Нийгэм

August, 2017

  • 21 August

    Багш нар цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх боломж байгаа юу

    Хичээлийн шинэ жил хаяанд ирж, сургууль, цэцэрлэг сурагчдаа хүлээж авах бэлтгэл ажлаа хангаж байгаа. Энэхүү ажилтай зэрэгцэн  сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж  байгаа билээ. Тэд “Бид өмнө нь 20-25 хүүхэдтэй ажилладаг байхдаа ч энэ цалингаа авч байсан. Өнөөдөр 50-60 хүүхэдтэй  гэсэн ч энэ  цалинг авч байна. Багш нар үнэхээр ачаалалтай ажиллаж байгаа. Зарим үед балга ус уух …

  • 21 August

    Болц нь гүйцээгүй түүхий самрыг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    НМХГ-аас иргэдийн гар дээрээс болц нь гүйцээгүй түүхий самрыг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Хуш модны самрыг хууль, журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. Гэтэл иргэд хууль зөрчин ийнхүү самар бэлтгэсээр байгаа аж. Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл …

  • 21 August

    400 мянган тонн өвс, тэжээл авах хөрөнгийг шийднэ

    Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөний үеэр Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол өнгөрөгч зургадугаар сарын 28-нд гарч, энэ дагуу нарийвчилсан төлөвлөгөө хийж, отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч гэрээ байгуулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хугацаа алдалгүй хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, …

  • 21 August

    Хүний эрүүл мэндийг хамгаалахын төлөө зүтгэж буй хүмүүс унаагүй байж болохгүй

    Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөний үеэр Засаг дарга нар сумын эмнэлэгт түргэний машин хэрэгтэй, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, ирэх онд улсын төсвөөр баригдах сургууль, цэцэрлэгийн тоонд тухайн аймаг, сумынх багтсан эсэхийг салбарын сайд нараас тодруулж байлаа. 2017 оны улсын төсөвт аймаг, сумдын эмнэлгийг түргэн тусламжийн унаатай болгох хөрөнгө суусан. Гэсэн ч зарим аймгийн Засаг дарга нар  сумын эмнэлэгт унаа байхгүй, олгоогүй гэдгийг хэллээ. …

  • 19 August

    Өнөөдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

    Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу  Тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин 8-Р САРЫН 19,26 –ны Бямба гарагуудад, Сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин 8-Р САРЫН 20,27-ны Ням гарагуудад 08:00-20:00 цагийн …

  • 19 August

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагаас 2017 оны 08 дугаар сарын 19-20,22-нд ихэнх нутгаар, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэйг мэдээллээ. Зуны амралт, аялал зугаалгын цаг дуусч, хичээл сургуулийн бэлтгэл ажил эхэлж байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих иргэд болон тээврийн хэрэгслийн …

  • 19 August

    Төөрсөн байж болзошгүй гэсэн хүүхдүүд эсэн мэнд олдлоо

    2017-08-14 ний өдөр Бэлхийн эцсийн 16-р хорооны орчим гэрийнхээ орчим тоглож байгаад таван хүүхэд алга болсон гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн. Эдгээр таван хүүхдийг эрж хайх хуулийн дагуу үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид зохион байгуулж,  Онцгой байдлын 10, цагдаагийн 20 алба хаагч нэмэлтээр алга болсон гэх ойр орчмын ойг самнах ажлууд, иргэд, эцэг эхчүүдийн тусламжтайгаар зохион …

  • 19 August

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. …

  • 18 August

    Туул голын бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН-ээс зөрчил илэрчээ

    Туул голын хамгаалалтын бүсэд хайрга олборлолт, газар ашиглалтыг зогсоох санал боловсруулахаар байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/54 тоот тушаалаар холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдын баталсан “Туул голын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамж, шалгалтын төлөвлөгөө, хуваарийн дагуу …

  • 18 August

    Д.Амарбаясгалан: Ц.Сандуйг огцрох ёстой гэж үзэж байна

    Өчигдөр  А.Ганбаатар  60 тэрбумтэй холбоотой мэдэгдэл хийсэн юм. Харин өнөөдөр 60 тэрбумын гэх бичлэгийн асуудлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Авлигатай тэмцэх газрын үүдэнд  мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намын удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг огцруулах шаардлагатай шаардлаггүй гэсэн шийдвэр гараагүй. Ихэнх нь ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцох нь зөв л гэсэн хандлагатай байгаа. МАН-ын гишүүн А.Ганбаатарыг нэр төрд халдсан гэж үзэж байна. НИТХ-ын төлөөлөгчөөр би гурав …

  • 18 August

    12-15 насны таван хүүхэд алга болоод дөрөв хонож байна

    Наймдугаар сарын 14-ний өдрийн 15.00 цагийн орчимд тоглохоор гэрээсээ гарсан 12-15 насны хоёр эмэгтэй, гурван эрэгтэй хүүхэд сураггүй алга болжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5 буудал орчмоос 10 настай эрэгтэй З.Ууганбаяр, найман настай, эрэгтэй З.Отгонбаяр, 12 настай эмэгтэй А.Энхгэгээрэл болон бусад хоёр охин хамт тоглохоор гарсан байна. Хүүхдүүдийг алга болсныг цагдаад мэдэгдсэнээс хойш 96 цаг болж байгаа аж. …

  • 18 August

    “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” өндөрлөлөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Нийслэл Улаанбаатар хотыг гадаадын жуулчинд ээлтэй, аялагч, жуулчид тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлсэн хот болгох зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын оюутны холбоотой хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг жуулчны улирлын хугацаанд /6,7,8-р сард/ их, дээд сургуулийн 30 оюутныг …

  • 18 August

    Шүүгчийн суурь шалгалтын бүртгэл хойшилжээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарласан. Шалгалтын бүртгэлийг энэ сарын 21-25-нд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба зохион байгуулахаар байсан. Тэгвэл суурь шалгалтын бүртгэл, шалгалтыг хойшлуулах шийдвэрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр гаргажээ. Тодруулбал, Шүүхийн …

  • 18 August

    Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б.Чойжилсүрэн нартай хатуу тэмцэнэ

    Ж.Эрдэнэбатын Засгийн газрын болчимгүй шийдвэрүүд эрх баригч намын дотоодод ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эхэлжээ. Үүний нэг илрэл нь Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоохоор болсон шийдвэрт олон хүн эгдүүцэж, уг шийдвэрийг гаргасан Засгийн газар болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нартай эвлэрэхгүй тэмцэхээ мэдэгдэж байна. Учир нь энэ бол Өмнөговийн ард иргэдийг …

  • 18 August

    Улаанбаатар-Токио чиглэлд хөөрсөн онгоц “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийжээ

    Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аялалын дугаартай Боинг-737 агаарын хөлөг өнөөдөр өглөө 08:01 цагт хөөрснөөс хойшхи 2 минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоосон байна. Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийлээ. Нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “Код-3” буюу “Онцгой тохиолдол” зарлаж агаарын хөлгийг газардах үед бэлэн …