УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдээс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал шавраас цагаан нунтаг салхинд босч иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар гомдол ирүүлсэн байна. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Сангирагчаа “Цагаан тоосны тухайд “Эрдэнэт” үйлдвэр дээр 2016 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний …
Нийгэм
February, 2016
-
29 February
Фулбрайтын тэтгэлэгийн талаар сонсоорой
Фулбрайтын тэтгэлэгийн талаар АНУ-ын Мизүри мужийн Сэйнт Луйс дэх Вашингтоны Их сургуулийг нийгмийн ажилтны магистрийн зэрэгтэйгээр дүүргэсэн Б.Нандинцэцэг лекц уншина. Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгээр Америкт нийгмийн ажлын магистрийн зэрэгт сурах болон Вашингтоны Их Сургуулийн талаар мэдээлэл өгөх юм. Лекц Д.Нацагдоржийн төв номын сангийн “Америкийн Корнер” зааланд ирэх сарын 4-нд болно. Эх сурвалж: MNB.mn
-
29 February
“Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулга уулзалт болно
“Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулга уулзалт ирэх сарын 4, 5-нд “Иргэний нийгмийн оршин тогтнол” сэдвээр зохион байгуулагдана. Нийгмийн бүлэг, олон салбарын талаар ул суурьтай хэлэлцэн, дүн шинжилгээ хийх энэхүү чуулганы зорилго олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан боломжит эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлогыг хамтдаа хэрэгжүүлэх талаар ярилцана. Эх сурвалж: MNB.mn
-
29 February
Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд
Тээврийн хэрэгсэл эзэмшигч ААНБ, иргэн та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдоын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран 2016 оны 1-р сарын 1-ны өдрөөс 5-р сарын 31-ны өдрийг дуустал хуулийн хугацаанд төлнө үү. Хэрэв таны тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь: 1 болон 6 дугаараар төгссөн бол 1-р сард …
-
29 February
Харү башёд манай найман бөх барилдана
Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын барилдаан буюу Харү башёгийн эрэмбэ гарлаа. Энэ удаагийн башёг мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдана. Баруун талаас Хакухо аварга босох ба Какүрюү аварга зүүнээс босох юм байна. Энэ удаа дээд зиндаанд манай найман бөх барилдана. Гэмтэлтэй байсан озеки Тэрүнофүжи энэ башёд барилдахаар болсон байна. Харин Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн 11-т эрэмбэлэгджээ. Озеки нарыг Котошёогикү …
-
29 February
Цахилгаан шугам сүлжээний урсгал засварын ажил маргааш эхэлнэ
Жил бүрийн дулааны улиралд буюу гуравдугаар сараас есдүгээр сард хийгддэг урсгал засвар гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэх гэж байна. Шугам сүлжээний ашиглалтыг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хийдэг засвар үйлчилгээний ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийхээс аргагүй байдлыг харгалзаж зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье. Гуравдугаар сарын 1-ний мягмар гарагт дараах байршил дахь …
-
29 February
Хоёр аймагт галзуу өвчин гарлаа
Булган аймгийн Орхон сумын Ар булаг багийн нутагт хоёр үхэр галзуу, Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт нэг ямаа галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тус тус батлагджээ. Дээрх газарт 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын хүрээний мал амьтныг дархлаажуулж байна. Одоогоор галзуу өвчинд өртсөн хүний мэдээлэл байхгүй. Эх сурвалж: Өдрийн сонин
-
29 February
Энэ өдөр төрсөн алдартнууд
Дөрвөн жилд нэг удаа тохиодог “Өндөр жил”-д төрсөн хүмүүсийн мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Онлайн хайлтаар гарч ирсэн эхний хүн бол Энэтхэгийн Сангийн сайд байсан Мораржи Десай юм. Тэрбээр 1896 оны хоёрдугаар сарын 29-нд мэндэлжээ. Тэрбээр 1995 онд насан эцэслэсэн юм. Харин энэ өдөр мэндэлсэн дараагийн алдартан бол жүжигчин бүсгүй Noureen DeWulf юм. Тэрбээр 1984 оны хоёрдугаар сарын 29-нд Нью-Йорк …
-
29 February
Зика вирусын дэгдэлт намдахгүй бол Олимп болохгүй
Хүний эрүүл мэндэд, тэр дундаа нялх хүүхдэд онцгой аюултай зика вирус хүндэрвэл олимпийн наадмыг хойшлуулна. Тус вирус нь европын олон орноор тархах магадлалтайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллэв. Анх энэ халдварт вирус Бразилид тавдугаар сард илэрснээс хойш Панам, Парагвай, Мексик, Венесуэл, Гватемала, Сальвадор, Суринам, Колумбид илрээд байна. Хэрэв энэ эрчээрээ Зика-гийн дэгдэлт буурахгүй бол Олимп, болон бусад олон нийтийн арга …
-
29 February
Архивын ерөнхий газар шинэ байрандаа орлоо
Архивын ерөнхий газар маргаашнаас ажиллаж эхэлнэ. Тус газар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу “Буянт-Ухаа 2” хорооллын баруун талд шинэ байранд нүүж очсон юм. Өмнө нь Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтуудын төвүүд тусдаа байранд үйлчилгээ үзүүлж байсан. Харин маргаашнаас эхлэн архивын стандарт нийцсэн шинэ цогцолбороос үйлчилгээгээ хүргэх юм байна. Үндэсний төв архив л …
-
29 February
Далайн түвшин энэ эрчээрээ нэмэгдвэл эдийн засагт учрах хохирол өсөн нэмэгдэнэ
Далайн түвшин нэмэгдэж байгаатай холбоотой эдийн засагт учрах хор хохирол жил ирэх бүр өсөн нэмэгдэх төлөвтэй байгааг эрдэмтэд анхааруулж байна. Цаашид далайн эргийн бүс нутгуудыг хар шуурга, бусад гамшигт үзэгдэл дайрах давтамж олшрох төлөвтэй байгаа юм. Үүнээс үүдэн эргийн бүс нутгаарх хот тосгоны барилга байшин, дэд бүтцийг хамгаалах, засварлах ажилд илүү их хөрөнгө мөнгө төсөвлөх хэрэгтэй болно гэж Уур амьсгалын …
-
29 February
“FIFA” -гийн шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо
Европын хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Цюрих хотноо болсон FIFA-гийн ерөнхийлөгчийг сонгох зөвлөлийн хоёр дахь санал хураалтаар UEFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино ялсан. Уг сонгуульд 115 орны төлөөлөл дэмжжээ. Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Салман 88 саналаар хоёрдугаар байрт орсон юм. Иорданы ханхүү Али Бин Аль-Хусейн дөрвөн …
-
29 February
Уxаантай иргэдээсээ төр нь үxтлээ айдаг юм
Намайг xүмүүс эx орондоо ирээд улс төрд ор, 2016 оны сонгуульд нэр дэвш гээд л улс төрийн нам мамаас санал ирж байсан л юм. Би бусад xүмүүс шиг, “Би дэлxийн топ сургууль төгсөөд, олон зуун мянган долларын цалинтай ажлаа xаяад эx орноо xөгжүүлэxээр ирлээ” гээд л xудлаа бураад, бааxан эдийн засаг, улс төрийн онол яриад л олон xүнд өөрийгөө нээx …
-
29 February
Энэ жилийн наадмаар 10-14 хоног амраахаар төлөвлөж байна
-100 жилд ганц тохиох АСЕМ-ын уулзалтаар эрх баригчид нийслэлчүүдээсээ ичив үү- Энэ жилийн долдугаар сарыг ажил гэхээсээ илүү амралт, аялал зугаалгаар дүүрэн үдэх нь. Учир нь бүх нийтээр амардаг наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11, 12, 13 ажлын өдөр таарч байгаа. Залгуулаад долдугаар сарын 14-нд АСЕМ /Ази-Европын уулзалт/-ын зочид Монголд бууна. Үүнтэй холбогдуулан наадмын дараачаас 7 хоног үргэлжлүүлэн амраахаар төлөвлөж …
-
29 February
Татварын буцаан олголтыг өгөх захирамж гаргалаа
Нийслэлийн Засаг дарга “Татварын буцаан олголтын тухай” А/155 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалган, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг баталгаажуулан ирүүлэхийг нийслэлийн Татварын газарт даалгасан байна. Түүнчлэн нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдсан, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод олгохоор батлагдсан 26.500.000.000 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл