Нийгэм

September, 2016

  • 13 September

    ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Милослав Сташекийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Милослав Сташекийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол-Чехийн ЗГХК зэрэг өргөн хүрээний асуудлаар дэд сайд нар санал солилцов. Чехийн Гадаад хэргийн дэд сайд М.Сташек шинээр байгуулагдсан Монголын Засгийн газартай хамтран ажиллахдаа баяртай буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааны төслүүдэд онцгойлон анхаарч ажиллахаа нотлов. …

  • 13 September

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фан Дан Дуонгийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фан Дан Дуонгийн хүсэлтээр түүнийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр тал Монгол, Вьетнамын харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр ярилцав. Вьетнам Улсад монголын мах, махан бүтээгдэхүүн, Монгол Улсад вьетнамын эмийн ургамлын бүтээгдэхүүн, …

  • 13 September

    Баянзүрх дүүргийн 9000 гаруй хүүхдийг сургалтанд хамруулжээ

    Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Амгалан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын Орлогч Т.Баясах  болон бусад албаныхан оролцлоо. Тэрбээр дүүргийн хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэнд, амар тайван байдал, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд 15 жил хамтарч ажилласан төслийн хамт олонд талархал илэрхийлсэн юм. Амгалан Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр …

  • 12 September

    Улаанбаатар хотын захирагч С.Батболд БНЧУ-ын гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн яамны орлогч сайд Милослав Сташектай уулзлаа. Уулзалтын эхэнд хотын дарга С.Батболд Чех улсын гадаад хэргийн дэд сайд болон төлөөлөгчдийг тавтай морилохыг хүсээд Чех, Монгол хоёр улс олон жилийн хамтын ажиллагаатайг онцлон тэмдэглэсэн юм. Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн яамны орлогч сайд Милослав Сташек “Миний …

  • 12 September

    Нийт ажиллагчдын 9.8 хувь нь 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай

    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны 2 дугаар улиралд нийт 37.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 576.5 мянган ажиллагчид хамрагдсан байна. Эдгээр ажиллагчдын 28.1 мянга буюу 4.9 хувь нь 192.0 мян.төг хүртэлх цалинтай, 57.9 мянга буюу 10.1 хувь нь 192.0-300.0 мян.төг цалинтай, 100.8 мянга буюу 17.5 хувь нь 300,000-500,000 төг цалинтай, 205.7 …

  • 12 September

    “Итгэл найдвар боломж-Улаанбаатар-2016” марафон гүйлтэнд онцгой байдлын албаны тамирчид оролцож хоёрдугаар байр эзэлжээ

    “Ахиллис” ОУБ, Ариг банкнаас хамтран зохион байгуулсан “Итгэл найдвар боломж-Улаанбаатар-2016” марафон хандивын гүйлтийн уралдаан өнгөрөгч бямба, ням гарагт нийслэл хотноо боллоо.Нийт 320 байгууллагын 3000 гаруй тамирчин хурд хүчээ сорьсон тус уралдаанд Онцгой байдлын байгууллагаас 25 тамирчин оролцож багаараа хоёрдугаар байр эзэлсэн байна. Дасгалжуулагчаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн салаан захирагч, ахлах дэслэгч Э.Ууганбаяр ажилласан …

  • 12 September

    Г.Мөнхбаяр сайд БНЧУ-ын Гадаад хэргийн орлогч сайд, бизнесийнхний төлөөлөлтэй уулзлаа

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн орлогч сайд Милослав Сташек, манай улс дахь БНЧУ-ын ЭСЯ, Эдийн засгийн танхим, Чех, Монголын  Худалдааны танхимын төлөөлөлтэй уулзлаа. Энэ уулзалтад Чехийн нийт 12 компанийн төлөөлөл оролцсон. Тэд бүгд Монголын зах зээлд нэвтэрье гэж байна. Нэвтрээд ажиллаж байгаа нь барилгын салбарт, барилгын материалын үйлдвэрлэл, …

  • 12 September

    Албан байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулахыг нийслэлээс дэмжин ажиллана

    Нийслэлийн удирдах ажилтнуудын  ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийсэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Засгийн газрын тогоолын дагуу нийслэлийн агентлагуудын бүтэц, орон тоог баталсан захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан байна. Тус захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн нийслэлийн өмч хөрөнгийн бүртгэлийн ажлыг тодорхой болгож улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл …

  • 12 September

    Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурчээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын 2016 оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 7-ны өдрийн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд мэдээлэл хүргэлээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатарын мэдээлснээр 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 он 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 12 …

  • 12 September

    Зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт шалгалт хийжээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын шинээр томилогдсон дарга нарыг  Тамгын газрын нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Мандахын Дэлгэрэх,  Нийслэлийн Боловсролын газрын даргаар Жигжидсүрэнгийн Гантулга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Чулуунбаатарын Однасан, Нийслэлийн Газрын албаны даргаар Энэбишийн Болорчулуун, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар Мягмаржавын Ганбаатар, …

  • 12 September

    Чанаргүй зээлийн хэмжээ өсчээ

    Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр ээлжит мэдээлэлээ хийлээ. Энэ оны эхний найман сарын байдлаар улсын эдийн засаг болоод ажилгүй иргэдийн тоо, ажиллагсадын тоо болон чанаргүй зээлийн хувь хэмжээ хэр байгаа талаар тайлагналаа. Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны наймдугаар сард өмнөх оны эцсийнхээс 1.2 хувиар өсч, өмнөх сарынхаас 1.0 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний …

  • 12 September

    Зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт шалгалт хийж, зөрчил арилгуулжээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын шинээр томилогдсон дарга нарыг  Тамгын газрын нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Мандахын Дэлгэрэх,  Нийслэлийн Боловсролын газрын даргаар Жигжидсүрэнгийн Гантулга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Чулуунбаатарын Однасан, Нийслэлийн Газрын албаны даргаар Энэбишийн Болорчулуун, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар Мягмаржавын Ганбаатар, …

  • 12 September

    Самрыг 9-р сарын 10-наас түүж эхлэх БОАЖ-ын сайдын тушаал хэрэгжиж эхэллээ

    Энэ жил самрын болц эрт гүйцсэн учраас  холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаа дүгнэлтийг үндэслэн  хуш модны  самрыг  9 дүгээр сарын 10-наас түүж бэлтгэх БОАЖ-ын сайдын 2016 оны есдүгээр сарын 1-ний А/24 тоот  тушаал гаран хэрэгжиж эхэллээ. Самар түүж бэлтгэх эрхийг яаж авах вэ?   Ойн дагалт баялагийг хамгаалах, зохистой ашиглах чиглэлийн эрх бүхий мэргэжлийн байгууллага болон ойн нөхөрлөл эзэмшлийнхээ талбайгаас хуш модны …

  • 12 September

    Д.Мөнхтөрийг ажлаас чөлөөлсөн шалтгаан

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагваа томилсон билээ. Энд шүүхийн шийдвэр гэх тодотгосон үгс байгааг анзаарсан байх. Энэхүү үгс нь Д.Мөнхтөртэй огт хамааралгүй. Харин Б.Лхагвад хамаарагдах үгс юм. Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам …

  • 12 September

    Бүх нийтийн марафоны үеэр нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс иргэдэд зөвлөгөө өгөв

    Жил бүр Achilles Mongolia төрийн бус байгууллагаас санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Итгэл, найдвар боломж” нэртэй Бүх нийтийн марафоныг зохион байгуулдаг. Энэ жил Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дэмжин оролцож, тус марафон гүйлтийн үеэр 150-аад хүнд эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө өгсөн юм. Нийтийн эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг НЭМХ-ийн хамт олонд марафон зохион байгуулагчдын зүгээс талархал дэвшүүлжээ.