Нийгэм

September, 2017

  • 15 September

    НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 22-нд болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр  НЗДТГ-ын А зааланд боллоо. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан зарлах тухай хэлэлцсэн юм. Тэргүүлэгчдийн санал хураалтаар НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 22-нд хийхээр боллоо.

  • 15 September

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж сэрүүснэ. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, …

  • 14 September

    Ц.Сандуй өргөдлөө өгч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ

    НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэв.Тэрбээр “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй” гэв. Хуралдаанаар энэ сарын 22-нд НИТХ-ын ээлжит хуралдаан болох …

  • 14 September

    Нийгмийн даатгалын шинэчлэл- өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдэвт олон улсын форум болж байна

    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагаас “Нийгмийн даатгалын шинэчлэл- өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын форумыг Олон улсын хөдөлмөрийн байгуулагын санхүүгийн дэмжлэгтэйгээр өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү форумд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудын төлөөлөл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн …

  • 14 September

    Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн гэх асуудал үнэн үү???!!!

    https://www.facebook.com/factnewsmn/videos/10159270531345142/   zindaa.mn

  • 14 September

    Д.Даваасүрэн: Солонгосын хойгийн цөмийн асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь зүйтэй

    Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яам болон Аюулгүй байдлын бодлогын Женевийн төв хамтран 2017 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Швейцарын Монтрё хотноо зохион байгуулсан Хойд Номхон далайн бүсийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлаарх Дугуй ширээний 6 дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцож үг хэлэв. Дугуй ширээний уулзалтад АНУ, БНАСАУ, БНСУ, БНХАУ, …

  • 14 September

    Мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд маргааш эхлэнэ

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэнг энэ жил Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 11 дэх удаа  2017 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Уламжлал ёсоор тус үзэсгэлэнг Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулагчаар ажиллаж, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК болон Мобиком, Скайтел, …

  • 14 September

    Шүлхийн голомтод байсан 170 үхрийг устгажээ

    Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа “Суурьшлын бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх” ажлын явцын талаар хэлэлцлээ. Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар ажлын хэсэг …

  • 14 September

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29,767 тонн үр тариа хураан аваад байна

    2017 онд улсын хэмжээнд  393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн.  Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн …

  • 14 September

    Израйль улсын таван иргэнийг нисдэг тэргээр авчирчээ

    Израйль улсын таван иргэн, Монгол Улсын нэг иргэн Алтай таван богд ууланд аялж явахдаа цасанд боогдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг 2017.09.13-ны өдрийн 10:17 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найм, цагдаагийн газрын нэг, нийт 9 алба хаагч, нэг автомашин, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн бүлэг Бест камп гэдэг газар хөтөч, …

  • 14 September

    Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, тусламж олгох журмыг баталлаа

    Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, нөхөх олговор, тусламж, замын зардал олгох, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам болон үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар  баталлаа. Журмын дагуу тэтгэмж олгохдоо сүүлд тогтоосон албан тушаалын цалингийн сүлжээ, шатлалыг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох юм байна. Харин хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод …

  • 14 September

    НДШ төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоов

    Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоов. …

  • 14 September

    Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авна

     Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ оны батлагдсан төсөвт зардлаас шүлхий болон  мялзан өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэгчээс шууд гэрээ байгуулах аргаар худалдан авч дархлаажуулалтыг шуурхай хийж дуусгахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнд даалгав. 12 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх хяналтын цэгийг ажиллуулж байна. Гоц …

  • 14 September

    “ДЦС-4”-д өвлийн ачааллаас өмнө шинэ трансформатор суурилуулна

    Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “ДЦС-4” төрийн өмчит компанийн трансформатор шатсан тухай Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан гал гарсан шалтгааныг тогтоож, өвлийн их ачаалал эхлэхээс өмнө трансформатор худалдан авч суурилуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгалаа. Галын улмаас хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлаагүй, галыг газар авахуулалгүй унтраасан юм. Шатсан трансформаторыг 1984 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд 31 …