Нийгэм

June, 2016

  • 8 June

    Улаанбаатар хотын замын цагдаагийн албан хаагчдын дунд “чадварлаг хамт олон” шалгаруулах уралдаан зарлалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Уралдаан зохион байгуулах тухай” А/453 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Замын цагдаагийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, албаны бэлэн байдлыг шинэ түвшинд гаргах, тэднийг чадавхижуулах зорилгоор “Чадварлаг  хамт олон“ шалгаруулах уралдаант тэмцээнийг …

  • 8 June

    Хилийн боомтууд маргааш амарна

    “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд  маргааш амрах юм байна. Учир нь БНХАУ-д “Луут завины баяр” тохиож байгаа бөгөөд энэхүү баяртай холбоотойгоор маргааш буюу  зургадугаар  сарын 9-ний өдөр автозамын хилийн боомтууд амарна. Зургадугаар сарын 10-ны баасан гаригаас хуваарийн дагуу  хэвийн ажиллана. Харин …

  • 7 June

    “Сайн хашаа” хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах вэ?

      Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж  байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хувийн орон сууцыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрт холбох зориулалт бүхий хөнгөлөлттэй зээлийг харилцагч банкаар дамжуулан олгох юм. Иргэн та “Сайн хашаа” …

  • 7 June

    Хан-Уул дүүргийн 13, 14-р хороо, Баянзүрх дүүргийн 5,4,22-р хорооны 650 өрхийг цахилгаан эрчим хүчинд шинээр холбох ажил хийгдэж байна

    Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онд Улаанбаатар хотод 29.1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 18154 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажил хийсэн. Цаашид хотын төвийн хэт ачааллыг хөнгөлөх болон айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах 16.5 тэрбум төгрөгийн ажил хийхээр зураг төслийг нь гаргаад байна.Үүнээс гэр хороолол дундах фидерийн ачаалал хөнгөлөх ажилд 1.2 тэрбум, айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, …

  • 7 June

    Зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

    Их Монгол улсын гудамжны авто замын засварын ажлын хүрээнд “Жапан таун” хотхон уруу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрийнуулзвар хүртлэх авто замыг 2016.06.07-ны өдрийн 01:00 цагаас 2016.06.10-ны өдрийн 23:00 цаг хүртэл хаана. Энэ хугацаанд энэ чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ревир Гарден” чиглэлийн автобус доорх чиглэлийн зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ. Мөн Их Монгол улсын гудамжны авто зам …

  • 7 June

    Хурандаа, Генералууд эх орноосоо “урваж” эхлэв үү

    Эх орноосоо Урвасан олон хүнийг бид мэддэг болсон ч яаж ч чадахгүй байдалтай өдөр хоногийг өнгөрүүлсээр л байна. Оффшор бүсэд данстай байна гэдэг цаад утгаараа эх орноосоо урвасаан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэг. Үүнийг бид хэдэн жилийн өмнөөс мэдсэн ч дугараад ч дуу “эс хүрнэ”. Цагдаа хүчнийхэн ч “үл дийлнэ”. Иргэд энэ хавраас л оффшор гэгчийг нэг нэгэнгүй мэддэг болсон нь …

  • 7 June

    Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн арын замыг түр хаана

    Зам засварын ажил хийгдэхтэй холбоотойгоор 2016 оны 06-р сарын 06-ны өдрийн 22 цагаас 2016 оны 06-р сарын 07-ны өдрийн 22 цаг хүртэлх хугацаанд Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төвийн арын зам буюу БГД-ийн 11-р хороо, Хасбаатарын гудамж дагуух зам хаагдах тул жолооч та өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

  • 7 June

    Нийслэлийн төвийн 3400 м2 авто замд нөхөөсний ажил хийлээ

    Улаанбаатар хотод 2016 онд хэрэгжүүлэх авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар арчлалтын ажлууд, Ази, Европын орнуудын дээд хэмжээний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн төвийн авто замуудад нөхөөсний ажил хийгдлээ. Энэ ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Намъянжу, Их сургууль, Зайсан,Сүхбаатар, Олимп, Чингисийн өргөн чөлөөний Нарны замаас Цэцэрлэгт хүрээлэнгийн …

  • 7 June

    Нийслэлийн хэмжээнд 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд оржээ

    Нийслэлээс цэцэрлэг, бага сургуулийн тоог нэмэгдүүлж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг сайжруулах бодлого баримтлан ажиллаж байна. НИТХ-аас  83 байршилд  “Цэцэрлэг-бага сургууль”-ийн цогцолбор барих байршлыг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар 16 байршилд энэхүү цогцолбор ашиглалтад орж, бага насны хүүхдүүд гэрээсээ хамгийн холдоо 500 метр алхаад  цэцэрлэг, сургууль руугаа орох боломжтой болжээ.

  • 7 June

    Зуслангийн авто замыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө

    Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км иж бүрэн авто замыг өнөөдөр ашиглалтад бүрэн хүлээлгэн өглөө. Уг замыг   “Тэгшт плант” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-ийн түншлэл, “Төгс зам” ХХК, “Наранбулаг-Хан” ХХК, “Мотор сервис” ХХК, “Офис сервис” ХХК-ийн замчид барьсан бөгөөд ийнхүү улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын …

  • 7 June

    “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэдэд танилцуулах өдөрлөг болно

    Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 252 дугаар тогтоолоор “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрт хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан аймаг, нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагуудаас тогтоосон гэр хороолол болон гэр …

  • 7 June

    “Буян-Ухаа – 2” хороолол руу зургаадугаар сарын 11-нээс эхлэн нийтийн тээвэр явна

    Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “Буянт-Ухаа-2” хороолол ашиглалтад шинээр орж, тус хороололд өнөөдрийн байдлаар 800 өрхийн гурван мянга орчим иргэн суурьшаад байна.  Эдгээр иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр Ч:56 “Буянт- Ухаа- 2 хороолол 120 мянгат” чиглэлийг шинээр нээж байна. Тус чиглэлд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын их багтаамжийн 5 автобус 20 минут тутамд …

  • 7 June

    Босоогийнхон Хятад бизнес бүлэглэлтэй холбоотой хурандаа нарын нэрсийг зарлана гэв

    “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн 4 хүнийг Эрүүгийн цагдаагийн газраас БНХАУ-ын иргэнийг сүрдүүлж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр татагдан хорисон талаар мэдээлж байсан билээ.Тэгвэл энэ асуудлаар энэхүү асуудлаар тус байгууллагаас өөрийн цахим хуудсандаа тайлбар гаргажээ. Босоо Хөх Монгол бүлгэмийн Удирдах Зөвлөл-ийн гишүүн Төмөрхуяг БНХАУ-н иргэн Лю-Дуншинд зарсан машины үлдэгдэл мөнгө болох 30 сая төгрөгөө олж авч чадахгүй жил …

  • 6 June

    Иргэдэд үнэгүй интернетээр үйлчилдэг боллоо

    “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернетжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Нийслэлийн 9 дүүргийн 151 хорооны нийт 155 байршилд утасгүй интернетийн бүс байгуулж, иргэдийг үнэ төлбөргүй интернетийн сүлжээгээр хангах тус төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын …

  • 6 June

    Зүү ороох, хатгамлын урлалын гайхамшгийг Геннисийн номд бүртгүүлнэ

    Уран хатгамалын гайхамшиг  сэдвийн хүрээнд үндэснийхээ соёлын үнэт өв болох зүү ороох хатгамлын урлалын гайхамшгийг дэлхийн түвшинд сурталчлан баталгаажуулах зорилгоор 1000-3000 бүсгүй өрх гэрийн тэргүүндээ эсхүл хамгийн хайртай хүндээ зориулан хөөрөгний даалин нэгэн зэрэг урлаж, дэлхийн дээд амжилт тогтоож, Геннисийн номд бүртгүүлэх гэж байгаа юм байна. Энэхүү ажлыг энэ оны 8 дугаар сарын 5-ний дотор зохион байгуулна. Иймд зүү ороох …