Налайх дүүгийн Засаг даргын тамгын газар Япон улсын Боловсрол шинжлэх ухааны яам, Монгол улсын “Бүнри төгсөгчдийн холбоо”-той хамтран 2017 оны 06-р сарын 30-ны өдөр “Миний нүдээр Налайх хотод тулгамдаж буй асуудал ба түүнийг шийдэх санаа” эссэ бичлэг болон илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Илтгэлийн уралдааны шүүгчээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, гадаад харилцааны ажлын хорооны дарга Н.Ууганбаяр, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөр удирдагч бөгөөд …
Нийгэм
July, 2017
-
5 July
Урьдчилгаагүй зээлд хамрагдах хүсэлтэй иргэд ямар материал бүрдүүлэх вэ
Урьдчилгаагүй ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй өргөдлийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар авч эхлээд байна. Эхний ээлжийн буюу агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугч иргэдНийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар заавал өөрийн биеэр очиж өргөдлөө өгнө. Тэгвэл урьдчилгаагүй, ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд ямар материал бүрдүүлж, ямар шаардлага хангасан байх ёстой вэ.
-
5 July
Гар дээрээс ил задгай худалдаалж байгаа утсан загас, загасан бүтээгдэхүүнээс болгоомжил
Загасыг утах үед хавдар үүсгэгч бодис үүсдэг гэж үздэг. Харьцангуй аюул багатай технологи нь утаанд утах ба утаа гаргах түүхий эдээр хус, царс зэрэг модны тайрдасыг ашигладаг бөгөөд мэргэжилтэнгүүд утахдаа ямар мод ашигласан болохыг ялгаж чаддаг. Жинхэнэ модны утаанд утсан уу, эсвэл “шингэн утаа” гэх мэт химийн бодис ашиглаж утсан уу гэдгийг хэрэглэгчид амтаар нь ялгах боломжгүй байдаг. Олон оронд …
-
5 July
Жингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга
Эрүүл хооллож жингээ барьж байгаа хүмүүст давсны хэрэглээг хязгаарлах нь маш чухал. Огт давсгүй, тосгүй хоолыг зөв цагаар идэхэд хүн хүний онцлогоос хамааран 7 хоногт 5 кг хүртэл турах боломжтой. Тиймээс давстай холбоотой дараах зөвлөгөөг хүргэж байна. Давс нь шаардлагатай хүнс боловч хэрэглээг нь зохистой хэмжээнд тохируулах учиртай. Өдөрт 3г-аас илүү давс хэрэглэж болохгүй. Энэ нь нэг цайны халбагатай тэнцэнэ. Гэтэл …
-
5 July
Налайх дүүргийн 15 айлын хашаанд газрын цөмрөлт үүсчээ
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Онцгой комиссын ажлын хэсэг Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарлагийн гудамжны айлуудын хашаанд нуранга, газрын цөмрөлт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Ажлын хэсэгт нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын дарга хурандаа Н.Уламбаяр, Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг болон бусад албаны хүмүүс …
-
5 July
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, мөрний усанд орохгүй байхыг зөвлөлөө
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс авсан мэдээгээр ойрын өдрүүдэд хэт халж, өдөртөө 30-35 хэмд хүрч зарим өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Иймд иргэд Үндэсний их баяр наадмын өдрүүдээр амарч, зугаалахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хуурайшилт ихтэй газар ил гал гаргахүй байх, согтууруулах ундаа ууж хэрэглэсэн …
-
5 July
Н.Дуламсүрэн: Манай улсад 13484 хятад иргэн ажиллаж, амьдарч байна
Гадаадын иргэн, харьяатын газраас шалгалт хийж виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын 30 орны 950 иргэнийг тогтоож, үүнээс 21 орны 261 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж бусад иргэдэд торгуулийн арга хэмжээ авчээ. Албадан гаргагдсан гадаадын иргэдийн дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Н. Дуламсүрэнтэй ярилцлаа.-21 ОРНЫ 261 ИРГЭНИЙГ АЛБАДАН …
-
5 July
Ахмадын сан байгуулж ажиллуулах журмыг баталлаа
Ахмадын Сан нь тэтгэвэрт гарсан болон одоо ажиллаж байгаа ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлш олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх, Цагаан сар зэрэг баяраар хүндэтгэл үзүүлэх, хашаа байшин барих, засварлах, эмчилгээ, эм тарианы зардалд зориулж мөнгөн тусламж олгох, ахмадуудын дунд соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэргийг санхүүжүүлэх юм. Аж ахуйн нэгж, төсөвт …
-
5 July
Ус түгээх газруудын наадмаар ажиллах цагийн хуваарь
Ирэх нэгдэх өдрөөс эхлэн Монголын үндэсний баяр наадмын өдрүүд тохиох ба энэ үеэр ажиллах ус түгээх газруудын хуваарийг Ус сувгийн удирдах газраас батлан гаргасан байна.
-
5 July
Орон нутгийн хэрэглэгчид цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдана
Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа. Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана гэж тооцоолсон байна. Тухайн хэрэглэгч …
-
5 July
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчино
Засгийн газрын хуралдаанаар “Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт, хүндэтгэл үзүүлэх журам”, “Ахмадын сан байгуулах журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих журам”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санг удирдах, ашиглах журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг тус тус хэлэлцэн баталлаа. Журмын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэл, аймгийн төвийн нийтийн …
-
5 July
Засгийн газар БНХАУ-ын Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нэхэмжлэлтэй арбитрын маргаанд ялалт байгууллаа
Монгол Улсын Засгийн газар “Төмөртэйн хүдэр” ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгууллаа. Маргааны нэхэмжлэлийг 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Гаагийн олон улсын арбитрын шүүхэд гаргасан бөгөөд арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2017 …
-
5 July
Хоёр дахь санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан СЕХ-ноос УРИАЛГА гаргалаа
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан иргэд сонгогчдод хандаж Уриалга гаргалаа. УРИАЛГА Монгол Улсын иргэд, сонгогчид оо ! Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, шат шатны сонгуулийн байгууллагууд Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн ээлжит сонгуулийг 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулж явууллаа. …
-
5 July
Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэрийг гаргалаа. -Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн …
-
5 July
Долоодугаар сарын 10-ны Даваа гарагийг Амралтын өдөр болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2017 оны 07 дугаар сарын 10-ны даваа гарагийн ажлын өдрийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гарагийн амралтын өдөрт шилжүүлэв. Өөрөөр хэлбэл 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гараг ажлын өдөр байхаар Засгийн газар шийдвэрлэлээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл