Нийгэм

January, 2017

  • 17 January

    НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гарагт болно

    НӨАТ-ын урамшууллын 19дахь удаагийн сугалааны тохирол 2017оны01-р сарын22-ны ням гаригт явагдах бөгөөд иргэн та 2016 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 01сарын21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм. Төлбөрийн баримтын мэдээллээ цахим системийн 2017 оны баримт бүртгүүлэх цэсэнд бүртгүүлснээр НӨАТ-ын …

  • 17 January

    Чанар, стандартын шаардлага хангахгүй архи худалдаанд байсаар байгааг анхааруулья

    Нийслэлийн шуурхай хуралдаанаар хордсон таван иргэний асуудлыг хэлэлцсэн. Урьдчилсан байдлаар тэдгээр иргэдийг архинд хордсон байж болзошгүй хэмээн үзэж байгаа. Гэхдээ дүгнэлт эцсийн байдлаар гаргаагүй бөгөөд өнөөдөртөө багтаж гарна гэдгийг албаны хүн мэдэгдэж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан улсын 247 байцаагч, албан хаагч архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулсан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архи, согтууруулах …

  • 17 January

    Аж ахуй нэгж, байгууллагуудыг орчны цасаа цэвэрлэхийг уриалж байна

    Өнгөрсөн шөнө цас орсны улмаас нийслэлийн зарим зам, талбайд хальтиргаа үүсэх нөхцөл бүрдээд байна. Иймд дүүргийн аж ахуй нэгж, байгууллагууд цас хатуурч, дагтаршихаас өмнө хуваарьт газартаа цэвэрлэгээ хийж, хальтиргаа үүсэхээс сэргийлж ажиллахыг анхааруулж байна. Хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуй нэгж байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын 2.2-р зүйл, 63-р тогтоолд заасны дагуу тухайн байгууллага, иргэн өөрийн хариуцсан 50 метр хүртэлх …

  • 17 January

    129 хорооны айл өрхүүд шөнийн тарифаа 100 хувь хөнгөлүүлнэ

    УБЦТС ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх шийдвэрийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс холбогдох журам, тогтоолын хүрээнд хэрэгжүүлж байна. “Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос хөнгөлөлт үзүүлэх хугацаа, …

  • 17 January

    Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс ажлаа тайлагналаа

    Дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2017 оны 01 сарын 16-ны өдөр Соёлын ордонд иргэд, олон нийтэд бүтэн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Цагдаагийн хэлтсийн тайлан, мэдээллийн өдөрлөгт дүүргийн ГХУСЗЗ-ийн дарга, ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр, УБХЦГ-ын Хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Очбадрах,Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын орлогч прокурор, хуульцаазын …

  • 17 January

    Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах иргэдэд

    Татвар төлөгч иргэн та хувь хүний орлогын албан татвар  төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, өөрийн амьдран суудаг харьяа татварын албанд 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ.   Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтэдлэх анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр …

  • 17 January

    Архи, согтууруулах ундаа болон спиртийн найрлагатай хүнсний бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

    Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хордож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэний улмаас нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр нарын гишүүдтэй ажлын хэсэг  байгуулагдан ажиллаж …

  • 17 January

    Сурагчдын амралтыг энэ сарын 30-ныг хүртэл сунгалаа

    Ханиад томууны дэгдэлт их байгаа энэ үед Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Дөнгөж сая БСШУЯ-ны байранд БСШУЯ-ны  Бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Мөнхбаатар:Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ирэх 7 хоногт цаг агаар эрс хүйтрэхийг анхааруулсан. Мөн ханиад томууны тархалт их байгаа зэргийг харгалзан БСШУС-ын сайдын тушаал гарч 1 дүгээр сарын 30-ныг хүртэл …

  • 17 January

    5 хүн архинд хордсонтой холбогдуулан цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

    Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 хүн нас барсан талаарх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, шалгаж байна. Урьдчилсан байдлаар мэргэжлийн байгууллагууд архи, согтууруулах ундаанаас хордсон байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлэн шалгалтыг явуулж байна. Иймд ИРГЭД та бүхэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гартал архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

  • 17 January

    Гепатитын чиглэлээр хийж буй ажлууд олон улсад туршлага болж байна

    Дэлхийн Гепатитын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Чарльз Горе өнөөдөр Эрүүл мэндийн сайдад бараалхаж, вируст гепатитын эмчилгээний талаар санал солилцлоо. Тэрээр хэлэхдээ, Монгол Улс вируст гепатитын тархалт өндөр, түүнийхээ хэрээр хийж байгаа ажил нь их байна. Дэлхийн олон орон энэ тал дээр юу хийхээ мэдэхгүй байгаа. Монгол Улс сүүлийн жил гепатитын вирусын эсрэг маш их хөрөнгө оруулалт хийлээ. Засгийн газраас ихээхэн анхаарч, …

  • 17 January

    Хүүхдийн 30 ортой тасаг нээлээ

    Улаанбаатар хотод амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл Мэндийн сайд А.Цогцэцэгийн 2016 оны А 13 тушаалын дагуу УХТЭ-ийн хүүхдийн тасгийн орыг нэмэгдүүлэх ажил хийгдлээ. УХТЭ-ийн Уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгон нэмэлтээр 30 ор нэмж гарган 2017 оны 01 сарын 12-ноосүйл ажиллагаагаа эхлүүллээ. ЭМЯ-наас ажиллах эмч, сувилагч нарын орон тоог шийдвэрлэж өгсөн бөгөөд хүүхдийн …

  • 17 January

    5 иргэн хордож нас барсан хэрэг гарав

    Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хордож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэний улмаас нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж, ажлын хэсэг байгуулсан байна. Уг ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан ахалж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга …

  • 16 January

    Хөдөө, орон нутагт анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16, 17-ны өдөр ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээг гаргасан байна. Иймд: -Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон …

  • 16 January

    Өнгөрсөн онд гадаадын иргэнд 5 хүүхэд үрчлэгджээ

    Гадаадын иргэн, харьяатын газраас 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017 онд дэвшүүлж буй зорилтын талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Харьяатын газрын дарга Б.Хатантуул, Виз зөвшөөрлийн газрын дарга Ч. Нармандах, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх нар оролцов. Гадаадын иргэн, харьяатын газар 2016 онд Виз 21251, Визийн зөвшөөрөл 21305, Хувийн урилга 444 олгосон …

  • 16 January

    Дөрвөн хүн шатаасан хэрэгтэй холбоотой шинэ баримт дэлгэлээ

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн шүүх хурал 2016 оны 12-р сарын 27 нд болж шүүгдэгч Б.Содномдаржааг захиалгаар, санаатайгаар, бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргасан. Харин шүүгдэгч Т.Чимэгээг бүлэглэн шунахайн …