Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн “бүтээгдэхүүнээс” ч дор их дээд сургуулийн сургалттай болжээ

Их дээд сургууль төгсөж байгаа залуусын боловсрол хөдөлмөрийн зах зээлд гологдоод удаж байна. Үүнийг засахын тулд үүнийг хийлээ гэх дорвитойхон зүйл хийсэнгүй. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ Монгол их дээд сургуульд сургах нь үр өгөөжгүй гэдэгт санал нийлэх болж. Чадалтай, чансаатай амьдарч байгаа эцэг эхчүүд гадаад боловсрол эзэмшүүлэхээр хүүхдээ “илгээх” болж. Нэг  үгээр өндөр төлбөртэй ч гадаадаад сургуулийн чанар илүү байгаа болохоор тэр.

145385651556a81703eb533

Их дээд сургуулуудын сургалт нь өгч байгаа төлбөртэйгээ уялдахгүй байгааг эцэг эхчүүд гомдоллодог ч ор тас сургуульгүй байлгаж бас чадахгүй байдалтай байх шиг. Нэг үгээр сургахаас өөр гарцгүй харагдаж байна.

Их дээд сургууль төгсөж байгаа залуусын диплом мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сертификаттай төгсөгчдөөс бага ажил олдож байх жишээтэй. Нэг үгээр МСҮТ-д бэлтгэгддэг үсчин, маникюр, оёдол, нэхмэл сүлжмэл, барилгачин, өрлөгчин, гутал засвар, том техникийн оператор, механикийн засварчин, нарийн бичиг, тогооч, зөөгч, жолооч зэрэгт нь илүү нийгэмд хэрэгтэй, орлоготой нэгэн болгож байна. Тийм ч их өндөр төлбөргүй ч дадлага зааж сургадаг болохоор тэр биз.

111289186be9dda1big

Адилхан л хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэн бэлддэг их дээд сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс ажлын байрны олдоц муу байгаа нь их дээд сургуулуудад “дүн тавиад” байх шиг. Их дээд сургуулиуд нь өөрсдөө сурч чадахгүй байна. Оюутнууд амарчлах, хялбарчлах сэтгэхүйтэй болсон гэж оюутнаа буруутгах, эцэг эхчүүд их дээд сургуульд орсон хүүхэд ядаж зөв бичих мэдлэггүй төгсөж байна гэж сургуулийг буруутгах. Үүний дунд төлбөрөө төлсөн эцэг эхчүүд хөдөлмөрийн зах зээлийн “чанаргүй” бүтээгдэхүүнтэй болж /үүндээ сэтгэл ханамжгүй/, их дээд сургуулиуд нь оюутныг өөрсдийг нь л буруутгаад өнгөрч байх юм.

Үнэндээ эцэг эхчүүд болон сургуулийн захиргаа нийлж ямар хүүхдийг яаж бэлтгэх үү, ямар авъяасыг нь хөгжүүлэх үү, сонирхолд нь хөтлөгдөж юунд дадалжуулах вэ? гээд бүхэн бүтэн шинжлэх ухааны үндэстэйгээр хамтран ажиллаж жинхэнэ нийгэмд хэрэгтэй “бүтээгдэхүүн” болгож “авах” ёстой баймаар.

Гэтэл хэн хэндээ бэрхийг үүрүүлэн оюутныг “үл тоох” аж. Оюутнуудад төрөөс автобусанд зорчих эрхийг нь өгдөг ч амьдралд нь бас л хүрэлцдэггүй. Тэдэнд төрөөс дэмжиж байгаа асуудал ч ховор, эцэг эхийн зүгээс чадан ядан төлбөр төлнө, сургууль нийтэн дунд нь нэг их үл анзаарам орхигдуулна.

Тэгвэл ийм үнэтэй сургуульд сурах ямар хэрэгтэй байна вэ? Яагаад гадаадад сурсан хүн илүү мэдлэгтэй, мэдээлэлтэй, хүмүүжилтэй байгаад байна вэ? Бид юугаараа дутаад ирээдүйн мэргэжилтнээ бэлтгэж чадахгүйд хүрээд байна вэ? Нэг нь сурсан нөгөө нь сургасан нэртэй ӨМД  /өмөд гэж бичдэг их дээд сургууль төгсөгчид олон бий/ гэж бичиж чадахгүй “бүтээгдэхүүнээр” ирээдүйгээ удирдуулах уу? Үүнд нэг шийдэл олж өгөөч Боловсрол Соёл Шинжлэх ухаан Спортын яамныхаан.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22-102

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …