Нийгэм

November, 2017

  • 27 November

    Ж.Амарсанаа ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томилогдлоо

    Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр томилогджээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчдөө зөвлөөд, зөвлөөд явчихна шүү дээ. Үнэмлэхээ аваад, гэрээгээ зурчихлаа. Засгийн Газар, Эрүүл мэндийн яам маань сайхан хамтарч ажиллана гэж найдаж байна. Зорилго нэг учраас болох байлгүй дээ. Найзууд та бүхэн маань эрүүл мэндийн бодлого, салбартай холбоотой санал гомдлоо харамгүй хэлээрэй. …

  • 27 November

    “Органик хүнс, хөдөө аж ахуйн үндэсний II чуулган ба органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалт зохион байгуулна

    “Органик хүнс, хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган ба Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг энэ сарын 28-30-ны өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгуулах гэж байна. Органик хүнсний тухай хууль, дээрх журам, аргачлал, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх,  олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах зорилгоор Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн …

  • 27 November

    У.Хүрэлсүх: Хүүхэд, залуусынхаа ирээдүйд хувь нэмэр болох үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана

    Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өчигдөрТөрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил 15 дахь жилдээ болж 2017 онд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах 64375 залуусын төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэний андгай өргөх” ёслолыг нээж хэлсэн үгэндээ, -Монгол Улсын Иргэн …

  • 25 November

    НИТХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа нь хэнийг бухимдуулав?

    “Ирц нь хүрэхгүйгээс болж хуралдаж чадахгүй байгаа” гэх Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа харин ч эсрэгээрээ хэвийн үргэлжилж байна. С.Амарсайхан хурлын даргаар томилогдсноос хойш өдийг хүртэл буюу сар гаруйн хугацаанд  Тэргүүлэгчдийн ээлжит хурлыг 100 хувийн ирцтэйгээр гурван удаа, НИТХ-ын ээлжит бус хурлыг  91.1 хувийн ирцтэйгээр нэг удаа, НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааныг 66.6 хувийн ирцтэйгээр нэг удаа хуралдуулжээ. Өөрөөр …

  • 25 November

    Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв

      Засгийн газрын хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын нөөцөд өвс, тэжээл худалдаж авна   Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэн улсын нөөцөд нэмж өвс, тэжээл худалдан авах ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгав. Өвөлжилт хүндэрч, зам, даваа хаагдсан үед улсын нөөцийн зарим салбар, цэгээс малчдад …

  • 25 November

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж …

  • 24 November

    Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье

    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхлэх гэж буйтай холбогдуулан өнөөдөр төр болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хамтарч хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлөн дэд сайд С.Мөнгөнчимэг, ХЭҮТ-ийн эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч, хуульч Н.Арвинтариа, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Г.Арсланхуяг,  “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, зураач Х.Ариунзаяа нар оролцож сэтгүүлчдэд …

  • 24 November

    Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум болголоо

    Төв банкны тухай хууль, Банкны тухай хуульд зааснаар Монголбанк өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан тогтоодог. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгийг хамгаалах, банк алдагдал хүлээх тохиолдолд алдагдлын тодорхой хэсгийг нөхөх  гол …

  • 24 November

    Манай улс хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх төхөөрөмж ашиглаж эхэллээ

    БНСУ-ын Ерөнхий прокурорын газар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулах -2017” төслийг хэрэгжүүлж дууссан байна. Төслийн хүрээнд тус албаны Хар тамхитай тэмцэх газар нь Англи улсын Smiths Detection компанид үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг IONSCAN 600 төхөөрөмжийг хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ. Энэхүү төхөөрөмж нь зөөвөрлөхөд …

  • 24 November

    НИТХ-аар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

    НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн 2017 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр 6 тэрбум 337.5, нийслэлийн Замын сангийн төлөвлөсөн орлого 2 тэрбум 685.5 сая төгрөгөөр тасрахаар байгаа тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, …

  • 24 November

    “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх” аян маргаашнаас эхэлнэ

    1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн шийдвэрээр 11-р сарын 25-ны өдрийг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон зарласан байдаг. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян анх 1991 онд 23 оролцогч улстай эхэлж байсан бол өдгөө 187 орны 5167 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хэмжээний аян болоод байна. Энэхүү дэлхийн аян нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хүний …

  • 24 November

    Махны үнэ бага зэрэг буурчээ

    Үндэсний статистикийн хорооноос /2017.11.22/-ны мэдээллээр хүнсний гол нэрийн барааны үнийг танилцуулжээ. Тухайлбал 2017 оны 11-р сарын 22-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 3.0 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.2 хувиар буурсан байна. Махны дундаж үнэ: Өнгөрсөн лхагва гарагийн байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 6.6 хувь, үхрийн ястай махны үнэ 4.0 хувь, үхрийн цул махны үнэ …

  • 24 November

    Хойд Солонгос бидэнд хэр хамааралтай вэ?

    Улс төрийн менежер О.Чулуунбилэг Умард Солонгосын удирдагч Ким III хэмээх гуч гаруй насны залуу дэлхий дээр үеийнхэндээ хамгийн нөлөө бүхий удирдагч байж магадгүй юм. “Тэр хойд солонгост 33 настай залуу цөмийн бөмбөг бүтээлгэж тив алгасан пуужин харваж байна. Гэтэл чи гэртээ хэвтэж, эцэг эхээрээ тэжээлгэж байна” гэсэн зүйрлэлийг нийгмийн сүлжээнд түгээгээгүй, уншаагүй 80-д оныхан монголд цөөн. Нөлөө бүхий энэ “бацааны” …

  • 24 November

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: 24-25-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай байна. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж,  цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд …

  • 23 November

    Нийслэлийн төсвийг удахгүй НИТХ-аар хэлэлцэнэ

    Хуульд зааснаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ирэх арванхоёрдугаар сарын 5-нд багтаан батлах ёстой. Гэвч Улаанбаатар хотын дарга 2018 оны нийслэлийн төсвийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хараахан өргөн бариагүй байгаа юм. Энэ асуудлыг бид албаны хүнээс тодруулахад “Улаанбаатар хотын ирэх оны төсвийн төслийг удахгүй өргөн барина” гэх хариулт өглөө. УИХ энэ сарын 15-нд багтаан 2018 оны …