Нийгэм

May, 2016

  • 28 May

    Сонгуулиар мөнгө тараасаныг баримтаар илчилбэл 20 дахин нугалсан урамшуулал авна гэнэ

    Сонгуулийн тухай хуулинд Сонгуулиар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээдийг илчилбэл 20 дахин нугалсан урамшуулал авах тухай заасан байна. Тодруулбал сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод хууль бусаар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол зөрчлийг мэдээлсэн иргэнд тараасан эд зүйл, бэлэн мөнгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгөн урамшуулал СЕХ-ноос олгох юм байна. Хуулийн заалт: 71 дүгээр …

  • 28 May

    Дуут дохиог буруугаар ашиглавал торгуультай

    Дуут дохио буюу сигналыг тээврийн хөдөлгөөнд оролцож байх үедээ осол аваараас сэргийлэх үүднээс хэн нэгэнд сануулга өгөхөөр хэрэглэх заалттай.  Гэвч жолооч нар зориулалтын бусаар хэрэглэж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн дуут дохиог өгөх журмыг зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан байдаг. Нэг автомашинаас гарах …

  • 28 May

    Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана

    Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн болох гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газрар, Спортын ордны …

  • 28 May

    Нягтлан бодогчдын спорт тэмцээн эхлэж байна

    09.00 цагт: Буянт-Ухаа спорт ордонд Улаанбаатар хотын дүүргүүдийн дунд нягтлан бодогчдын спортын тэмцээн эхэлнэ. Утас: 88086225 10.00 цагт: Нийслэлийн боловсролын газар үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын анхдугаар уралдаан Контенинтал зочид буудалд болно. Утас: 99040753, 70113080 11.00 цагт: “Нийслэлийн өнгө-хотын соёл2016” иргэний зөвлөгөөн МЗХ-ны Залуус танхимд болно. Зөвлөгөөнд эрүүл мэнд, хот төлөвлөлтийн салбарынхан, нийтийн тээвэр, …

  • 28 May

    Эрүүл ахуйчдын улсын зөвлөгөөн болно

    Эрүүл ахуйч, тархвар судлаачдын дунд “Эрүүл, аюулгүй орчин” сэдэвт үндэсний III   зөвлөгөөнийг энэ сарын сүүлчээр зохион байгуулахаар болсон. Энэхүү зөвлөгөөнөөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар батлагдсан Эрүүл ахуйн тухай хуулийг сурталчлах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам дүрмийг хэлэлцэж санал авах юм. Зөвлөгөөнд Эрүүл мэнд, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын …

  • 27 May

    Дэлхийн сүүний өдрөөр сүүн бүтээгдэхүүн үнэгүй тараана

    Дэлхийн сүүний өдөр тохиож байгаатай холбогдуулан Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамнаас“Ирээдүйгээ сүүгээр мялаая “өдөрлөгийг 5 дугаар сарын 31, 6 сарын 1-ний өдрүүдэд  Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Нийслэлйин Үйлдвэр хөдөө аж ахуйн газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд “Ирээдүйгээ сүүгээр мялаая” өдөрлөгт зориулан үнээний цэвэр сүү хандивлах аяныг сүүний фермүүдийн дунд зарлажээ. Өдөрлөгт зориулан  үнээний цэвэр сүү …

  • 27 May

    Маргааш Спортын ордны зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулна

     Маргааш  Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.  Үүнтэй холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд …

  • 27 May

    Чингисийн талбайгаас нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ

    Маргааш Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны үдшийн цэнгүүн болно. Энэ арга хэмжээний дараа 23:00 цагаас Чингисийн талбайн урд талын “Санктпетрбург”-ийн зогсоолоос хотын зүүн тийш Шархад, Ботаник чиглэлд, баруун талын “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр”-ны өмнөх зогсоолоос урд, баруун тийш Нисэх, 3, 4-р хороолол, Баянхошуу /хойгуур/, Зүүн салаа /урдуур/ чиглэлд, зүүн талын “Соёлын төв өргөө”-ний зогсоолоос хойшоо 7 буудал …

  • 27 May

    “Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны хөтөлбөр гарчээ

    Нэг.  Зорилго: Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын анги, байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчилан иргэн-цэргийн бахархлыг бий болгоход оршино. Хоёр. Зохион байгуулах газар, хугацаа: Их эзэн …

  • 27 May

    П.Цагаан: Хадны зураг бол бидний өвөг дээдсийн асар үнэтэй өв юм

    Монголын үндэсний музейд өнөөдөр “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний музей,  “Чулуун шастир” ТББ, “Дэл уулын гайхамшиг” ТББ хамтран зохион байгуулав. Уг үзэсгэлэнд Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл ууланд орших эртний хүмүүсийн бүтээсэн хадны зургуудын гэрэл зураг, тэдгээрээс сэдэвлэн зураач, барималчдын туурвисан бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцон …

  • 27 May

    Нэр дэвшигчдийн сурталчилгааны гарц нь САЙТ боллоо

    2016 оны УИХ-ын  болон Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгууль удахгүй болох гэж байгаатай холбогдуулан сонгуулийн сурталчилгааны 18 хоногт   хэрхэн өөрийгөө сурталчлах  вэ гэдэг асуудал нэр дэвшигчдийн хувьд толгойны өвчин болоод байна. Товчхондоо, Сонгуулийн хуулиар телевизээр явуулах сурталчилгааг эфирийн цагаар, сонинд гарах сурталчилгааг хэвлэлийн хуудсаар  хэмжин хязгаарласан бол харин цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу  сайтуудад гарах сурталчилгаанд хэмжээ, хязгаар тогтоогоогүй байгаа юм. …

  • 27 May

    Хил давж түймэр орж иржээ

    Дорнод аймгийн иргэд болон аймгийн онцгой байдлын ажилчид хамтран Баян-Уул суманд хил давж орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна. Ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн Ульханын заставаас 28 албан хаагч, орон нутгаас 54 иргэн ажиллаж байна. Харин Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт энэ сарын 25-нд гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын газрын …

  • 27 May

    Ирэх сарын 4-нд захууд амарна

    “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээн ирэх сарын 04-ний өдөр зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан тус өдрийг “Автомашингүй өдөр” болгожээ. Тухайн өдөр автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулна. Мөн энэ өдөр “Нарантуул” ОУХТ, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх …

  • 27 May

    Сүм хийдийн нэрээр байгаль орчин, газрын баялагийг судлаад байна уу

    Манай улсад Ардчилал айлчлан ирэхдээ зэрэгцэн шашин шүтэх, эс шүтэх эрх хүн бүрт нээлттэй болсон. Тиймээс Христийн, Мүүний болон Лалын шашнуудын сүм хийдүүд үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 оны статистикийн дүн мэдээнд шашны сүм хийдийн тоо 356 байгаа гэж мэдээлжээ. Ихэвчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг эдгээр сүм хийдүүд ямар зорилготой вэ. Монгол хүн харийн шашинд итгээд сар бүр олсон …

  • 27 May

    Л.Түдэв, Б.Бааст нар Чингэлтэйн хүндэт иргэн болжээ

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор  дэлхийд дуурсгасан алдар, амжилт, бүтээлийг нь хүндэтгэн нэр бүхий иргэдийг Чингэлтэй дүүргийн “Хүндэт иргэн”-ээр  тодруулж, шагналыг нь гардуулан өгчээ. Чингэлтэй дүүргийн “Хүндэт иргэн”-ээр тус дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Л.Түдэв, Ардын уран зохиолч Б.Бааст, зургадугаар хорооны иргэн, 2016 оны хүндийг өргөлтийн мастеруудын дэлхийн аварга Ц.Эрдэнэчулуун, тавдугаар хорооны иргэн С.Санжааванчиг …