Нийгэм

July, 2016

  • 19 July

    Нийслэлчүүдийн ая тухтай орчинд наадамлах нөхцлийг хангаж ажиллалаа

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, талбайн цэвэрлэгээний ажлыг баяр наадмын өмнөх болон тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүдийн хугацаанд амжилттай сайн зохион байгууллаа. Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны даргын баталсан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор …

  • 19 July

    Наадмын өдрүүдээр яаралтай түргэн тусламжийн төвд 12000 гаруй дуудлага иржээ

    Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 26 байгууллага 24 цагаар ажиллаж, Шүд эрүү нүүрний төв, дүүргийн ЭМТ-ийн дотор, шүд, мэс засал, гэмтлийн кабинетууд, өрхийн эрүүл мэндийн төвүүд 1000-1500 цагийн хооронд ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Наадмын өдрүүдээр түргэн тусламжийн 12 мянга гаруй дуудлага хүлээн авч, дүүргийн Эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэгт 11 мянга гаруй,  өрхийн Эрүүл …

  • 19 July

    Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Гавьяат жүжигчин Т.Баясгалантай хамтран дуулсан “Төрийн цагдаа” дууны клип гарлаа

    Монголын Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой тохиолдуулан “Төрийн цагдаа”дууг Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Гавьяат жүжигчин Т.Баясгалантай хамтран дуулсан байна. Хуучин энэхүү дууг ГЖ- Баясгалан, ГЖ -Далантай дуучинтай хамтран дуулсан билээ.  Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 23-нд болох юм.    

  • 19 July

    Сайд С.Ламбаа БНСУ-ын экспорт- импорт банкны ерөнхийлөгч Ли Док-хүүнийг УХТЭ-т хүлээн авч уулзлаа

    “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хүрээнд өнөөдөр Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт – Импорт банкны ерөнхийлөгч ЛИ Док-Хүүнийг УХТЭ-т хүлээн авч уулзлаа. Уулзалтад монгол талаас ЭМСЯ-ны СБТГ дарга С.Энхболд, ГХААлбаны дарга Б.Янжмаа, СЭЗХэлтэсийн дарга Т.Баярсайхан, Сангийн Яамны ХСӨУГазрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Нарангэрэл, Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ё.Амарбат, Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн захирал Г.Баясгалан, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв …

  • 19 July

    “Оюутан цэрэг” хөтөлбөр орон нутагт амжилттай хэрэгжиж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтын хүрээнд “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. “Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан бол энэ жил …

  • 19 July

    Монголын дайчдыг НАТО-гийн медалиар шагналаа

    Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын цэргийн багийн III ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна. Албан үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байгаа манай цэргийн багийн алба хаагчдыг энэ сарын 15-нд “НАТО”-гийн медалиар шагнасан байна. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Айн Томас, баазын …

  • 18 July

    Тарвага агнах, худалдаалах, худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    ЗӨСҮТөв нь өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулах юм. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад  идэвхтэй хамрагдахыг МХЕГ-аас анхааруулж байна. Уг вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа цаг алдалгүй хандахыг хүсье. ДЭМБ-ын мэдээнээс …

  • 18 July

    Энхийг сахиулагчид үндэсний баяр наадмаа гадаадынханд сурталчилжээ

    Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагуудын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний дөрөвдүгээр ээлжийн цэргийн багийнхан үндсэн үүргийнхээ хажуугаар эх орон, үндэсний соёл уламжлалаа дэлхийн орнуудын цэрэг эрст танилцуулж, сурталчилсан байна. Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цэргийн багийн бие …

  • 18 July

    Зургаан удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ

    Улсын хэмжээнд баяр, амралтын өдрүүдэд нийтдээ объектын 21 гал түймрийн дуудлагад аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал унтраах, аврах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авч ажиллав. Объектын гал түймрийн улмаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Д (80 настай, эмэгтэй), Хөвсгөл аймгийн Мөрөн суманд нэр, нас тодорхойгүй эрэгтэй нар тус тус өртөж нас барсныг аймаг, нийслэлийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн. Дорнод …

  • 18 July

    Сумо бөхийн ДАШТ-ийн үзэгчдээс азтан тодруулна

    Монголд зохион байгуулагдаж буй сумо бөхийн ДАШТ-ий үзэгчдийн дундаас азтануудыг тодруулан дараахь СУПЕР ШАГНАЛУУДЫГ өгөхөөр боллоо. Таван азтанд Samsung Galaxy S7, зургаан азтанд Их аваргын кеншо, 10 азтанд Аки Башо үзэх аялал, СУПЕР азтанд Land Cruiser PRADO автомашин өгөхөөр болжээ. Сонирхогчдын Сүмогийн ДАШТ энэ сарын 30, 31-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдах юм. Тасалбарын захиалгаа 2016 оны долдугаар сарын …

  • 18 July

    АСЕМ-ын хамгаалалтанд 5000 гаруй цагдаагийн албан хаагч ажиллалаа

    Цагдаагийн Ерөнхий газраас АСЕМ-ын хэрхэн ажилласан тухай дөнгөж сая мэдээлэл хийлээ. АСЕМ-ын 11 дэх хурал болон түүний дагалдах 9 хуралд цагдаагийн албан байгууллага хамгаалалтанд ажиллалаа. Мөн тус хурлын үеэр таван улсын зочид, төлөөлөгчдийн албан ёсны айлчлал тохиосон бөгөөд энэ бүгдэд хамгаалалтанд гарч ажилласан байна. Улсын хэмжээнд цагдаагийн байгууллага 7 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд нийт гэмт хэрэг зөрчлийн 7083 дуудлага хүлээн …

  • 18 July

    Уруйн үерт хүүхэд өртөв

    Аадар бороо, мөндөр орж уруйн үер буусны улмаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд А (11 настай, эмэгтэй), А (7 настай, эмэгтэй) нар нас барсан. Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аянга буусны улмаас өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 13 тулгуур багана унаж, сумын төвийн цахилгаан тасарсныг “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас томилогдсон ажлын хэсэг …

  • 18 July

    Орхон голын усанд живж байсан 6 иргэний амь насыг авран хамгааллаа

    Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх аврах ангийн бие бүрэлдэхүүн баяр наадмын амралтын өдрүүдээр буюу 2016 оны 07 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд Сэлэнгэ мөрөн, Орхон голд завьт эргүүл ажиллуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа. Завьт эргүүл ажиллах явцад Эрэн хайх аврах ангийн аврагчид хурдан шуурхай ажиллаж усанд живж …

  • 18 July

    Баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 146 дуудлагаар ажиллав

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/190 дугаар тушаалаар 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 18-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн зэрэгт шилжин …

  • 18 July

    Усны ослоос таван иргэний амь насыг аварлаа

    Баянхонгор аймгийн Баацагаан сум, Дархан-Уул аймгийн Орхон сум, Дорнод аймгийн Халхгол сум, Завхан аймгийн Алдархаан сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Сүхбаатар сум, Төв аймгийн Лүн сум, Ховд аймгийн Булган сум, нийслэлийн Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүрэгт усны ослоор 17 иргэн амь насаа алдсныг   (7 хүүхэд, 10 насанд хүрэгсэд) Онцгой байдлын албаны албан хаагчид цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 2016 оны 07 …