Нийгэм

January, 2024

  • 8 January

    С.Билэгсайхан:Төрийн өндөр албан тушаалтан хулгай хийвэл эх орноосоо урвасанд тооцно гэсэн заалт Үндсэн хуульд оруулах ёстой байж гэж боддог

    Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхантай ярилцлаа. -Ардчилсан Үндсэн хуулийг батлах үеийн Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байснаас ярилцлагаа эхэлье? -Монголчууд хар гэртээ хаан, бор гэртээ богд болсон үе л дээ. Зөвлөлтийн эрхшээлээс гарсан. Тэр үед манай улсын төсвийн 80 хувийг ЗХУ татаасаар өгдөг байсан. 1990 онд манай улс ардчилал руу …

  • 8 January

    АШУҮИС-ийн хоёр багш Япон улсад докторантурт суралцахаар боллоо

    Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Япон улсын Жичи анагаах ухааны их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Зүрх судлалын тэнхимийн багш Н.Бат-Эрдэнэ,  Био-Анагаахын хүрээлэнгийн судлаач Т. Сувд нар Жичи анагаах ухааны сургуулиас зарлагдсан төгсөлтийн сургалтын сонгон шалгаруулалтад тэнцэж, Япон улсад докторантурт суралцахаар боллоо.  Тэтгэлэгт хамрагдаж, Япон Улсыг зорихоор болсон багш, судлаачдыг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж  хүлээн авч …

  • 8 January

    Зочид буудалд мөрийтэй тоглосон “Г” нарын 10 хүнд тус бүр 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ

    Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт  29,115 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 202 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 93, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Өмчлөх эрхийн эсрэг 64, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй …

  • 8 January

    Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрүүдэд 136 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 59, Өмчлөх эрхийн эсрэг 52, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Хүний бэлгийн …

  • 8 January

    Автомашины азын дугаарыг бусадтай хамтран борлуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрүүдэд 136 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “М” ХХК-д худалдааны төлөөлөгч Н.Д-тэй хамтран, тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэдэд “аз”-ын болон сонирхол татахуйц …

  • 8 January

    Зөвшөөрөлгүйгээр хур хог үүсгэж буй байршилд камержуулалтыг сайжруулна

    Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд барилгын болон бусад хог хаягдлыг зөвшөөрөлгүй газарт төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа аж. Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сэлбэ голын үерийн далан орчимд үүссэн хур хог хаягдлын цэг юм. Зөвшөөрөлгүйгээр хог хаягдал хаяж буй …

  • 8 January

    Сэлбэ голд зөвшөөрөлгүй хөрсний ус цутгасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр холбогдох албаныхны хамт Сүхбаатар дүүрэгт Сэлбэ гол дагуу ажиллалаа. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Натурын гүүрний орчимд байрлах Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын шугамаар хоёр аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй хөрсний ус дамжуулж, Сэлбэ гол руу цутгасан зөрчил гаргажээ. Иймд Нийслэлийн Байгаль орчны …

  • 8 January

    “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Welcome to Mongolia болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр  “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг энэ оны 4 дүгээр сарыг дуустал зөвхөн БНСУ-ын жуулчдад чиглэн хэрэгжүүлж эхэллээ. БНСУ-ын зах зээлд ажилладаг “Хадат тур”компани 2024 оны эхний жуулчдаа хүлээн авсан ба энэ …

  • 6 January

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгуулж байна

    Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр (2024.01.06) Төрийн ордны “Их Монгол” танхимд эхэллээ. Тэмцээнийг орон даяар нээлттэй зарлаж, анхан болон хагас шигшээ, шигшээ гэсэн гурван үе шаттай явуулж ирсэн  уламжлалтай  бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа уг тэмцээнийг анх санаачилж, тухайн …

  • 5 January

    ЦЕГ:Угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Дарь-Эхэд байрлах гэртээ 7 хүн угаартсан байна” гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад 19-44 насны 5 хүн, 1 настай, 8 настай эмэгтэй хүүхдүүд урьдчилсан байдлаар угаартсан байсныг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн өдрийн 06 цагийн үед “Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны дугаар …

  • 5 January

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн сул коксжих (хийн нүүрс) нүүрс арилжлаа. Арилжаанд 2 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 86.4 ам.доллароос эхлэн дуудаж 98.9 ам.долларт хэлцэл хийгдэв. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны анхны арилжаагаа амжилттай хийж, 12.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128 мянган …

  • 5 January

    Нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна

    Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Тарвагатай, Эрээний нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20 см-ээс их. Баян-Өлгийн Сагсай, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Өндөрхангай, Тэс, Давст, Ховдын Алтай, Завханы Тэс, Баянтэс, …

  • 5 January

    ЗТХЯ: Орон нутгийн тийзийн үнийг 2 дахин хямдруулж, 8 аймаг руу долоо хоногт 2-3 удаа нислэг үйлдэхээр боллоо

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Өнгөрсөн 2023 онд манай улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлсэн. Тэгвэл аялал жуулчлалыг сэргээх ажлын хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээж, найман аймаг руу долоо …

  • 5 January

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 794 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 25-наас 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 41 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …

  • 5 January

    УОК-ын Шуурхай штаб:Зудын эрсдэлийг даван туулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна

    УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг мэргэжил, аргазүйгээр ханган ажиллаж байна. Энэ хүрээнд 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдал болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Мөн Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, зудын эрсдэлийг даван туулах …