Нийгэм

December, 2016

  • 13 December

    Галын аюулаас 50 иргэнийг аварчээ

    Энэ сарын 11-ний өглөө 09:58 минутанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 32 байранд гал гарсан дуудлага иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 63 дүгээр ангийн Т.Мөнхтөр ахлагчтай дөрөвдүгээр салааны бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг унтраан, утаанд хордож угаартсан иргэдэд анхны тусламж үзүүлж, Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Аврах анги 20 минутанд галыг бүрэн унтрааж, 50 иргэнийг галын аюулаас аварсан …

  • 13 December

    С.Баярцогтын оффшорыг Швейцараас шалгаж байгааг Mонголын төрийн дээд өндөрлөгөөс зогсоох гэж оролджээ

    Зохион байгуулалттай гэмт хэргийг ажиглагч байгууллагын урилгаар Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Туяацэцэг, шударга ёсны төлөө хууль бус үйлдэл, гаж ёсны эсрэг цогтой тэмцэгч ард түмэндээ хайрлагдаж ирсэн “цэнхэр үст” бүсгүй Цэрэн нарын зорьсон үйлс бүтэмжтэй болж, хуульчид, өмгөөлөгч, сэтгүүлч нартай удаа дараагийн харилцан уулзалтууд хийж, ямартаа ч эхний ээлжинд Швейцар улсын прокурорын газарт иргэн С. Баярцогтын эсрэг албан …

  • 13 December

    Засгийн газарт ойн тооллогын тайланг хүлээлгэн өглөө

    Монгол Улс ойн тооллогоо 40 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулж, дүнг гаргажээ. Уг ойн тооллогын тайланг Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болж, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нээж үг хэлэв. Салбарын сайдын хэлснээр, Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэж, UN-REDD хөтөлбөрийн түнш орон, 2012 онд REDD+ хөтөлбөрт хамрагдаж Монгол орны ойн …

  • 13 December

    Хүүхэд багачуудад зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал номын нээлт боллоо

      Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас хоёр дахь жилдээ оюутан, сурагчдад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлтийн ёслолын ажиллагаа БСШУСЯ-нд боллоо. Цуврал бүтээлийн нээлтэд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл,Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал, Нийслэлийн боловсролын газрын дарга Н.Гантулга, Монголын үндэсний номын сан, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын …

  • 13 December

    Олон улсын хуваарьт өнгөрөлтийн нислэг нэмэгдлээ

    ОХУ-ын “АЗУР ЭЙР”ХХК 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэх Монгол Улсын агаарын зайд олон улсын өнгөрөлтийн нислэг үйлдэж эхэллээ. 2016-2017 оны өвлийн улирлын хуваарьт өнгөрөлтийн нислэг үйлдэх хүсэлтээ ирүүлэн ИНЕГ-аас холбогдох зөвшөөрөл авсан тус компани Москва-Cанья-Москва чиглэлд долоо хоногт 4 удаагийн давтамжтайгаар нийт 192 нислэг үйлдэх юм байна.

  • 13 December

    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн зүтгүүр гол зам дээр тээвэрлэлт хийнэ

    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хороо хуралдаж, тус хуралдаанаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн “СКD4B” зүтгүүрээр гол зам дээр тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргалаа. Энэхүү хуралдаанаар Улаанбаатар төмөр замын 2017 оны тээвэрлэлтийн төлөвлөгөөг батлаж, улс орны эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөлөөлөл, нийт эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан ирэх оны тээвэрлэлтийн хэмжээг төлөвлөн хэлэлцжээ. …

  • 13 December

    Хууль сахиулахын их сургууль дэргэдээ 200 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “ХСИС-ийн дэргэд 200 хүүхдийн цэцэрлэг байгуулах асуудлыг шийдвэрлүүлнэ” гэж ХСИС-ийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцох үедээ мэдэгдэж байсан юм. Энэ санал, санаачилга ажил хэрэг болж, Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн салбар ХСИС-ийн дэргэдэх 200 хүүхдийн цэцэрлэг …

  • 13 December

    Амьдрал бэлэглэх 75 хувь

    Төрөлхийн зүрхний гажигтай охиндоо Солонгост мэс засал хийлгэхээр сүүлийн хоёр жил хөөцөлдөж байгаа найз бүсгүй маань хэрэг болгон намайг зорьж ирлээ. Өвчин зовлон, айдас түгшүүр, байхгүйн гачланд нэрвэгдсэн хөөрхий бүсгүй өнгөрсөн хугацаанд Солонгос эмч нарын нэхэж байгаа 100 гаруй мянган ам долларыг цуглуулах гэж хэр чадлаараа зүтгэснийг би мэднэ. Хороо, хорины даргаас эхлээд УИХ-ын гишүүнд хүртэл хандан өргөдөл бичиж, төрийн бус байгууллагуудын үүдийг …

  • 13 December

    УИХ-ын гишүүд “Үдийн цай”-ны чанартай газар дээр нь очиж танилцав

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар  2016 оны 12-р сарын 12-ны өдөр  нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулиудаар орж “Үдийн цай” хөтөлбөрийн чанар, хүртээмж ямар байгаатай танилцсан. Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу эхлээд нийслэлийн тавдугаар сургуульд ажиллав. Уг сургуулийн гал тогоо зориулалтын бус, дээр нь халуун хоол үйлдвэрлэх орчин нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангахгүй учир сурагчдад өгдөг үдийн …

  • 13 December

    Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхаарууллаа

    2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдсэн нийт 739 зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн осол, хэргийн улмаас 98 хүний амь нас хохирч, 179 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 27978 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Тоон …

  • 13 December

    Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт эхэллээ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт шалгалтын ажлыг нийслэлийн Онцгой байдлын газраас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд  зохион байгуулна. Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар батлагдсан …

  • 13 December

    “Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо

    Монголын хөлбөмбөгийн шилдэгийн шилдэгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өчигдөр “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд боллоо. Хоёр дахь жилдээ зохиогдож буй “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа зургаан номинацийн эзнийг тодруулсан байна. Номинаци бүр дээр хамгийн өндөр санал авсан шилдэг гурван оролцогч болон “Бэлгэдлийн 11” тоглогчийг тодруулжээ. Ёслолын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцож, шагнал гардуулав. 2016 оны …

  • 12 December

    Ногоон зээлийн сан байгуулахад хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаль орчин, ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын банкны холбоотой хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй нийслэлийн захиргааны байгууллагын удирдлагууд, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат болон удирдах зөвлөлийн гишүүд оролцов. Уулзалтын үеэр Монголын банкны …

  • 12 December

    Нийслэлийн засаг дарга албан даалгавар гаргалаа

    Нийслэлийн бүх шатны байгууллагуудад сахилга, дэг журмыг сайжруулж, хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг дарга албан даалгавар гарсан байна. Уг албан даалгаврыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр өнөөдөр танилцууллаа. Хотын даргын албан даалгаварт нийслэлийн төсөвт байгууллагууд шинэ жилийн болон бусад баярын арга хэмжээг зохион байгуулахдаа төсвийн хөрөнгө зарцуулахгүй байх, Өвөлжилтийн явцад гарч болзошгүй бусад …

  • 12 December

    Эрүүл ажлын байртай шилдэг байгууллага шалгаруулна

    Тасралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл ажлын байр“ удирдамжийг хэрэгжүүлэгч нийслэлийн шилдэг байгууллагыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шалгаруулах гэж байна. Хамрах хүрээ: Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлагууд, 9 Дүүргийн Засаг даргын тамгын газар Материалд тавигдах шаардлага: Эрүүл ажлын байр удирдамжийн дагуу хийсэн …