Нийгэм

July, 2016

  • 20 July

    Тарваган тахлын вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдана

    ЗӨСҮТөв нь өчигдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулах юм. Энэхүү вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа очиж хийлгэнэ үү. ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг аж. Ази, Африк, Өмнөд Америкийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж байгаа нь …

  • 20 July

    Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт энэ сарын 28 хүртэл явагдана

    ЗӨСҮТөв нь өчигдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулах юм. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад  идэвхтэй хамрагдахыг МХЕГ-аас анхааруулж байна.

  • 20 July

    Голын уснаас дахин хоёр иргэний амь насыг аварлаа

    Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 12:00-20:30 цагийн хооронд Орхон голын эрэг дагуу усны ослоос урьдчилан сэргийлэх ээлжит эргүүлийг хийлээ. Тус хугацаанд хоёр иргэн согтуугаар усанд орж байгаад хөл алдан  живж, гол даган урсаж байсныг эрэн хайх аврах ангийн усчин аврагчид аврах ажиллагаа явуулан, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, Цагдаагийн газарт …

  • 20 July

    Отгонтэнгэр хайрханы тахилга энэ сарын 22-нд болно

    Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Монгол түмний буян заяа, цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолыг Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа хийхээр болсон билээ. Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан …

  • 20 July

    Цахим үнэмлэхээ үрэгдүүлсэн бол нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр захиалж болно

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудаас иргэд  нийслэлийн нутгийн Захиргааны байгууллагуудын 316, Засгийн газрын харъяа, Яам болон агентлагуудын 77 үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарт Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас гадаад паспорт захиалах, иргэний цахим үнэмлэх захиалах зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа юм. Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас мэдээлж байгаагаар нийслэлийн иргэд үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг …

  • 20 July

    С.Молор-Эрдэнэ хуурамч, худлаа философидолтоороо олон нийтийг хуурч байна

                  “50 настныг сургаж болдоггүй, тавхан ч бай нохойг тууж болдоггүй” гэдэг монгол ардын цэцэн үг байдаг даа. Оюуны эрдмийг бол 50 байтугай ахмад, өндөр настангууд сурдаг төдийгүй бүтээдэг нь бүхэнд илэрхий. Харин амьдралаа яаж зохион авч явах, нийтийн дунд биеэ хэрхэн илэрхийлж байх ухаан ба үйлдэл  бол 50 настанд өөрийнх нь хэр хэмжээнд төлөвшчихсөн байж, харин төлөвшөөгүй байлаа …

  • 19 July

    УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарыг хуулийн байгууллагад шалгуулна

    Өмгөөлөгч Г.Батбаяр, хуульч М.Ичинноров нар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын сонгуулийн 33 дугаар тойрогт гарсан маргаантай асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа. -УИХ-ын сонгуулийн 33 дугаар тойрогт ямар асуудал гарсан бэ? – УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын ухуулагч мөнгө тарааж, иргэдийг олноор нь зөөвөрлөн санал өгүүлсэнээс болж хорвоод мэндлээд хорь гаруйхан …

  • 19 July

    Улсын онцгой комиссын ээлжит хурал боллоо

    Хуралдаанаар Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Баян-Өлгий аймагт ажилласан ажлын тайлан, Баян-Өлгий аймагт тохиолдсон үерийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хүргэх, хуваарилах үйл ажиллагааны явц, тохиолдож байгаа гамшгийн нөхцөл байдал, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай асуудлуудыг хэлэлцлээ. 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий …

  • 19 July

    Баянхошуу, Долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлэх төслийн II шат 8 сард эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон хадагтай Еланда Фернанда Ломмен болон Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хадагтай Еланда Фернанда Ломмен, Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн явцын талаар товч мэдээлэл өглөө. Улаанбаатар …

  • 19 July

    S`Outlet дэлгүүрийнхэн Баян-Өлгийчүүдэд тусламж илгээлээ

    Баян-Өлгий аймагт энэ сарын 10-ны өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас байгалийн гамшиг нүүрлэсэн. Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн нутгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлж, хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос тусламжийн цувааг хөдөлгөсөн билээ. Улмаар иргэд олон нийтийн дунд хүмүүнлэгийн аян өрнөж, …

  • 19 July

    www. khamtdaa.mn цахим хуудас ажиллаж эхэллээ

    Авлигатай тэмцэх газраас Азийн сантай хамтранwww.khamtdaa.mn цахим хуудсыг олон нийтэд танилцууллаа. Уг цахим хуудсыг авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор ажиллуулж байна. Авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд мэдээ, материал, судалгаа зэргийг оруулах боломжтой байдлаар хийсэн ньwww.khamtdaa.mn цахим хуудасны онцлог юм. Цахим …

  • 19 July

    АСЕМ-ийн чуулганы салбар хэлэлцүүлэг авлигын асуудлыг хөндөв

    Ази, Европ түмний 11 дүгээр чуулганы “Авлигын эсрэг хамтдаа-Монгол Улс дахь авлига болон авлигын эсрэг олон улсын туршлага” нээлттэй хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од удирдан явууллаа. Уг хэлэлцүүлэгт оролцсон Азийн сангийн Засаглалын ахлах мэргэжилтэн А.Баянмөнх, “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр нар “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа”, “Авлигын төсөөллийн судалгаа”-ны дүн …

  • 19 July

    “Сандуй” номыг өнөөдөр хурна

    Өнөөдөр билгийн тооллын зуны сүүл сарын шинийн 15 буюу аргын тооллын 2016.07.19-ний өдөр, мягмар гараг. Энэ өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд 11.00-15.00 цагт “Сандуй” ном хурна. Энэхүү номыг уншсан хүний салхин доогуур гарахад нүгэл хилэнц ариусч байдаг хэмээдэг ба тус ном нь гэнэтийн осол аваар, цаг бусын үхэл, хэрүүл тэмцэл, гай зовлон бүгдээс авран сахих нигууртай …

  • 19 July

    112 хохирогчтой “Сандэй плаза”-гийн галын хэргийг шүүх хурал энэ сарын 27-нд болно

    Өнгөрсөн оны аравдугаар сард Сандэй плаза ХХК-ны галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас Сандэй худалдааны төвийн В1 корпусын лангуу түрээслэгчид болох 112 хохирогчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 27-ны өдрийн 9.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны А танхимд явуулахаар …

  • 19 July

    Цагдаагийн байгууллагын 95 жилийн түүхт ойг тохиолдуулан идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95, Цагдаагийн байгууллагын 95 жилийн түүхт ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар 4 алба хаагч, Хууль зүйн яамны “Хүндэт …