Нийгэм

May, 2016

  • 30 May

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн талаар мэдэгдэл гаргав

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны гишүүнээр элсэж, манайтай холбоотой оффшор дансны тухай мэдээлэл авахаар явах гэж байхад нь гадаадад зорчих эрхийг нь хориглосон. Үүнийг Монголын Өдөр тутмын сонинуудын холбоо эсэргүүцэн мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдлийг хүргэе. аnaliz.mn

  • 30 May

    Тогооч нарын ур чадварын тэмцээнд Чингэлтэй дүүргийн тогооч нар амжилттай оролцлоо

      Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойн хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгийн хоол хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 8 дүүргийн 210 тогооч оролцож авьяас чадвараа сорьж өрсөлдсөн. Ур чадварын тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалтыг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан. Энэ …

  • 30 May

    Хонины махны үнэ 325 төгрөгөөр буурчээ

    Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6745 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8490 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 …

  • 30 May

    “Монгол хүү” арга хэмжээ Хүй мандлын дэнж дээр болно

    “Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд …

  • 30 May

    Шинээр 15 шүүх байгуулагдахаар болов

    УИХ-ын чуулганаар 2016.05.13-нд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,” Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын  төслийг баталсан. Үүндтэй холбогдуулан шүүхийн ерөнхий зөвлөл Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах …

  • 30 May

    Харийн эрд дарамтлуулж байсан Монгол эмэгтэй эсэн мэнд эргэн иржээ

    1: С.Энхмаа туулж өнгөрүүлсэн амьдралаа ярилаа  Нигери эртэй ханилж, хоёр хүүхдийг нь төрүүлсэн С.Энхмаа бүсгүй нөхрийнхөө дарамтад олон жил зовж зүдэрч байсан тухай мэдээлэл дэлхий дахинд цацагдсан билээ. Тэрбээр Африкийн Нигери улсын Лагос хотод амьдарч байсан юм. Тэгвэл харийн хүний дарамтад олон жил амьдарч байгаад ирсэн С.Энхмаатай “Өдрийн сонин”-ы сурвалжлагчтай ярилцжээ.  С.Энхмаагийн хувьд өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн юм. …

  • 30 May

    Хүүхдийн баяраар алслагдсан 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл автобус үнэгүй явна

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн  баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд 2016 оны 6 сарын 1-ний  өдрийн11:00 цагт эхэлнэ. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор хотын захын, харъцангуй хүн амын төвлөрөл ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулахаар боллоо. Тодруулбал , Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн …

  • 30 May

    З.Баянсэлэнгэ: Барилгын салбарын 90 жилийн түүх бол үе үеийн барилгачид та бүхний маань нэр алдрын бичээс юм

               Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Төрийн орон сууцны корпорациас санаачлан зохион байгуулж байгаа    “Барилгачин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган” өнгөрсөн бямба гаригт SS-club-т боллоо. Чуулга уулзалтад барилгын салбарт он удаан жил хүчин зүтгэж явсан эмэгтэйчүүд болоод тус салбарт ажиллаж хөдөлмөрлөж буй 500 барилгачин эмэгтэй оролцож салбарын сайдтай санал бодлоо солилцсон юм. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн, …

  • 30 May

    Зургаадугаар сарын 4-нийг авто машингүй өдөр болголоо

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлт 2016 оны 06 дугаар сарын 04-ний Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ өдрийг “Авто машингүй өдөр” болгож, авто машины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах  бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна. Марафоны 5000 метрийн …

  • 30 May

    Түргэний 10 машин худалдан авах хөрөнгийг шийдвэрлэлээ

    Эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машиныг худалдан авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 70 машин явж байгаа бөгөөд олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг дуудлагын машин байх ёстой юм. Энэ стандартаар нийслэлийн хэмжээнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд …

  • 30 May

    Эд зүйл, мөнгө тараасан дэвшигчийг илчилбэл мөнгөн урамшуулал олгоно

    УИХ-ын 2016 оны сонгууль болоход яг сарын хугацаа үлдлээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээдийг илчилбэл мөнгөн урамшуулал авна. Энэхүү үйлдлийг баримтжуулан, зөрчлийг мэдээлсэн иргэнд 20 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгөн урамшуулал Сонгуулийн ерөнхий хорооноос олгох юм. 71 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар мэдэгдэх 71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. 71.2.Сонгогчид …

  • 30 May

    Хаврын тариалалт 74 хувьтай үргэлжилж байна

    Энэ онд улсын хэмжээгээр 322.96 мянган га-д үр тариа үүнээс 301.5 мянган га-д улаан буудай, 21.46 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Хаврын тариалалтын бэлтгэл ажил хангагдаж 5 дугаар сарын 10-наас тариалалт …

  • 30 May

    Сонгочихмоор “хүн байхгүй” болгож харуулах тактик юм биш биз

    Сонгууль гэж дөрвөн жилийн давтамжтай болдог “жүжиг” шиг. Хэн юу гэнэ вэ гэж чагнан суух иргэдийн мэдээлэл авах хурд нэмэгдсээр. Таны хүсэн хүлээж байсан улс төрч танай сонгууль өгөх тойрогт байхгүй байвал яах вэ? 4.4 тэрбум төгрөгөөр бид энэ жилийн эрхэмүүдийг “түлхэн” гаргана. Гэтэл өөрийн харъяалалд байгаа сонгуулийн тойрогт нь дуучин, бөх, хэлний багш, жүжигчин, гэх мэт хүмүүс байгаа нь …

  • 30 May

    29 дүгээр хорооллыг “Жишиг хороолол” болгоно

    Дархан хотын зүүн хэсэгт орших 29 дүгээр хорооллыг Европын хөгжилтэй хотуудын жишгээр хөгжүүлэхийн тулд Хот төлөвлөлтийн хүрээлэнтэй аймгийн Засаг дарга хамтарч ажиллах саналыг тавьж, ажлаа эхлүүлээд байна. Төлөвлөгөөгөөр 75 га газарт өндөр биш барилга, сүлжээ зам, ногоон орчин, дугуйн зам бүхий “Жишиг хороолол”-ыг байгуулна. Энэхүү ажлын зураг төсөв зургаадугаар сард бэлэн болно гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Манай аймгийн хувьд …

  • 30 May

    Засгийн газрын ээлжит хуралдаан болно

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16:00 цагт болно. Энэ удаагийн хуралдаанаар 17 асуудал хэлэлцэж, гурван асуудлаар мэдээлэл сонсохоор болжээ. Өөрөөр хэлбэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалд УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд багтаж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт оруулах тухай төсөл багтсан байна. Ингэснээр энэхүү хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар гурав дахь удаагаа …