, УНТЭ-д хандивласан билээ. Тэгвэл энэ чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадавхийг сайжруулж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг өргөжүүлэх үүднээс нярайн сонсгол шалгах тус төхөөрөмжийг өнөөдөр Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн …
-
14 March
АТГ-ын ажлын хэсэг НЗДТГ болон харьяа газруудад хоёр сар шалгалт хийнэ
Авлигатай тэмцэх газрын /АТГ/ Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсгийнхэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон НИТХ, НЗДТГ, ЗАА-ы хэлтсийн дарга нартай өнөөдөр уулзлаа. Ажлын хэсгийн ахлагч, ахлах комиссар Т.Төгөлдөр “Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын баталсан удирдамжийн дагуу манай …
-
14 March
Монголчууд “Эх дэлхийн цаг”-т 9 дэх удаагаа нэгдэнэ
Сүхбаатарын талбайд энэ сарын 24-нд “Эх дэлхийн цаг”-т нэгдэх арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Зориг сан, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Ариг банк хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэх юм. Мөн бүрээ бөмбөр, …
-
14 March
НИТХ-ын Tэргүүлэгчдийн хурал хойшиллоо
НИТХ–ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, НИТХ–ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Хотын дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, Ойг тэмдэглэх зөвшөөрөл тухай, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай гэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдсангүй. НИТХ–ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцох ёстой 9 тэргүүлэгчээс ирсэн 4, өвдсөн 2, гадаадад томилолтоор яваа 1, …
-
14 March
Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ
Найз охинтойгоо муудалцсан залуу уурандаа амиа хорлохыг завдсан хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгалтын ажиллагааг явуулан, бусдын амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоожээ. Уг этгээд нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч байсан …
-
14 March
117 дугаар цэцэрлэгийн барилгыг Японы хөрөнгө оруулалтаар засварлана
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцав. 2009 онд Япон улсын Засгийн газрын JICA байгууллагын төслийн буцалтгүй тусламжаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг байгуулсан юм. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ландфилл технологийн дагуу хог хаягдлыг …
-
14 March
Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд
Монгол улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшинг эмэгтэйчүүдтэй харьцуулахад нийгэм, биологи, сэтгэл зүйн онцлог, уламжлал болон хүүхэд, өсвөр үе, идэр насандаа хэвшүүлсэн амьдралын хэв маяг, зан үйлтэй холбоотойгоор өндөр байна. Тухайлбал 2015 оны Эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээс харахад: -Эрэгтэйчүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд:(10000 хүн амд) Амьсгалын тогтолцооны өвчин-1519.4 Хоол боловсруулах тогтолцооны өвчин-903.6 Шээс, бэлгийн тогтолцооны өвчин-367.8 Зүрх, судасны …
-
14 March
С.Чинзориг: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад цогц бодлого хэрэгжүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн илтгэлийг онцлон хүргэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн 250 гаруй удирдах ажилтан Та бүхэнд талархсанаа илэрхийлж, хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулж, дийлэнх олонх болсноор Засгийн газраа эмхлэн байгуулж, …
-
14 March
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 14-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 20-р хороо Баянгол тохижилт, Цагаанбүрд ХХК-ууд, Тоосгоны үйлдвэр, иргэн Баянмөнх болон эдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-13:00 цагт: 8-р хороо Соёлын төв өргөө, 11:00-17:30 цагт: 14-р хороо Нийслэлийн өмчийн харилцааны газар, АНУ сервис …
-
13 March
Сэрэмжлүүлэг: Иргэд газартай холбоотой асуудалд хянуур хандахыг анхааруулж байна
Газрын гэрчилгээг хуурамчаар үйлдэн бусдыг залилсан хэрэг гарсан тул иргэд газартай холбоотой асуудалд хянуур хандахыг анхааруулж байна. Нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа буюу 2018 оны гуравдугаар сарын 1-ний пүрэв гаригт хуурамчаар үйлдсэн газрын гэрээ, гэрчилгээг анхлан илрүүлж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн. Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хоёр ширхэг …
-
13 March
Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд ямар хүн хамрагдах боломжтой вэ?
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ хийгдэж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тус илрүүлэг, шинжилгээнд хамрагдаж амжаагүй болон хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандана уу гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
13 March
ҮСХ:Энэ оны хоёрдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол бүртгэгдсэн
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний хоёрдугаар сарын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийв. Үндэсний тооцоо судалгаа шинжилгээний газрын ахлах шинжээч С.Норов танилцууллаа. Улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард 11,940 эх амаржиж, 12,017 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1,735 (17.0%)-аар, амьд төрсөн хүүхэд 1,744 (17.0%)-өөр нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 …
-
13 March
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөө шөнө Дундговь, Дорноговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 13-ны 20:00 цагаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл