Нийгэм

August, 2016

  • 10 August

    Эртний эдлэл хулгайлсан этгээдийг саатуулав

    Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Дашчойнхорлон хийдээс олон тооны бурхан алдагдсан гэх мэдээллийн дагуу сэжигтэй этгээдийг баримтжуулан шалгахад 1994 онд төрсөн Булган аймгийн харъяат Б гэгч нь 2016 оны 07 дугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс …

  • 10 August

    Ч.Туяа: Энэ жил 17 удаа үер буусан

    ОБЕГ-ын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяагаас сүүлийн үед болсон үерийн талаар тодрууллаа. -Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх бол оо? -Зургадугаар сард усархаг бороо их орж, долдугаар сарын сүүлчээр 30-40 хэм давж халсан. Их халсан газарт үер буух эрсдэлтэй. Мөн орон нутгийн онцлог, байршил нь үер буухад нөлөөлдөг. Баян-Өлгий, Увс аймаг, Архангайн Жаргалант сумын иргэд уулархаг газар суурьшсан учраас …

  • 10 August

    Өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар үүрэг чиглэл өглөө

    ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа А.Сүхбаатар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын шуурхай ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, Санхүү, хангалт үйлчилгээний газрын барилга захиалагчийн албаны дарга, онцгой байдлын дэд хурандаа Р.Болдбаатар нар энэ сарын 09-10 өдрүүдэд ОБЕГ-ын харьяа …

  • 10 August

    “Маш нууц” киноны хоёрдугаар ангийг хийнэ

    2015 онд дэлгэцийн бүтээл болж, үзэгчдэд хүрсэн “Маш нууц” уран сайхны киноны хоёрдугаар ангийг хийхээр   киноны уран бүтээлчид  бэлтгэл ажилдаа оржээ. Тус кинонд 1970-иад оны цэргийн арми, хүний мөс чанар, хайр дурлал, тухайн үеийн нийгэм эдийн засгийн байдлыг харуулдаг. Киноны нэгдүгээр ангийн ерөнхий найруулагчаар МУГЖ О.Бат-Өлзий ажилласан бол энэ удаад ч мөн ерөнхий найруулагчаар ажиллах юм байна. Жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн …

  • 10 August

    Гандантэгчинлэн хийдийн цогцолборыг танилцуулж байна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс нийслэлийн иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалт газрыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван сүм хийдээс Гандантэгчинлэн хийд цогцолборын түүхийг гэрэл зургийн хамт танилцуулж байна. Товч түүх: Гандантэгчинлэн …

  • 10 August

    Мастер борлуулагч 2 өдрийн сургалтандаа амжиж бүртгүүлээрэй

    Монголын Лектор төвөөс 2009 оноос хойш зохион байгуулагдаж байгаа Мастер борлуулагч™, худалдах, борлуулах ур чадварын түргэвчилсэн сургалтаа зохион байгуулахаар боллоо. Таныг энэхүү 2 өдрийн 12 цагийн сургалтанд урьж байна. Борлуулалтын ажилтан, худалдааны зөвлөх, борлуулалтын менежер, удирдах ажилтнуудад худалдах, борлуулах үйл явцын шилдэг арга зүйг эзэмшүүлэх, шилдэг борлуулагчдыг хөгжүүлэх зорилго бүхий энэхүү сургалтын давуу талууд: – Суралцагч борлуулалтын үйл явц, биечилсэн …

  • 10 August

    НЗД-ын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Ж.Батбаясгаланг томиллоо

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Ж.Батбаясгаланг томилолоо. Ж.Батбаясгалан нь Москва хотын 779-р сургууль, нийслэлийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль, Түшээ дээд сургуулийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй.  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрант. 2004-2008 онд УИХ-ЫН Тамгын газарт УИХ-ын …

  • 10 August

    Иргэд шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талархаж байна

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн иргэн Ш.Чимэддүрзээ шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, хэрэг маргаанаа хурдан, шуурхай шийдвэрлүүлжээ. Тэрээр эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээнд талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Шүүхийн бус аргаар эвийн журмаар маргааныг шийдвэрлэдэг, шинэ тогтолцоо хэрэгжиж ажиллаж байгаад иргэд бид их сэтгэл хангалуун байна. Заавал шүүх гэлгүй эвийн журмаар шуурхай зардал багатайгаар, богино хугацаанд түргэн шуурхай маргаанаа шийдвэрлүүлсэндээ бид баяртай …

  • 10 August

    Нийслэл, Азийн хөгжлийн банктай хамтран “Ирээдүйн хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай “Ирээдүйн хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав. Санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа. “Ирээдүйн хотууд” хөтөлбөр нь бүс нутгийн хүрээнд хэрэгжих техникийн туслалцааны төсөл бөгөөд уг хөтөлбөрийг Азийн таван оронд хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төсөл нь …

  • 10 August

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкманыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын  Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг ГХЯ-нд хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж, идэвхитэй хамтран ажиллаж ирсэн НҮБ-д талархал илэрхийлээд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг хөгжүүлэх болон байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд нь тогтвортой …

  • 10 August

    Засгийн газар хуралдана

    “Мэргэжлийн” Засгийн газар долоо хоног бүрийн 15.00 цагаас хуралдахаар тогтсон билээ. Өнөөдрийн хуралдаанаар эдийн засаг, нийгмийн халамжийн бодлого, баруун аймгуудад болсон үер усны гамшгийн талаар ямар арга хэмжээ авах тухай Ерөнхий сайд үүрэг, чиглэл өгөх аж. Мөн томилогдоогүй үлдсэн гурван дэд сайдын асуудлыг хэлэлцэн сайд нарын нэрсийг тодорхой болгох билээ.

  • 10 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Нийслэлийн 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай захирамж гаргсан билээ үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу наймдугаар сарын 10-ны лхагва гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Чингэлтэй, Баянгол дүүрэг 10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан …

  • 10 August

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюутолгой”-н удирдлагуудтай уулзлаа

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюу толгой” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Оюутолгойн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын тухай танилцуулсан уулзалтад “Оюу толгой” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал асан Эндрью Вүдлэй, “Рио Тинто”-гийн Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүх тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Тэд осол аюулгүй бөгөөд тогтвортой ажиллах дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлж, дэмжихэд чиглэсэн үндэсний худалдан авалтын бодлогыг мөрдөн ажиллаж байгаагаа танилцуулаад …

  • 10 August

    Нийслэлийн засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж,  нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо. П.Баярхүү нь нийслэлийн 51-р дунд сургууль, Удирдлагын академи, Их Британи Ирландын Нэгдсэн Нэгдсэн вант улсын “Edgware Academy’’, Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр …