Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасанжавтай ярилцлаа -Хөгжлийн бодлогын хэлтэс энэ онд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ? -Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс нь Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Ус, цаг уур орчны шинжилгээний алба, Хүнс, хөдөө аж ахуйн газар гэсэн агентлагтай хамтарч ажилладаг. Дархан-Уул аймгийн ИТХ-аар 2016 оны төсөвт олон ажил хийхээр төсөвлөсөн ч харамсалтай нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор өнгөрсөн жилүүдийнхээс гуравны нэгээр танагдсан гэж …
Нийгэм
January, 2016
-
28 January
Хөдөөгийн дотуур байр дотроо нойлтой, халуун, хүйтэн устай болно
Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 7 сая ам долларын өртөгтэй буцалтгүй тусламжийн гурван төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төслүүд нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын байгаль орчин, иргэдийн амьжиргааг сайжруулах, Монголын алслагдсан баруун бүсэд сургуулийн загвар дотуур байруудыг байгуулж нэвтрүүлэх, Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Эдгээр гурван төслийг Япон Улсын Засгийн газрын …
-
28 January
Зорилтот бүлгийн 50 хүнд санхүүгийн дэмжлэг үзүүллээ
Өршөөлийн хуулиар хорихоос суллагдсан, өөрөө өөртөө ажлын байр бий болгон, өөрийн гэсэн орлоготой болох боломж хайж бизнесийн төсөл ирүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх батламжийг өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гардууллаа. Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас 2015 оны наймдугаар сарын 11-нд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар улсын хэмжээнд 2000 гаруй иргэн …
-
27 January
Гэр хорооллын дахин төлөвлөлт үргэлжилж байна
Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь 1500 айлын газрыг чөлөөлж, гурван мянган янданг буулгаснаар нотлогдож байгаа юм. Жишээ нь, БЗД-ийн 14 дүгээр хорооны 50 өрх дахин төлөвлөлтөд хамрагдаж, орон сууцандаа орлоо. Улаанбаатарын нийт газар нутгийн 54.9 хувийг хамарсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтөд хамруулж чадвал иргэд …
-
26 January
Унгарын батлан хамгаалахын сайд айлчилж байна
Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайдын хамт манай улсад айлчилж байгаа Унгар улсын Батлан хамгаалахын сайд Истван Симичско өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ажиллаж байна. Тэрээр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзаж, албан ёсны уулзалт ярилцлыг зохион байгууллаа. Хүндэт зочдыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Хүндэт харуулынхаа хамтаар угтан авсаны дараа албан ёсны уулзалт эхлэв. Уулзалт өдгөө …
-
25 January
ШӨХТГ-ын шинэ даргын зоригтой шийдвэрүүд
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас энэ сарын 25-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын шинэ дарга Д.Мөнхтөр шинэ он гарангуут шуурхай ажиллаж эхэллээ.Тэрээр хийж эхэлсэн ажлаа мэдээлэхдээ ялангуяа цагаан сар болон баяр ёслол болох үеэр худалдаа үйлчилгээний газрууд бараа бүтээгдэхүүний үнээ хөөрөгдөн, нэмдэг нь хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгааг дурдав. Жишээ нь, Иргэдээс банкны зээлийн …
-
25 January
Гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасгийн эмч н.Анар: Хүүхдийн тархины хавдар эрсдэл өндөртэй байдаг
Бид хонгорзул охины биеийн байдлын талаар эмчлэгч эмчээс нь ярилцлага авлаа – Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Охины биеийн байдал ямар байна вэ? Охин одоогоор хагалгааны дараах байдалтай байна. Мэдээгүйжүүлэлт гарч байгаа. Тархины 4-р ховдлын хавдартай гэсэн оноштойгоор яаралтай мэс засал хийлгэсэн. Энэ оношинд гавлын дотоод даралт ихтэй байдаг. Энэ нь амь насанд эрсдэлтэй. Тархи нугасны шингэн дамжих …
-
25 January
Ерөнхий сайд нар баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо
Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар албан ёсны хэлэлцээ хийсний дараагаар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болсон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Ёслолын үеэр · “Монгол Улс болон Унгар Улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай” …
-
25 January
Монгол улсын 3 сая дахь иргэн нэг нас хүрлээ
Жилийн өмнөх яг энэ өдөр Монгол улс 3 сая дахь иргэнээ хүлээж авч байсан. 3 сая дахь иргэнд Монгол улсын Ерөнхийлөгч маань Монголжин хэмээн нэр хайрласан билээ. Тэгвэл Хатанболд, Аззаяа нарын охин Монголжин маань өнөөдөр нэг нас хүрч байгаа юм. Хөөрхөн охинд төрсөн өдрийн мэнд хүргэе.
-
23 January
Шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарлаа
Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ 3-4 дахин унаад байгаа ч шатахууны жижиглэнгийн үнэ буурахгүй байгаад иргэд бухимдалтай байсан. Тэгвэл өнөөдрөөс зарим ШТС-д АИ 92 шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарчээ. Баррель нефтийн ханш нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 26.76 ам доллар байлаа. Дэлхийн зах зээл дээрх үнээс үл хамаарч Монголд бензин шатахууны тал дээр үнэ тогтворжуулах бодлого барьж ирсэн нь иргэдэд …
-
22 January
Хонгорзул охинтой уулзсан хэсэгхэн хоромоос…
Хонгорзул цэцгийн нэрээр нэрлэгдсэн энэ өчүүхэн охин маш их өвдөлтийг ээж аавынхаа хажууд нь “би өвдөхгүй яаваа” гэх яриан дундаас ургах хайрын хүчээр даван сууна. Түүнийг харахад тэр их гүргэр юм. Өвдлөө гээд орилж хашгираад намдах бишдээ гэнэ. Жижиг гэлтгүй яасан их бодол тээн хэвтэнэ вэ. Хажуудаа хэвтэж байгаа өвчтэй хүүхдүүддээ саад болоод яахав хэмээн ярихад нь нулимс асгарч орхилоо. …
-
22 January
“Том болоорой Хонгорзулаа” аянд нэгдэцгээе Монголчуудаа
Түүнд “амьд явж алтан аяганаас ус уух” боломж бий. “ТОМ БОЛООРОЙ ХОНГОРЗУЛАА” Бяцхан охин Буянбадрахын Хонгорзул нь 2008 оны 01-р сарын 16нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Аав Буянбадрах, ээж Ундармаа болон дүүгийн хамт ХУДүүргийн 4р хороонд амьдардаг. Улаанбаатар хотын 94-р болон 112-р цэцэрлэгүүдэд хүмүүжин одоо ХУД-ийн 18-р сургуулийн 2в ангид сурдаг. Б.Хонгорзулын эмээ нь ХУД-ийн 34-р сургуульд багшаас нь …
-
22 January
Сурагчдын амралт сунгагдаж магадгүй
ЕБС-ын сурагчдын амралтын хугацаа дуусахад долоо ч хүрэхгүй хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн удирдлагууд өнөө өглөө хуралдсан ба агаарын бохирдол ихтэй байгаа цаашлаад хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах санал гаргасан юм. Үүнд 1-5-р ангийн сурагчдыг онцолсон бөгөөд энэ талаар шийдвэрийг БСШУЯ сайд Л.Гантөмөр шийдвэр гаргах ёстой юм. Тэрээр одоохондоо ямар нэгэн шийдвэр гаргаагүй …
-
22 January
Монгол улсын зөвлөх инженерүүд нийтийн тээврийн автобуснуудыг халааж “дөнгөхгүй”
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчидийн дундах маргаан маш их байна. Жишээ саяхан нийтийн тээврийн хувийн хэвшилд шилжүүлэн өгсөн хүн тээврийн шугамууд нь орлого хэт багатай байсан тул Автобус нэгдүгээр баазын нийтийн тээврийн том оврын автобусаар туршилтын хугацаанд явуулж үзжээ. Гэтэл орлого хамаагүй илүү гарсан бөгөөд хурдан шуурхай үйлчилсэн юм. Жишээ нь: Алслагдсан гэр хорооллыг хотын төвтэй холбодог хэдхэн чиглэл байдгийн нэг …
-
22 January
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээний тоог нэмлээ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 21-нд болж хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцлээ. Төрийн үйлчилгээг нэг цэгээс хурдан шуурхай, тэгш, хүртээмжтэй өгөх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг Дүнжингарав худалдааны төвд байгуулж энэ сарын 14-нд албан ёсоор нээлтээ хийсэн юм. Нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллагын 242 төрлийн үйлчилгээг энд төвлөрүүлснээс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл