Олон улсын Хүний эрхийн өдрийг угтан “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, Монголын Эмнести Интернэшнл, “Дахин төлөвлөлт-Иргэний оролцоо” эвсэл хамтран тус клубийн сэтгүүлчдийн дунд “Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдааныг 12 дугаар сарын 01-нээс 10-ны өдөр зарласан. Тус бүтээлийн дүн гарч, өнөөдөр сэтгүүлчдэд шагнал гардууллаа. Тэргүүн байранд: “Зууны мэдээ” сонины Эрэн сурвалжилга, шуурхай мэдээний албаны дарга, …
Нийгэм
December, 2023
-
14 December
Засгийн газраас Архангай аймагт 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэжээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин П.Чулуунтамирын хот айлаар орж, өвөлжилт болоод малчдын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг танилцууллаа. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт энэ жил өвөлжилт хүндрэл багатай байгаа …
-
14 December
“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Улаанбаатар хот дахь асрамж халамжийн төвийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг таниулах, хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг өнөөдөр /2023.12.14/ “Өнөр бүл” хүүхдийн төвд зохион байгуулж байна. “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг Эрүүл Мэндийн Яам, Монголын шүдний Ерөнхий эмч нарын Талст Холбоо, Нийслэлийн Гэр бүл, …
-
14 December
Нүүрсний хулгайг хэлэлцэх үед тогтворгүй байдал үүсгэх гэсэн үйлдэл байж болзошгүйг шуурхай тогтоох ТЕГ болон Оросын тусгай албадын хамтарсан ажлын хэсгийг байгуулжээ
Шатахууны хомсдол, цахилгааны асуудал гээд сүүлийн өдрүүдэд улс орны хэмжээний томоохон асуудлууд үүсээд байна. Байдал энэ хэвээрээ үргэлжилвэл улс орны хэмжээнд томоохон хохирол амсах эрсдэл үүсээд байгаа юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр асуудлыг шийдэх, үүний цаана гадна дотны ямар нэгэн зорилготой явуулга байгаа эсэхийг шалгах томоохон ажлын хэсэг байгуулж байгаа аж. Тодруулбал, Нүүрсний сонсгол, 49 хувийн шүүхийн шийдвэр, …
-
14 December
Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг сургагч багшаар бэлтгэлээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан “Иргэдэд гэр бүлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийн бүтэц агуулга” тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд харьяа 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг тухайн орон нутагтаа гэр бүлийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэх сургалтыг Мэдээлэл, технологийн үндэсний парк-д зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь 12-р сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Сургагч багшаар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд цаашид …
-
13 December
ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй
ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр цаашид үргэлжлүүлэн ажиллана. Үүнд Засгийн газар шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.
-
13 December
Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулж олгоно
Засгийн газрын хуралдаанаар малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэлээ. Тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123.0 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн …
-
13 December
Мал, махны хөдөө аж ахуйн биржийн арилжааг эхлүүлнэ
“Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 233 дугаар тогтоолын хэрэгжилтийг танилцууллаа. Уг тогтоол нь макро эдийн засгийг тогтворжуулж, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны үр ашгийг дэмжихэд чиглэсэн өргөн хүрээний олон асуудлыг багтаасан. Танилцуулгатай холбогдуулан төрөөс олгодог зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулах; байгаль орчны үнэлгээ шаардах үйлдвэр, үйлчилгээний төрлийг тодорхой …
-
13 December
Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоно
Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр боллоо. Зээлийн хугацааг 24 сар, хүүг нь жилийн зургаан хувь, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсын төсвөөс олгох татаасыг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан жилийн 13 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, батлагдсан төсөвт багтаан олгох, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа. Мөн бэлтгэж нөөцлөх махны …
-
13 December
ЦЕГ: “Шатахуун түгээх станцын түгээгчийн биед халдсан” гэх хэргийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 15 минутад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станц дээр “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйн зүгээс шатахуун дуусаж байгаа тул түгээлтээ зогсоож байгаа талаар дараалал үүсгэн зогсож байсан иргэдэд мэдээлэл хүргэхэд …
-
13 December
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ажилчдад 200 хувийн цалингийн урамшуулал олгохоор боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн зургадугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Савельевтай уулзаж “Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам”-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколд гарын үсэг зурсан. Ингэснээр 30 жилийн турш ужгирсан МОН П1, П2 зээлийн их өрийг эцэслэн шийдэж, дүрмийн санг 167 тэрбумаар нэмэгдүүлсэн билээ. Түүнчлэн тус …
-
12 December
Б.Лхагвасүрэн: 2030 он гэхэд ногоон зээлийн багцыг нийт зээлийн 10 хувьд хүргэх зорилго тавьсан
“Уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь” бодлогын хэлэлцүүлэг Монголбанкинд эхэллээ. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцон, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн зөрүүг тэглэх амлалтын ахиц, Тогтвортой хөгжлийн болон ногоон орон сууцны санхүүжилт, ногоон хөгжлийн бодлого, нүүрстөрөгчийн татварын олон улсын туршлагын талаар хэлэлцэж байна. Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж температур …
-
12 December
Б.Эрдэнэцэцэг: Өмнөговь аймаг 2024 оныг Хүүхэд хөгжил, хамгааллын жил болгон зарласан
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлийн бодлогын шинэчлэл, хэрэгжилтийг хангах хүрээнд “Удирдах ажилтны манлайлал, чадавхыг бэхжүүлэх нь” арга зүйн хэлэлцүүлгийг салбарын удирдлагуудын дунд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, харьяа байгууллагуудын удирдлагууд оролцон хүүхэд, гэр бүлийн бодлогын шинэчлэл, хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, хүүхэд, гэр бүлийн хөгжил, …
-
12 December
Х.Нямбаатар:Ирэх онд Сэлбэ, Баянхошуу дэд төвд 18 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон бусад холбогдох албаныхан байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагынхантай уулзлаа. Энэ хүрээнд байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, гарц, шийдлийн талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар …
-
11 December
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулган зохион байгуулагдаж байна
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Азийн хөгжлийн банктай хамтран “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулганыг 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү чуулганд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг болон бусад 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн хүүхэд, гэр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл